Нийгэм

December, 2015

  • 22 December

    Энхийг сахиулагчид энгэрээ мялаалаа

    Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “ШИЙДВЭРТЭЙ ДЭМЖЛЭГ” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн бие бүрэлдэхүүнд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд цэрэг эрсдээ …

  • 22 December

    Их хааны дүртэй үнсний сав худалдахыг хориглов

    Эзэн хаадынхаа нэрээр хоол олж иддэг цаг үе аль хэдийнэ ард хоцорсон байлтай. Гэтэл саяхан Чингис хааны зурагтай үнсний сав үйлдвэрлэн худалдаж байсан нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Хүн бүр л бахархан ярьж, чээжээ дэлдэн нэрийг нь хэлдэг хааныхаа дүрийг архи дарсан дээр мөнхөлж, сүүлдээ үнсний сав дээр хүртэл дурайлгаж, мөнгө олдог болж хэмээн дургүйцлээ илэрхийлж байсан. Ихээхэн бухимдал …

  • 22 December

    Шугамын автобусны жолооч согтуу байжээ

    Өнөөдөр өглөө Замын цагдаагийн алба хаагчид нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн 92 37 УБН улсын дугаартай МАZ 215067 маркийн автобусыг зогсоон шалгахад, жолооч Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Тэрбээр 0.31 хувийн согтолттой байх үедээ нийтийн тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

  • 22 December

    Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт эхлээд байгаа энэ үед бага насны хүүхдийг  харгалзах хүнгүйгээр орхихгүй байх, хараа хяналтаа дээшлүүлэхийг эцэг эх,  асран  хамгаалагч нарт нь анхааруулж байна. Хүүхдүүд түлэгдэж гэмтэх, зам тээврийн осол, гал түймэр, ахуйн осолд өртсөөр байна. Энэ онд гэхэд эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, хүүхдийн санамсар, болгоомжгүй үйлдлээс шалтгаалан бага насны хүүхэд гал түймэрт …

  • 22 December

    Гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр бүү зорчоорой

    Манай орны гол, мөрөн, нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам, товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 12 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос …

  • 22 December

    Гал түймэрт бага насны хүүхэд өртсөөр байна

    Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сүүлийн үед гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн обьектын гал түймэр ихээр гарч иргэд угаартах, амь нас алдах, эд хогшил, гэр, орон байраа шатаах, гэр оронгүй болох эрсдэл …

  • 21 December

    10 хувийн урьдчилгаатай зээлийг Голомт банкнаас эхэлж олгоно

    Төрөөс санхүүгийн чадавхи сул айл өрхүүдээ орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн 30 хувийн 20 хувийг нь Засгийн газраас батлан дааж, иргэд 10 хувиа төлж байранд орох боломжийг бүрдүүлээд байгаа. 10 хувийн зээлийн журам Барилга хот байгуулалтын өмнөх сайдын үед батлагдчихаад байсан ч яамд болон хэрэгжүүлэгч банк хоорондын гэрээ хэлцэл дуусаагүй, удтал хүлээлт үүсгэсэн. Тэгвэл олон мянган залуу айл өрхийн …

  • 21 December

    Ой тогтоолтын дэлхийн аваргаас 26 медаль хүртлээ

    БНХАУ-ын Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн 12 сарын 16-18-ны хооронд 3 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө.   Энэ удаагийн тэмцээнд 25 улсын 278 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөнөөс нийлбэр оноогоор АНУ-ын тамирчин Алекс Муллен тэргүүллээ. Мөн тэмцээний хэд хэдэн төрөл дээр дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. …

  • 21 December

    Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

    Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “ШИЙДВЭРТЭЙ ДЭМЖЛЭГ” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ гүйцэтгээд өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирлээ. Эх орныхоо захиас даалгаврыг амжилттай биелүүлээд ирсэн энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг нарын албаныхан Олон Улсын “Чингис …

  • 21 December

    Бага насны хүүхдийг гал түймрийн аюулаас хамгаалаарай

    Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн 5, аврах ажиллагааны 2 дуудлага ирж  аврах анги, гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Гал түймрийн улмаас 2015 оны 12 дугаар гарснаас хойш 6 хүүхэл гал түймэрт өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эцэг эхчүүд, томчуудын хараа хяналтгүй байдлаас болж өчигдөр 3 хүүхэд гал түймэрт өртөж түлэгдсэн байна. …

  • 21 December

    Баянхонгор аймгийн зарим суманд бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрчээ

    Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр байгуулагдсан Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр Баянхонгор аймгийн Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан суманд ажиллав. Тус аймагт 2015-2016 оны өвөл 20 сумын 104 багийн 11,859 өрхөд 3,7 сая мал өвөлжиж байна. Гурванбулаг суманд Архангай аймгийн Хангай, Завхан аймгийн Отгон, Их-Уул сумаас  17 мянган мал …

  • 20 December

    Ус- Үнэлж боломгүй эрдэнэ баймаар

    Инфляцийн өсөлт, эдийн засгийн хямралтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байгаа энэ үед захын түцнээс 50 төгрөгөөр худалдаад авчих зүйл үнэндээ байхгүй болжээ. Хамгийн багадаа зуун төгрөгтэй байж гэмээнэ ганц ширхэг бохь л худалдаж авч хүчрэх нь. Харин миний халаасанд байгаа 50 төгрөгөнд ирэх ганц зүйл нь ус. Өөрөөр хэлбэл, одоогоор монголчуудын хэн нэгэн нь цангаад үхчихээгүй болохоор усны …

  • 19 December

    Согтуу үедээ агааржуулах хоолойд гацжээ

    “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, хоёрдугаар байрны зүүн талд байрлах дулааны шугамын худагт хүн унасан байна” гаргаж өгнө үү гэсэн дуудлага онцгойд иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн бүлгийг очиход тус худаг дотор нас тодорхой бус эрэгтэй 1, 53 настай, эрэгтэй нар ухаангүй согтуу байсныг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Мөн “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байр мансардтай …

  • 19 December

    Монгол улсын иргэн Ч.Гантулга, Унгар улсын төрийн дээд одонгоор шагнагдлаа

    2015 оын 12-р сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Унгар Улсын элчин сайдын яамнаас Кемпински Хаан Палас зочид буудалд шагнал гардуулах хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Шинэ оны босгон дээр зохион байгуулагдсан тус арга хэмжээн дээр БНУУ-ын Ерөнхийлөгч Адер Яношийн зарлигаар БНУУ-ын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог Унгар улсын төрийн дээд одон “Lovagkerest” буюу “Хүлэг Баатар”-ын одонгоор Монгол улсын …

  • 19 December

    Хийн буунуудыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын орох чиглэлд 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 30 минутад зорчиж явсан манай улсын иргэн Б нь  гурван ширхэг хийн бууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ. Тэрээр “Hyunday Galloper” маркийн авто машинаар зорчиж явсан бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баримт бичгийн шалгалтад хамрагдаж байх үед биеэ авч яваа байдал …