Нийгэм

December, 2015

  • 31 December

    Баярын өдрүүдэд ажиллах банкууд

    Монголчуудын хамгийн ихээр хүсэн хүлээдэг баярын нэг бол яах аргагүй шинэ жилийн баяр. Тэр ч утгаараа шинэ жилийн баяр тохиосон эдгээр өдрүүдэд ихэнх албан байгууллагууд хэрхэн ажиллах нь тодорхойгүй байдаг билээ. Тэгвэл баярын эдгээр өдрүүдэд ихэнх банк ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд 01 дүгээр сарын 01-нд бүх нийтээрээ амрах юм байна.

  • 31 December

    Хуурамч бялуунаас болгоомжил

    Шинэ жилийн баяр болж байгаа энэ үед хугацаа дууссан хүнсний бараа бүтээгдэхүүн, хуурамч хаяг шошгийн зөрчилтөй бялуу худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар “Сүхэс” буюу Саруул алтай , “Баялаг” бялууны цехүүд нь цэвэр бохир усанд холбогдоогүй , технологийн урсгал зөрчигдсөн, гар угаах газаргүй, мэргэжлийн технологичгүй, стандартын шаардлага хангахгүй амбарт бялуу үйлдвэрлэж …

  • 31 December

    Онгоцны осолд орсон цэргийн албан хаагчдын бие сайжирч байна

    -Ц.Цолмон сайд цэргийн алба хаагчдаа эргэв- Энэ сарын 23-нд нислэгийн дадлага, сургуулилт гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн цэргийн алба хаагчид осолдсон харамсалтай явдал тохиолдсон. Ослын улмаас Зэвсэгт хүчинд 17 жилийн турш залуу, халуун насаа зориулан ажилласан манай эрэлхэг хөвгүүдийн нэг амиа алдсан юм. Бусад цэргийн алба хаагчдын хувьд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж …

  • 31 December

    Ирэх оноос хүүхдийн мөнгөө авахын тулд…

    2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хүүхдийн мөнгийг шинэ журмаар олгож эхэлнэ. Тодруулбал, ирэх жил хүүхдийн мөнгө олгохдоо өрхийн мэдээллийн сангийн судалгааг үндэслэж 1-17 дугаар бүлэгт хамрагдаж байгаа өрхийн хүүхдийг хамруулна. Өрхийн мэдээллийн сангийн судалгааг 2013 онд Халамж үйлчилгээний газраас орон даяар хийсэн. Зарим иргэд хүүхдүүдийн мөнгө олгох шинэ журмын талаар мэдээлэлгүй байна. Иймээс манай сайт хүүхдийн мөнгө олгох журам болон …

  • 29 December

    Ноцтой мэдээ: АНУ-ын цөмийн байнуудын нэг нь Улаанбаатар байжээ

    Дэлхийн II дайны үеэр АНУ Японд хоёр удаа /Хирошима, Нагасаки хот/ цөмийн халдлага хийсэн билээ. Дэлхий дээр хамгийн их цөмийн зэвсэгтэй, басхүү хүн төрөлхтөний эсрэг цөмийн халдлага хийж зүрхэлсэн цорын ганц улс АНУ Дэлхийн II дайны дараа буюу 1959 онд дэлхийн хэд хэдэн оронд цөмийн халдлага хийх төлөвлөгөө боловсруулсан ч энэхүү төлөвлөгөөгөө нууж “National Archives and Records Administration USA” хэмээх …

  • 29 December

    Ц.Элбэгдорж: Монгол хэл, соёл гэдэг аугаа зүйл улам өргөжин дэлгэрэх болтугай

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор  Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Физик технологи (Информатик)-ийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид монгол хэлний толь бичгийн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжил, хувьсал, шаардлагад нийцүүлж “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээн өргөн түмэндээ барьж буй билээ. Одоогоос яг нэг жилийн өмнө “Монгол хэлний  цахим их тайлбар толь” төслийн нээлт болж байсан …

  • 29 December

    Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрийг МҮОНРТ-ийн захирлаар томиллоо

    Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Мөнхтөрийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. МҮОНТ нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа өргөтгөж, ММ агентлагийг өргөжүүлэн “Монголын мэдээ” сувагийг Үндэсний ТВ-2 болгох ажилдаа орсон юм. Ийм шийдвэрийг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлөөс гаргасан байна.

  • 29 December

    Хүүхдийн мөнгө ирэх сард орж магадгүй

    Ирэх жилээс ялгавартай олгогдохоор болсон  хүүхдийн 20 мянган төгрөг одоог болтол хүүхдүүдийн дансанд ороогүй байна. Уул нь сар бүрийн 25 гэхэд мөнгө хүүхдүүдийн дансанд орсон байдаг. Тэгвэл энэ мөнгө ямар учраас буухгүй байгаа талаар Сангийн яамны эх сурвалж “Төсөв бүрэн бүрдээгүй байгаа учир энэ сарын мөнгө ороогүй байгаа. Гэхдээ энэ сарын 30-ний өдөр гэхэд хэзээ өгөх нь тодорхой болно” гэсэн …

  • 28 December

    Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбад “Технологийн дэвшлийн шагнал” гардууллаа

    Монгол Улсын Засгийн газраас өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, байгууллагад 2 жил тутамд “Технологийн дэвшлийн шагнал” олгодог. Энэ жилийн шагналыг химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-д олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Тэрээр “Адуу” брэндийн “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-ийг олон …

  • 28 December

    Хуурамч мэдээлэл цацаж, хандалт авахаа зогсоо

    Олны танил эрхмүүдийн нэрийг барьж, худал мэдээлэл тараадаг сайтууд олширчээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд реппер Rokit Bay буюу О.Баярсайханыг зам тээврийн ослоор өөд болжээ гэсэн мэдээлэл цацагдаж, сошиалд шуугиан тарьсан. Rokit Bay өөрийн цахим хуудаснаа уг мэдээллийг худлаа гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл өнөө өглөөнөөс TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг дахин цацагдахгүй гэсэн мэдээлэл гарлаа. Энэ талаар тус телевизийн удирдах албан тушаалтнаас тодруулахад …

  • 28 December

    Эмээлт захад адууны шир овоорчээ

    Засгийн газар 2013, 2014 онуудад арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тогтоол гаргаж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжин, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгохыг зорьсон. Манай улсын хэмжээнд арьс шир боловсруулах үйлдвэр 35, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр ажиллаж байна. Харин жилд дунджаар арьс шир түүхий эдийн захад 200-300 мянган ширхэг адууны шир бэлтгэгдэн ирдэг. Энэ тооны арьс ширийг дээрх үйлдвэрүүд …

  • 28 December

    Ерөнхий сайд Харшийн сүлд модны наадамд оролцлоо

    Монголын хүүхдийн ордон 1958 оноос эхлэн 57 дахь жилдээ Хүүхэд багачуудын Харшийн сүлд модны наадмыг зохион байгуулж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Харшийн сүлд модны наадамд оролцож, хүүхэд багачуудад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Та бүхний дундаас ирээдүйн төр, нийгмийн зүтгэлтнүүд, багш, инженер, барилгачин, малчин, эмч гээд бүх мэргэжлийн хүмүүс төрж гарна. Хамгийн гол нь сайн хүн болох хэрэгтэй. Та бүхнийг сайн …

  • 28 December

    Хүүхдүүдээ цонхоор шидэхийг завдсан аавд 3-5 жилийн ял “төлөвлөжээ”

    Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны .. дугаар байрны .. дүгээр орцны .. дугаар давхарт 280 тоотод иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 хүүхдээ цонхоор шидэх гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 2015.12.10-ны өдрийн 21:50 цагт иржээ. Мөн дээрх хаягт оршин суудаг иргэн хүүхдүүдээ зодоод хаалгаа онгойлгохгүй байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагаар Аврах ангийн 9 …

  • 28 December

    Баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна

    Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр /12 дугаар сарын 29/, шинэ жилийн /нэгдүгээр сарын 01/ баярын өдрүүдэд Замын-Үүд, Шивээ хүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Булган, Хавирга, Бургастай гэсэн авто замын хилийн боомтууд амарна. Харин Эрээнцав, Боршов, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан гэсэн авто замын хилийн …

  • 28 December

    Цагдаагийн алба хаагчид сайн үйлс бүтээлээ

    ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах газрын Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 8 алба хаагч Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 2-12 насны /2,4,5,12 настай/ 4 хүүхэдтэй өрх толгойлсон, хөдөлмөр эрхэлдэггүй, эх 38 настай Б.Болорын гэр бүлд Шинэ жилийн баярыг тохиолдуулан 4 хүүхдэд нь шинэ жилийн бэлэг, 3 ээлжийн хувцас, гэр бүлд нь сүү, гурил, цагаан будаа, гоймон, нүүрс, түлээний мод …