Нийгэм

December, 2015

  • 16 December

    Шуурхай ажлын хэсэг орон нутгийг зорилоо

    Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, бэлтгэл ажлыг шалгах, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, удирдлагаар хангах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх  зорилгоор Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй байгаа баруун болон төв, зүүн, говийн …

  • 15 December

    Баянзүрх авто вокзалыг Дүнжингарав худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлнэ

    Зам тээврийн Сайдын шуурхай хурлаар хэд хэдэн асуудал шийдвэрлэжээ. Мөн гарсан шийдвэртэй холбоотойгоор М.Зоригт сайд холбогдох газар, хэлтсийн дарга нар болон харьяа агентлагуудын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Үүнд: -Хятадын “Экзим” банкны зээлээр 100 хувь хот хоорондын зорчигч тээвэрт “хөрөнгө оруулалт” хийнэ. -Баянзүрх авто вокзалыг Дүнжингарав худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна. -М.Зоригт сайд Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаад …

  • 15 December

    Дэд хурандаа Ц.Ганболдод хурандаа цол олголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар нэр бүхий дэд хурандаа нарт хурандаа цол олгов. Тухайлбал, Батлан хамгаалах яамны харъяа Барилга захилагчийн албаны дарга, дэд хурандаа Ц.Ганболд, Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын Зэвсэглэл,техникийн хяналтын хэлтсийн дарга-инженер, техникийн хяналтын ахлах офицер, дэд хурандаа Б.Балдан нарт хурандаа цол олголоо. Мөн ХХЕГ-ын Сэтгэл зүй, …

  • 15 December

    Сайныг ерөөсөн сархад савнаасаа бусдыг дийлж байна

    Аж ахуйн нэгж, албан байгууллагууд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баяраа тэмдэглэж, шилдгээ тодруулан шагнаж урамшуулдаг. Та ч бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж шагнуулж байгаа. Гэвч өмнөх онуудын тоон үзүүлэлт, бодит байдлуудаас харахад 12 дугаар сард хамт олноороо архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдэж улам бүр эрсдэл дагуулсан байдаг. Тухайлбал, өнгөрсөн 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын Замын цагдаагийн …

  • 15 December

    Гавьяат багшид тодорхойлсон сайддаа баярлалаа

    “Авьяаслаг монголчууд” шоунд тэргүүн байр эзэлсэн “Эгшиглэнт чимээ” хамтлаг болон багш С.Жамъянхорол нарыг өнөөдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзжээ. Авьяаслаг сурагчдад “Шилдэг сурагч” батламж, гарын бэлэг гардуулсан байна. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “2012 онд анх намайг сайд болоход С.Жамъянхорол багш “Сонсголгүй хүүхэд гэж байдаггүй. Сонсгол нь хөгжөөгүй хүүхэд л байдаг. Түүнийг нь зассанаар хүүхдийн бусад чадварууд зэрэг хөгждөг” …

  • 15 December

    Хашаан доторх хураалттай модонд даруулж амиа алджээ

    Найман настай хүү хашаан доторх хураалттай модонд даруулж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гаржээ. Тодруулбал Булган аймгийн Булган сумын Рашаант багийн “Зүүн түрүү”-ний 36 дугаар гудамжийн 1 тоотод Т /8 настай, эрэгтэй/ 2015.12.13-ны өдрийн 18:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус өдрийн 22:19 цагт хүлээн авч  аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг …

  • 15 December

    Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээ авна

    2015-2016 онд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхөд 56.2 сая мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдсан, Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29.454 тонн өвс бэлтгэхээс 23.044 тонн буюу 78.2 хувийг, 11.115 тонн тэжээл бэлтгэхээс 3.345 тонн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэсэн мэдээтэй байна. Гэвч 12 …

  • 15 December

    “Мах хөтөлбөр”-ийг баталлаа

    100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Мах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулан  олгож, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Энэ жил Монгол Улсын хэмжээнд дотооддоо 10 сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 5.6 сая толгой мал буюу 128.5 мянган тонн мах экспортод гаргах боломжтой байна. Гэвч гадаад хорио цээрийн …

  • 14 December

    Дуучин Б.Арго “нам дагав”

    Дэлхийн 25 орны хэлээр ус цас шиг ярьж, хоёр гуравхан сарын дотор 5, 6 ном бичиж, зурхайн засал хийж, бурхан багш бүтээчихдэг нэг хүнд заяагдсан гэхэд дэндүү олон эрдэмтэй хүн бол Б.Арго. Оройн дээд ардын багшийг цаасан ном болгосон энэ шидтэй эрхэм үргэлж олон түмний анхаарлын төв байдаг. Гэхдээ түүнийг үнэхээр энэ олон хэлээ мэддэг гэдэгт итгэх хүн ховор. Тиймээс …

  • 14 December

    Улаан-Үд рүү зорчиж явсан монгол иргэд ослоор амиа алдав

    Улаан-Үүд рүү энэ сарын 10-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт хувийн автомашинаар зорчиж явсан манай улсын зургаан иргэн зам тээврийн осолд орж, газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг ослоос эцэг эхтэйгээ хамт явж байсан зургаан настай хүүхэд ганцаараа амьд үлдсэн байна. Хүүхдийг өнгөрсөн амралтын өдөр эх оронд нь авчирч, ойрын хамаатнуудад нь хүлээлгэн өгчээ. Энэ талаар ГХЯ-ны эх сурвалжаас …

  • 14 December

    Өвөрмонголчууд осолд орсон Монгол залуугийн амь насыг аварчээ

    Сайхан сэтгэлт Өвөрмонгол ахан дүүсийн тухай мэдээг өдөр бүр л сонсож баярлаж суух юм. Хоёр хоногийн өмнө “Шинэ Долгион 107.5” радио болон ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радиогийн уулзалтанд оролцож байхдаа гэр бүлийн хоёр Өвөрмонгол залуу авто осолд орсон Монгол залуугийн амь насыг аварсан тухай сайхан мэдээг сонссон юм. Ингээд Өвөрхангай аймгийн харьяат н.Батбаатар гэх залуугийн амь насыг аварсан Үүрцайхтай вичатаар …

  • 11 December

    Хонины мах 2000 төгрөг болжээ

    Хонины мах килограмм нь 2000 төгрөгт хүрч буурлаа. Энэ жилийн тухайд зуншлага тааруу байснаас өвөлжилтийн нөхцөл байдал хүнд, малын хорогдол ихсэх хандлагатай байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээллээд буй. Тэгвэл энэ байдлыг дагаад махны үнэ шалдаа хүртэл буугаад байна. Тодруулбал, өвөлжилт хүндрэх сургаар ченжүүд малчдын гар дээрээс малын махыг хамгийн хямдаар буюу нас бие гүйцсэн эр хонийг 30 мянгаар, адууг 350 …

  • 11 December

    “ Цэгээн” нууранд живсэн ачааны автомашиныг гаргалаа

    2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17:30 цагт Булган аймгийн Баян-Агт сумын харьяат иргэн Б.Цогтмагнай 38-99 БУА улсын дугаартай ЗИЛ-130 загварын автомашинаар хөлдөж гүйцээгүй нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга ахлах дэслэгч Ж.Лхагважаргалын ахалсан 9 албан хаагч 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдөр …

  • 10 December

    Хуурамч өндөг биш болох нь тогтоогджээ

    Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Цэцэгмаа, Ж.Алтанзул нар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн Энхтуяагийн гаргасан “БЗД-ийн 6 хорооны нутаг дэвсгэр “Маркет плейс менежмент” ХХК-ний “Баянзүрх” худалдааны төв дээр “Хуурамч өндөг зарж байна” гэсэн гомдлын мөрөөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Хяналт шалгалтын явцад тус худалдааны төвд өндөг худалдан борлуулагч иргэн н.Бадамцэцэг, н.Тунгалагтуул, …

  • 10 December

    Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хаасан хашаа, хаалт, хайсыг чөлөөлж ажиллалаа

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/76 дугаар захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг шалгах тухай” А/101 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас томилогдсон 2 ажлын хэсгийн гишүүд 9 дүүрэгт 2015 оны 10 дугаар сарын 28-ны …