Нийгэм

May, 2016

  • 27 May

    Гал түймэр унтраах шинэ ангитай боллоо

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга бригадын генерал Т.Бадрал өчигдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд ажиллаж Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн нээлтийн арга хэмжээнд оролцон үг хэллээ. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Тариалан суманд Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийг байгуулсан. Шинээр байгуулагдаж байгаа Гал түймэр унтраах, аврах ангид ажиллах бие бүрэлдэхүүнийг сонгон …

  • 27 May

    Энэ төрд “биеэрээ” ажилладаг бус “оюунаараа” ажилладаг хүмүүс хэрэгтэй

    Монгол улс гурван сая гаруйхан хүн амтай. Түүндээ таарсан засаг захиргааны нэгжээр төрийн үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ төрийн албаа хашиж чадахгүй хэмжээнд хүртлээ доройтоогүй л баймаар. Энэ төрд биеийн хүчээрээ хоолоо олж иддэг нөхдүүд нэг их зүйл хийхгүй л санагдах юм. Салбар бүрт нь мэргэжлийн хүнээр удирдуулах санал иргэдэд байдаг. Жишээ нь эмнэлгийн мэргэжлийн хүнээр эрүүл мэнд спортын яамыг “удирдуулвал” гэж …

  • 27 May

    Тойрогтоо “гологдсон” эрхэм нэрээ солиод, “бууриа сэлгэв”

    Энэ сонгуулийн сургаар “хэвлэлийн баатар” болоод байгаа хүн бол Д.Батбаяр. “Холуур явсан гайг өөртөө дуудаж”, түүгээрээ сөрөг дүрийн баатар болж хувирчихаад байгаа хүн л дээ. Панамын бүсэд бүртгэлтэй оффшор данснууд ил болох дуулианаар Д.Батбаярын нэр дээр бүртгэлтэй хэд хэдэн данс илэрсэн юм. Мань хүн үүнийгээ ч зөвшөөрч “надад сумо барилдаж байх үед цалингаа авдаг таван данс байсан. Зарим нь одоо ч …

  • 27 May

    Хөвсгөлд 4000 орчим ямаа хээл хаяжээ

    Хөвсгөлд төллөх ёстой хээлтэгч малын 74,6 хувь буюу 1448,6 мянган эх мал төллөж төл бойжилт 99 хувьтай байна. Үүнээс ингэ 0,1 мянга, гүү 19,2 мянга, үнээ 65,9 мянга, эм хонь 796,9 мянга, эм ямаа 566,4 мянга эх мал төллөж 1434,2 мянган төл бойжиж байна. Харин гүү 97, үнээ 177, эм хонь 960, эм ямаа 3966 буюу нийт 5200 хээлтэгч мал …

  • 27 May

    “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

    “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний Музейн Түр үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ. Монголчууд бид хүн төрөлхтний өвийг тээгч ард түмэн билээ. Монгол Улс 2012 онд “Алтайн хадны зургийн цогцолбор”-ыг ЮНЕСКО-д буюу дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. Энэ хугацаанд хийгдсэн судалгаа шинжилгээнд тулгуурлаад “Хаданд мөнхөлсөн урлагын  түүх ярилцаан” олон улсын бага хурлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнг …

  • 27 May

    Маргааш Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана

    Энэ сарын 28 буюу Бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн …

  • 27 May

    Илүүдэл жинтэй зорчигчдод нэмэгдэл үнэ төлөх шаардлага тавигдаж эхэлжээ

    Илүүдэл жинтэй зорчигчид нислэгийн аюулгүй байдалд хүндрэл учруулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Европын орнуудын нислэгийн аюулгүй байдлыг хариуцдаг байгууллагууд 10 жилийн өмнөөс зорчигчдын дундаж жинг тодорхойлж, эр хүйсийн нэг зорчигчийн дундаж жин өмссөн хувцас, гар тээшийн хамт 88 кг байх журам гаргаж байжээ. Харин эмэгтэй хүний дундаж жин 70 кг байх аж. Хэрвээ зорчигчдын дундаж жин заасан хэмжээнээс хэтэрвэл нисэх онгоцны …

  • 27 May

    36 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ял эдэлж байна

    Эмнэлгийн салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэж огт байхгүй. Ажлын байран дээрээ санаатай, эсвэл санамсаргүй байдлаар алдаа гаргасан эмч нарт хатуу хариуцлага тооцдог байх ёстой. Түүнээс гадна шүүхээр хэргийг нь шийдэж ял оноодог байх хэрэгтэй гэдэг. Гэхдээ сүүлийн үед санаатай ч бай санамсаргүй ч бай алдаа гаргасан эмч нарт хариуцлага тооцохгүй өнгөрүүлж байна. Эмч нарын буруугаас …

  • 27 May

    Хүүхдийн баярт зориулсан үзвэрийн хуваарь

    Олон улсын хүүхдийн баярын өдрөөр хүүхдээ  хэрхэн баярлуулах төлөвлөгөөгөө хараахан гаргаж амжаагүй байна уу? Хэрэв тийм бол танд баярын тоглолтын хуваарийг санал болгож байна. -Улсын драмын эрдмийн театрт С.Михалков “Бардам туулай” мюзикл инээдмийн жүжиг 5 дугаар сарын 30-ны 11:00 цагт Т.Габбе “Үнсгэлжин” инээдмийн жүжиг 5 дугаар сарын 31-ний 11:00 цагт Д.Содномдорж “Норовын намтар” мюзикл инээдмийн жүжиг 6 дугаар сарын 1-ний …

  • 27 May

    Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 06 сарын 20 хүртэл зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай” А/399 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд үхсэн мал, амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг  газрууд  сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авдаг цэгүүд боловсруулах үйлдвэр, цех, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны …

  • 26 May

    Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар өлсгөлөнд оролцоно гэв үү

    Улс төр нэр хүнд, боловсон хүчингүй болж урлаг соёл, спортынхноор хүрээгээ тэлж эхлээд байгаа билээ. Үүний нэг нь олноо Цагааны Цэгмидийн хүү гэгддэг Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар болоод байна. Тэрбээр МАХН-д элссэн бөгөөд энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаж байсан. Тэгвэл тэрбээр маргааш болох МАХН-ын өлсгөлөнд оролцохоо мэдэгджээ. Харин нэрт жүжигчин маань зүгээр дэмжихээр ирэх үү, эсвэл өлсөх …

  • 26 May

    “ICT EXPO-2016” үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газар оролцов

    Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Цахилгаан холбоо, Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 05 сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор “ICT-EXPO-2016” үзэсгэлэнг 10 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэнд Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар оролцож нийт 1000 гаруй танилцуулга товхимолыг иргэдэд тарааж, тус газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болон шинээр нэвтрүүлсэн …

  • 26 May

    Ё.Лхагвасүрэн: Л.Мөнхбаясгаланг 88.4 сая төгрөгийн залилангийн хэрэгт сэжигтнээр татсан

    “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” зэрэг нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарахыг нь хориглоод байгаа билээ. Тодруулбал, тэрбээр Монголын оффшор дансны асуудлыг эрэн сурвалжлахаар АНУ-ыын Вашингтон хотыг зорих гэж байсан ч өчигдөр түүнийг ЭЦГ-аас дуудаж, хил гарах эрхийг нь хааж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Түүнийг оффшор дансны асуудлаар бус залилангийн хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл …

  • 26 May

    Хархорин захад махны үнэ хамгийн хямд байна

    Махны дундаж үнэ Нийслэлийн Статистикийн газраас тавдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6745 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8490 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн …

  • 26 May

    Цахим орчин өөрийн үнэлэмжид хэрхэн нөлөөлдөг вэ

    Уншигч танд өөрийн фейсбүүк хаяг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Та өөрийн фейсбүүктээ пост буюу өөрийн сэтгэгдэл, үзэл бодлоо хуваалцлаа гэхэд нэг ч хүн «like» дарсангүй нэг цаг боллоо гэж бодъё. Танд ямар мэдрэмж төрөх вэ? Тантай нэг ч хүн санал нийлэхгүй байгаад эргэлзэж, эсвэл санаа нийлнэ дээ гэж бодсон хүн чинь завгүй байгаа эсэхийг гайхах, эсвэл энэ талаар сэтгэгдлээ илэрхийлэх …