Нийгэм

February, 2016

  • 22 February

    Монголын банкны холбоо мэдээлж байна/ зах зээлийн тойм/

    ЗАХ ЗЭЭЛИЙН ТОВЧ МЭДЭЭ: -Монгол Улс 2016 он гарснаас хойш хоёрдугаар сарын 18-ны байдлаар 37 мянган тонн улаанбуудай, 6400 тонн улаанбуудайн гурил импортолсон талаар Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамнаас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлт болж байна. Засгийн газар хэлэлцэж, импортын гурилын хэмжээг энэ онд 40 мянга 300 тонн байхаар тогтоосноос 15.8 хувийг нь ийнхүү эхний 2 …

  • 22 February

    Их сургуулиудын босго оноог тогтоов

    2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн долоо хоногт улс орон даяар эхэлсэн. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдах юм.Харин их сургуулиудын босго оноо 400-560-ын хооронд байдаг. Тухайлбал МУИС-ын босго оноо 560, МУБИС 500-600, ШУТИС 440, ХААИС 500, ЭМШУИС 560, ХУИС 560, СУИС 400-420, СЭЗДС 620 гэх мэтчилэн босго оноогоо тогтоосон байна. …

  • 22 February

    Ноён доллар 2033 хүрлээ

    Ам.долларын ханшийн өсөлт энэ хавар үргэлжлэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар валют арилжааны төвүүдэд нэг ам.долларыг 2032 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкуудад 2033 төгрөгөөр худалдаж байна. Эдийн засагчдын үзэж буйгаар Монгол улсад орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа тул ам.долларын ханш ийнхүү өсч байна.

  • 22 February

    З.Золбаяр: Амь нас, эд хөрөнгөө Хяналтын камерт даатгаж болно

    “Нью Фалкон” ХХК нь Цагдаагийн байгууллагатай хамтран “Аюулгүй орц” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр гэмт хэргийн гаралт 100 хувиар буурсан байна.  “Аюулгүй орц” камержуулах төслийн талаар “Нью Фалкон” ХХК-ийн захирал З.Золбаяртай ярилцлаа.  Сайн байна уу. “Аюулгүй орц” төслийг хэрэгжүүлэх болсон үндэслэлээ танилцуулаач?        –Цагдаагийн байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотын  хэмжээнд ажлын цагаар хамгийн их гэмт хэрэг гарч байна. Чингэлтэй дүүрэгт …

  • 22 February

    Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн зураг олон улсад үнэлэгдэж байна

    Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн Хэнтий аймагт авсан Монголын нүүдэлчдийн зургуудыг фото ертөнцийн шилдгүүдээс онцлон хүргэдэг weather.com сайтад нийтэлжээ. Нийтлэлд “Монголын хөдөөд адуу бол хамгийн аюулгүй бөгөөд хамгийн их хэрэг болдог унаа юм. Монголын өвөл маш хүйтэн. Өвөлдөө -45 хэм хүртэл хүйтэрдэг ч Монгол адуу энэ хүйтнийг ажирдаггүй” гэсэн байна.  

  • 22 February

    Энэ сардаа багтааж 2,7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл татвараа төлнө

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр дараах байдлаар зохицуулалт хийсэн юм. Үүнд: 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард, 2, 7 …

  • 22 February

    Ё.Лхагвасүрэн: 2000 оноос хойш алга болсон найман хүн огт олдохгүй байгаа

    ЦЕГ-ын сайтаас нэгэн зүйл анхаарал татав. Сураггүй алга болсон болон эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн зураг зүүн буланд нь тод харагдана. Ороод үзэхэд янз бүрийн насны, алга болсон он нь өөр өөр, нийлээд 1756 хүний зураг байв. Үүнээс 724 сураггүй алга болсон хүнийг хайж, 1032 хүнийг эрэн сурвалжилж байлаа Энэ нь цөөхөн хүн амтай улсын хувьд арай л хэтийдсэн тоо шиг. …

  • 22 February

    О.Баасанхүү гишүүнээсээ чөлөөлөгдөх үү

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудна гэднээ өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн. Тэрбээр мөн Ерөнхий сайд халз мэтгэлцээнд олон нийтийн өмнө илт давуу байдлаар ялалт байгуулвал долоо хоногийн дотор УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөнө хэмээсэн байна. Гэхдээ одоогоор Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудсан албан ёсны хүсэлтийг илгээгээгүй байгаа аж.

  • 22 February

    Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Истанбул хотноо болов

    Европын сэргээн босголт хөгжлийн банк, “Financial Times” сонин, Туркийн Танхимуудын холбооны хамтран зохион байгуулсан Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Туркийн Истанбул хотноо 2016 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр болов. Чуулга уулзалтыг нээж Туркийн Ерөнхий сайдын орлогч Мехмет Шимшек, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Сума Чакрабарти, Туркийн Танхимуудын холбооны дэд ерөнхийлөгч Али Копул нар үг хэллээ. Чуулга уулзалтад Казахстан, …

  • 22 February

    Хөхний хорт хавдраас явган явж сэргийлдэг

    Долоо хоногт гурван удаа хамгийн багадаа гучин минут явган алхах нь эмэгтэйчvvдийн хєхний хорт хавдар тусах магадлалыг 50 хувь багасгадаг гэнэ. Хөхний хорт хавдар нь сүүлийн жилүүдэд охид эмэгтэйчүүдийн дунд нэлээд түгээмэл өвчин болоод байгаа. Энэ өвчнөөр Европт найман эмэгтэй тутмын нэг нь євчилж байна. Судалгаачдын зєвлєж байгаагаар гучаас дээш насны эмэгтэйчvvд илvv євчлєх хандлагатай тул явган алхах нь тустай …

  • 22 February

    Цагдаа албан хаагч хүүхэд зодоогүй нь батлагдаж байгаа

    -ТАЛИЙГААЧ АНГИЙНХАНДАА ЦАГДААД ЗОДУУЛЛАА ГЭЖ ХЭЛСЭН НЬ ТУХАЙН ХҮНИЙ Л ҮГ ЮМ. ТЭР ХЭЛСЭН ҮГ НЬ БОДИТ БАЙДАЛТАЙ НИЙЦЭХГҮЙ БАЙГАА- Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандааБ.Батзаяатай ярилцлаа. –Өвөрхангай аймагт оны өмнө Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүэмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж нас барсан хэрэг гарсан. Хүүг иргэн Бцагдаагийн газар хүргэж өгсөн гэдэг. Хэргийн талаар бодитой мэдээлэлөгөөч? -Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Ерөнхий …

  • 22 February

    БНХАУ руу анх удаа үхэр, хонь, ямааны түүхий мах экспортлож эхэллээ-

    Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өнгөрсөн 2015 онд махны экспортыг нэмэгдүүлэх, түүхий махыг хөрш орнууд руу худалдаалах чиглэлээр олон талт ажлыг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд БНХАУ болон бусад улс руу анх удаа үхэр, хонь, ямааны түүхий махыг экспортлож эхэллээ. Тодруулбал, энэхүү ажлын эхлэл болгож өчигдөр Говь-Алтай аймгийн “Мон Тува” компани Бургастайн боомтоор дамжуулан БНХАУ руу 16 тонн хонины мах …

  • 20 February

    БСШУЯ-аас Цэрэнд хандаж мэдэгдэл гаргалаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, 2012 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа Эрдэм боловсролтой Монгол хүн, Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр, сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын салбарт үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа чанарын шинэчлэл нь аль нэг шашны нөлөөгүйн дээр тусгаар улсын бүх нийтийн боловсролын бодлогод шашны үзэл баримтлалыг тусгаж, түүгээр дамжуулан түгээн дэлгэрүүлэх ямар ч боломжгүй гэдгийг нийт интернэт хэрэглэгчиддээ …

  • 20 February

    Б.Амгаланбаатар: “Сэлэнгэ-2016” хамтарсан сургуулилтаар шөнийн ажиллагаа нэмэгдсэн

    -Та “Сэлэнгэ-2016” хамтарсан тактикийн хээрийн сургуулилтын төлөвлөлтийн хуралд оролцоод ирлээ. Хоёр тал энэ жилийн  сургуулийнхаа төлөвлөгөөгөө ярилцаж тохиров уу? -Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2016” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн төлөвлөлтийн анхдугаар хурал амжилттай зохион байгуулагдлаа. Төлөвлөлтийн хурлаар хоёр тал энэ жилийн сургуулийн сэдэв,  зорилго, сургууль явуулах хугацаа, байр, оролцох бүрэлдэхүүн зэргээ тодорхойллоо. Мэдээж хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль …