Нийгэм

March, 2016

  • 14 March

    Эрх баригчдын эрх ашиг хэдэн хүүхдийн аминд хүрч байж зогсох вэ

     Монгол Улс Эрүүл мэндийн сайдгүй бүтэн 4 сар гаруйн хугацааг үдлээ. Хуулиараа бол сайд огцорсон эсвэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд дараагийн сайдыг 1 сар буюу 30 хоногийн дотор томилох ёстой байдаг. Харамсалтай нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр гэсэн гуравхан хүний амбицаас болж, Монгол Улс 120 хоног гаруй Эрүүл мэндийг сайдгүй явж, тун удахгүй хагас жилтэйгээ золгож, …

  • 14 March

    “Илгээлтийн эзэд” хандивын тоглолт өнөөдөр болно

    Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа Малчин ард түмнээ дэмжих зорилготой “Илгээлтийн эзэд” аянг дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар санаачилж хандивын тоглолтоо хийхээр болсон. Өнөөдөр буюу 3 сарын 14,16,19-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд хоёр гавъяатын хамтарсан хандивын тоглолт болох гэж байгаа ба тоглолтыг үзэхээр билет авсан үзэгчид өөрсдийн боломжоор хандив өргөж …

  • 14 March

    Налайхад уурхайн шороонд дарагдаж нас баржээ

    Налайх дүүрэгт хүн уурхайн шороонд дарагдаж нас барсан хэрэг өнгөрөгч бямба гарагт гарчээ. Тус дүүргийн гуравдугаар хороонд нутаг дэвсгэрт иргэн Х-ийн зөвшөөрөлгүй ажиллуулж нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн шороонд дарагдаж, нэг нь гэмтэж, нөгөө нь нас барсан байна. Налайх дүүргийн тавдугаар хороонд оршин суух 42 настай, эрэгтэй Ц-г ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид аварч, дүүргийн эмнэлэгт хүлээлгэж …

  • 14 March

    Намуудын “босго” 100 сая

    Улс төрийн намын тухай хуулийн 18.3-д “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” хэмээн заажээ. 2008 онд Ардчилсан нам нэр дэвшигчдийн босгыг 20 сая …

  • 14 March

    Түрээсийн орон сууцны бүртгэл Дархан-Уул аймгаас эхлэж байна

    Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдийг Түрээсийн орон сууцанд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг Дархан-Уул аймгаас эхлэн хэрэгжүүлэх бөгөөд өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумд баригдсан “Найрамдал хороолол”-оос төрийн өмчийн түрээсэнд шилжүүлсэн 83 байранд  квотын дагуу  иргэдийг бүртгэн сонгон шалгаруулалтыг явуулах юм. Харин Улаанбаатар хотод  “Буянт-Ухаа …

  • 14 March

    Мадридад 30 сая еврогийн үнэтэй таван уран зургийг хулгайлжээ

    Экспрессионист зураач Фрэнсис Бэконы (1909-1992) Мадрид дахь хувийн цуглуулгаас 30 сая еврогоор үнэлэгдэх таван уран зургийг хулгайлсан тухай “El Pais” сонинд мэдээлжээ. Энэ нь сүүлийн арван жилийн хугацаанд Испанид гарсан хамгийн том хулгайн хэрэг ажээ. Гэмт хэрэг есөн сарын өмнө болсон ч эзэн нь цагдаад энэ тухай мэдээлээгүй байжээ. Энэ урлагийн бүтээл хулгайлсан газар нь Мадрид дахь Испанийн Сенатын байшингаас …

  • 14 March

    УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар хууль зөрчиж Л.Даваапилийг орлогч даргаараа томилжээ

    Авлигатай тэмцэх газар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн Л.Даваапилийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тогтоосон байтал одоог хүртэл уг албан тушаалд ажиллуулсаар байгаа аж. Авлигатай тэмцэх …

  • 14 March

    Д.Амаржаргал: Хүүхдүүд аавыгаа нэхэж уйлдаг. Гэтэл бидний зовлонгоор жаргал хийсэн мэдээлэл их гарч ээ

    Одоогоос хоёр жилийн өмнө жирийн нэгэн таксины жолооч залуугийн сэтгэл хөдөлгөм бичлэг сошиал ертөнцөд тавигдснаас хойш тэр хүнийг хайрлах, зөв үйл хэргийг нь бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан юм. Тиймдээ ч Т.Даваасүрэнг “Мундаг аав” хэмээн нэрийдэх болсон. Тэр аавын тухай үлгэр жишээ түүх, элэг бүтэн амьдралынхаа төлөө зүтгэсэн зүтгэл монголчуудын сэтгэлийг яах аргагүй хөдөлгөж чадсан нь үнэн билээ. Тэр …

  • 14 March

    Б.Насанбаяр ажлаасаа чөлөөлөгдөж, шүүхэд хандахаа мэдэгдлээ

    “Мүүн” хэмээх шашны гаж урсгалыг монголд дэлгэрүүлэгч хэмээгдээд байгаа Б.Насанбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр өөрийг нь “Мүүн” урсгалтай холбоотой хэмээн үзэж буй Д.Цэрэндолгор тэргүүтэй хүмүүсийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэхээр болжээ. Мөн ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газруудад дээрх хүмүүсийг шалгуулж, ар талд нь захиалагч, санхүүжүүлэгчийг нь тодруулна хэмээв. “Би энэ төрлийн төрийн бус байгууллагад хамрагдаж …

  • 14 March

    Хамтран ажилласан бүх “сайн үйлстэн”-дээ хүүхдүүдийнхээ өмнөөс баярлаж байна

    Тусгай хүүхэд гэж хэн бэ? Хүүхдийг тусгайлан авч үзэх үндэслэл бий юу? Бид ийнхүү эцэг эхээсээ хөндийрч нийгмийн хүнд хэцүүг алгахан биендээ “тээж” яваа хүүхдүүдийг онцлон, нэг ч өдөр болов инээд хөөр бэлэглэхийг зорьсон юм. Ингээд нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүд энэ жил цасны баяраа өнгөрөгч амралтын өдрөөр  /03.13 ням гаригт/хийлээ. Тус арга хэмжээнд “Бага …

  • 14 March

    Смоленскийн онгоцны сүйрлийг Польшийн сайд халдлага байсан гэлээ

    2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд ОХУ-ын Смоленск хотын дэргэд Польшийн ерөнхийлөгчийн онгоц сүйрч, Ерөнхийлөгч Лех Качиньский, тэргүүн хатагтай, албаны олон хүн амь үрэгдсэнийг Польшийн өнөөгийн Батлан хамгаалахын сайд Антони Мачеревич террорист халдлага гэсэн байна. Тэрээр энэ осол бол Польш улсыг удирдлагагүй болгохын тулд зохион байгуулсан халдлага гэжээ. Батлан хамгаалахын сайд Антони онгоцны ослын шалтгааныг тодруулахаар ажилласан Ежи Миллерийн комиссын гаргасан …

  • 14 March

    Таны хүүхдийн өсөлт удаан байвал бяслаг идүүл

    Жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой ихээр дутагддаг     В1 амин дэм нь хүний бие дэх нүүрс усны солилцоонд чухал уүрэг гүйцэтгэж мэдрэлийн эсийн бодисын солилцоог хэвийн явагдах нөхцөлийг хангана. Энэ амин дэм нь мэдрэлийн үрэвслийн эсрэг сайн үйлчилдэг. В1 амин дэм нь хуурай исгэгч, шар айрагны исгэгч, бууцай, гахайн мах, зэрэгт илүү хэмжээтэй байдаг. В1 амин дэм дутагдвал ходоод гэдэсний замын …

  • 14 March

    “Хүүхдүүдэд баяр хөөр бэлэглье”-сайн үйлсийн аян нээлттэй болно

    Нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүд энэ жил цасны баяраа хийж чадаагүй байна. Учир нь энэ төвийн үйл ажиллагаа нилээд өрнүүн, хөл хөөрцөг ихтэй болдог. Гадаад хамтын ажиллагааг эрхэмлэсэн сүүлийн жилүүдэд 16 сурагч мэргэжил дээшлүүлэх, сурах чиглэлээр харийн оронд амьдарч байгаа. Мөн тусгай мэргэжлийн сургалтын үрээр хүүхдийн боловсрол оюуны хөгжилд нь үнэтэй хөтөлбөрөөр баялаг юм. Тус …

  • 14 March

    Э.Цэрэн: С1 ТВ-ийн Гүйцэтгэх захирал Бен Моел танаа

    C1 Телевизийн гүйцэтгэх захирал Бен Моел танаа: Нээлттэй асуулга хүргүүлэх нь: Иргэн Э.Цэрэндолгор миний бие Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй Мүүний гаж урсгалын тухай анх шүгэл үлээж, Монгол Улсад маш далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг, гүрэн дамжсан Харгис урсгалын сүлжээг илчилсэн билээ. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан иргэн Э.Цэрэндолгорын шүглийн араас сурвалжлага хийж “Цензургүй сурвалжлага -Монгол дахь …

  • 14 March

    Орон гэргүй хүнд 100 доллар өгөөд араас нь дагахад…

    Хүн хэзээ ч харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийн нотолгоо болсон нэгэн бичлэгийг бид та бүхэндээ хүргэж байна. Нэгэн залуу замын хажууд гуйлга гуйж зогссон хүнд 100 доллар өгөөд хүссэнээ аваарай гэжээ. Тэгээд нууцаар араас нь дагаж мөнгөө хэрхэн, юунд зарцуулахыг ажиглах юм. Энэ хүн залуугийн бодсон шиг архинд мөнгөө зарцуулахгүй. Тэрбээр өөрт нь их олон зүйл хэрэгтэй ч өөртэйгөө ижил …