Нийгэм

March, 2024

  • 21 March

    Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч 3 дугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс …

  • 21 March

    НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан энэ сарын 25-ны өдөр болно

    НИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны өргөтгөсөн хурал боллоо. Хурлаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг шинэчлэн батлах тухай, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт, үнэлгээний тухай хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцууллаа. Тодруулбал, НИТХ-ын 2021 …

  • 21 March

    МАН-д “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци” сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүллээ

    2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа энэ үед Монгол Ардын Нам иргэдийн болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын саналыг нээлттэйгээр авч байна.  МАН-ын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирал Д.Бумдарь нар Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Удирдах Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл болон Удирдах Зөвлөлийн төлөөллүүдийг хүлээн авч уулзав.  Монголын Уул Уурхайн …

  • 20 March

    Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ …

  • 20 March

    Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.03.20/ болж “Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.  Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон …

  • 20 March

    Х.Булгантуяа: Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100,000 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.03.20/ боллоо. Өнөөдрийн хуралдаанаар “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх  тухай төсөл дэмжигдлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын …

  • 20 March

    Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна. 2024 оны гуравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм …

  • 19 March

    Д.Амарбаясгалан: Хилийн цаана 1-р гурил 900 төгрөгийн үнэтэй байхад дотоодын зах зээлд 2600-3000 төгрөгөөр зарагдаж байна

    УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гурил, тэжээлийн үнийг өсгөхгүй байх зорилгоор Засгийн газраас өргөн барьсан Импортын улаан буудай, гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.   Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Гурилын үнэ зүй ёсныхоо …

  • 19 March

    Авто замын даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 30 хоногийн хугацаанд зогсооно

    Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг. Тиймээс маргааш буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр 20-ны өдөр хүртэл автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн …

  • 19 March

    Х.Нямбаатар:Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна

    “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт тус байршилд ажилласан. Тухайн үед тэрбээр тус компанийн удирдлагатай уулзаж, уг асуудалд хуулийн баг гарган ажиллуулна гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн …

  • 19 March

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 822 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 117 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 89 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 861 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 19 March

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна. 2024 оны гуравдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Дорнод-Монголын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, …

  • 18 March

    Х.Нямбаатар: Метроны төслийг улс төр, сонгуультай бүү хутгаасай

    Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд нэгдүгээр шатны тендер шалгаруулалт өнөөдөр  11:00 цагт хаагдсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх …

  • 18 March

    Шар усны үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 39 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80.1 хувьтай байв. Тухайлбал, дүүргүүдэд үүссэн хур, үүсмэл хогийн цэгүүдийг шалгах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд есөн дүүрэгт үзлэг шалгалт хийхэд нийт есөн байршилд хур хогийн цэг үүсжээ. Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэх үүрэг бүхий …

  • 18 March

    Бригадын генерал цолыг Ч.Гандирваа, Т. Галбадрах, С. Ванчинхүү нарт хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ. ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛЫГ: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, бригадын генерал Дашживаагийн Ариунболд, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Хожгорын Лхагвасүрэн, БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ: Батлан хамгаалах яамны Стратегийн …