Нийгэм

December, 2015

  • 18 December

    Ах дүүс гурван өрөө байртай, “Ланд Круизер 105”-тай байж банк дээрэмджээ

    Худалдаа хөгжлийн банкны салбараас 424 сая төгрөг дээрэмдээд 24 цагийн дараа нуусан мөнгөө шалгахаар ирэхдээ баригдсан ах, дүүс уг дээрмийг эртнээс төлөвлөсөн байгаад хийжээ. Учир нь, тэд худалдаж авсан “Приүс 20” машин болон бууныхаа төлбөрийг хийсэн ч өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй байжээ. Өдгөө тэднийг Эрүүгийн хуулийн 147.3-аар буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь шийтгүүлсэн …

  • 18 December

    Интернэт залилангийн хэрэгт иргэд өртөж байна

    Даяаршлын эрин зуунд онлайн ертөнц хөгжихийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрийн иргэд хоорондоо чөлөөтэй харилцах, танилцах, худалдаа арилжаа хийх нь энгийн үзэгдэл болж байгаа билээ. Гэвч сайн зүйлийн хажуугаар саар үр дагавар байдгийн жишгээр манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд залилангийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байгаа нь сэтгэл түгшээсэн асуудлуудын нэг болж байна. Жишээ нь, мэргэшсэн цахим …

  • 18 December

    Хүүхдийн мөнгө авахын тулд хөрөнгөө нуух болжээ

    Хоёр жилийн өмнө өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгааг Нийгмийн халамж, үйлчилгээний газраас нийт 712 мянган өрхийн 2.3 сая иргэний дунд явуулжээ. Ингэхдээ өрх бүрийн өдөр тутам, сарын хэрэглээнд суурилан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хуваан эрэмбэлсэн байна. Өөрөөр хэлбэл өрхүүдийг хэрэглээн дээр нь тулгуурлан ядуугаас баян хүртэл нь жагсаасан аж. Ингэхдээ LED телевизор, печь, автомат угаалгын машинтай айлуудад …

  • 18 December

    Хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа

    Шинэ жилийн баяр дөхөж байгаа энэ үед хугацаа дууссан хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна. Иймээс иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа : – Хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг шалгах – Сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах – Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бусад …

  • 18 December

    Шинэ жилийн баяраар аюулгүй байдлыг хангах хамтарсан шалгалт үргэлжилж байна

    Нийслэлийн Онцгой байдлын газраас шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах иргэн аж ахуй нэгж байгууллагын барилга байгууламж болон пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа томоохон худалдааны төвүүдэд гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангах үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.             Одоогоор шалгалтыг 31 объектод хийж 144 зөрчил илрүүлэн, 10 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчлөө арилгах талаар заавар, албан шаардлагыг …

  • 18 December

    Монгол эмэгтэй Туркменистанд ЮНИСЕФ-ийг төлөөлж байна

    НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ Туркменистан Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын тэргүүн  Д.Оюунсайхан саяхан   тус улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедовт бараалхаж, хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар тус улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов. Туркменистан Улс сургууль, цэцэрлэгийн тоог олшруулж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамир, спортоор …

  • 18 December

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    08.30 цагт: Хууль зүйн яам, Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар хамтран “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөгөөн”-ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан анхаарах асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын аргачлалыг боловсруулах, хуулийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор онлайн хэлбэрээр 21 аймгийг оролцуулсан хэлэлцүүлгийг Авто тээврийн үндэсний төвийн онлайн танхимдзохион байгуулна. …

  • 17 December

    Жолооны эрх сэргээх шалгалтыг цахимаар авна

    Тэгш зам” төслийн хүрээнд ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимыг тохижуулж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлжээ. Одоогийн шалгалтын системд тестээр шалгалт авах аргыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь түлхүүр үг ашиглан гараар засах ажиллагаа хүндрэлтэй, шалгуулагчид ил тод биш, шалгуулагч хариултыг бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгох муу тал үүсэх сөрөг нөлөөтэй байдаг аж. Тиймээс эрх …

  • 17 December

    Зөвшөөрөлгүй газраас салют авахыг хориглоно

    Нийслэлийн онцгой байдлын газраас нийтийн эзэмшлийн зам, худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газруудад гар дээрээс гацуурын чимэглэл, салют, бусад хэрэгсэл худалдан борлуулж буй иргэдийг хянаж шалгахаар болжээ. Салютийг зөв хадгалж хэрэглэхгүй бол тэсэрч дэлбэрэх аюултай ажээ. Монгол Улсын хэмжээнд салютийн хэрэгсэл худалдан борлуулах эрхтэй компани хоёрхон байдаг нь “Очир-Ундраа”, “Протек” компани юм. Иймд албан ёсны зөвшөөрөлтэй газраас салют худалдан авч …

  • 17 December

    Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэж буйгаа мэдэгдлээ

    Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2015 оны 12 сард Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн олон улсын аяныг зохион байгуулж байгаа. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд энэхүү аянд нэгдэж буйгаа илэрхийлж өнөөдөр /2015.12.17/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээллийн эхэнд онцлон тэмдэглэв. Мөн тэрээр гэр бүлийн хүчирхийлэл Монгол Улсын хэмжээнд ямар байгаа талаарх статистик мэдээллийг танилцуулсан …

  • 17 December

    Зуун айлд гал гарлаа

    Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу “Зуун айл” орчимд байрлах Барилгын материалын бөөний төвд өнөө өглөө гал гарчээ. Гарсан галын Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хоёр алба шуурхай 09:20 цагт унтраасан байна. Дээрх бөөний төв нь хоёр давхар байгууламж бөгөөд дээврийн хэсгээс эхэлж гал гарсан гэдгийг иргэд хэлжээ.

  • 17 December

    Үрийн аж ахуйн системийг бий болгож чадлаа

    ХХААЯ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран 2004 оноос Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлсэн “Монгол төмс” хөтөлбөр 3 үе шаттайгаар амжилттай хэрэгжээд төслийн багийнхан Хаалтын семинараа өнөөдөр /2015.12.16/ хийлээ. Семинарт ХХААЯ, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Төрийн бус байгууллагууд, 21 аймгийн 80 гаруй төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэгчид, агрономичид нийт 120 гаруй төлөөлөл оролцож, 11 жилийн ажлын үр дүнг хэлэлцсэн юм. Энэхүү хөтөлбөр нь манай улсын …

  • 17 December

    Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар эхэллээ

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл өгөх, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлж, Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ. Семинарын үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, Засгийн газрын мөрийн …

  • 17 December

    Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны /МХҮХ/ Ерөнхийлөгч Д.Гэрэл, МХҮХ-ны Нарийн бичгийн дарга П.Шинэчимэг, Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийн захирал З.Болдсайхан, Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийн Гадаад харилцааны ажилтан Л.Ариунболд нар байлцлаа. МХҮХ-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан цаг заваа гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “Монголд …

  • 16 December

    Гэр хорооллын хэрэглэгчид цахилгааны хэрэглээ, төлбөрөө хянах боломжтой боллоо

    Агентлагийн даргын баталсан 1/27 дугаартай удирдамжийн дагуу ус, дулаан, цахилгаан түгээдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар дараахь зөрчлүүд илэрсэн. Үүнд: 1. Гэр хороололд байрлуулсан зарим цахилгааны щитнүүд тоолуурын заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс хэрэглэгч өөрийн тоолуурын …