Нийгэм

December, 2015

  • 10 December

    Авлигын эсрэг ажлаараа ХХААЯ тэргүүллээ

    Авилгатай тэмцэх газраас 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн байгууллагуудын авилгатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний дүнгээ танилцууллаа. Энэ жил Авилгатай тэмцэх газраас “MDS and Khanlex” нийгэмлэг, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв”, “SICA” компанитай  хамтран улсын хэмжээнд авлигын эсрэг авч хэрэгжүүлсэн ажиллагаанд үнэлгээ хийжээ. Энэ нь төрийн байгууллагуудын авилгын эсрэг авч хэрэгжүүлсэн ажиллагааны үнэлэх аргачлалын …

  • 9 December

    Лифтний хүчин чадлыг өөрчилдөг зөрчил их байна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 2015 оны 6 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд өргөх механизмын /лифт, эскалатор, бетон зуурмагийн шахуургат төхөөрөмж/ өнөөгийн байдлыг шалгалаа. Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, техникийн аюулгүй байдлыг хангуулах, өргөх механизмтай холбоотой нийтлэг гардаг ослоос урьдчилан сэргийлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор шалгалтыг явуулсан байна. 195 байгууллагын …

  • 9 December

    Л.Гансүхийн шоронгоос бичсэн захидал

    Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял эзэлж буй Л.Гансүх журмын нөхдөдөө хандан шоронгоос захидал илгээжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр захидалдаа: Цагаан морин жил сэвэлзсэн АРДЧИЛЛЫН  цэгээн унага ажнай хөлөг болсон 25 жилийн босгон дээр халуунд халалцаж, хүйтэн хөрөлцөж хамтдаа явсан журмын анд нартаа баярын мэндийг хүргэж,  бүдэг бадаг гэрэлтэй, бор хоног, …

  • 9 December

    Уран барималч, зураач Намдагийн Дашнямд Төрийн соёрхол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/-д 2015 оны Төрийн соёрхлыг хүртээв. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Төрийн соёрхлыг Намдагийн Дашнямд  гардуулан өгөв. Төрийн соёрхол хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын …

  • 9 December

    Дунд сургуулийн сурагчид хар тамхи хэрэглэж байсныг илрүүлжээ

    ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс “Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна” гэх мэдээллийг шалгахад 12-р ангийн сурагч “Г”, “Т”, “Х” нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисийг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсан болох нь тогтоогджээ. Эдгээр сурагчид нь 17-18 насных байсан байна. Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт …

  • 9 December

    Төсвийн хөрөнгөөс хууль бусаар гаргасан 6 сая төгрөгийг буцаан төлүүлэв

    Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамны удирдлагуудтай холбоотой иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр хяналт шалгалт явуулав. Тус яамны удирдлагууд нь гадаад улсад албан ёсны айлчлал хийхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийг дагуулан явж, нислэгийн тийзний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн нь Дипломат байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр …

  • 9 December

    Хятадын тагнуулууд Монголын консулыг гишгэх газаргүй болгожээ

    Төрийн хамгаалалтын машинд гар буу сумны хамтаар нууж хил гарах гэж байгаад баригдсан А.Баярсайханыг ГХЯ-аас эргүүлэн татсан хэмээн мэдээлж байсан ч тэрбээр БНХАУ-ын Эрээн хотын консулын газар албан үүргээ гүйцэтгэсээр байгаа. Түүнчлэн түүний оронд шинээр томилогдон очсон. н.Золзаяад албан тушаалаа өгөхгүй байгаагаас зочид буудалд хоног төөрүүлж, төлбөрийг нь Эрээний консулын газраас төлж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл эх сурвалжаас …

  • 9 December

    Бөөсөнд хутга хэрэггүй бодлого хэрэгтэй

     Хүүхэд бөөсдөв. XXI зуунд, хананаасаа халуун ус авдаг орчин үеийн сууцанд амьдардаг айлын хүүхэд бас бөөсддөг байх нь. Хүүгийнх нь үсэн дотор “амьтан” үржиж байгааг мэдсэн эцэг, эх эхлээд ичихийн дээдээр ичиж. Гэртээ “соёлын довтолгоо” өрнүүлж хамаг хөнжил гудсаа ариутгаж, нарийн ширхэгтэй сам хайж Улаанбаатарыг бараг дуусгасан байх юм. Амьхандаа ангийнхнаас нь нуугаад байж байтал цэцэрлэгээс нь угаагаад ирээрэй, боломжтой …

  • 8 December

    Лабораториудын түвшинг тогтоолоо

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн төрийн болон хяналтын байгууллагын сүлжээ лаборатори, орон нутаг, хувийн өмчит лабораториудыг гадаад хяналтад хамруулан, ур чадварын түвшинг нь тогтоолоо. Энэ нь лабораториудын ур чадвар, дадлага туршлагыг хөндлөнгөөс үнэлж, шинжилгээний ур чадварыг нь дээшлүүлэх, үйлчилгээнийх нь чанар, бие даасан байдлын баталгааг хангахад туслалцаа …

  • 8 December

    Ирэх оноос гэрийн хорионд ял эдэлнэ

    Эрүүгийн шинэ хууль ирэх оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль бол одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийг бодвол “энэрэнгүй” гэдгийг хэлэх хүмүүс олон бий. Учир нь шинэ хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэр дор нь шорон оронд аваачиж хорих биш, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэхийг илүүд үзсэн байх юм. Энэ бол хамгийн том дэвшил. Одоогийн Эрүүгийн хуулиар хөнгөн, …

  • 8 December

    БНХАУ-аас Монгол улсын баруун таван аймагт тогтоосон шүлхийн хоригоо цуцаллаа

    2013 оноос БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яамнаас хамтран Монгол Улсын баруун таван аймаг /Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор/ -ийн хувьд үхэр, хонины түүхий маханд шүлхийн хоригийг тогтоосон. Тэгвэл энэхүү хоригийг цуцалсан тухай 2015 оны 140 дугаартай албан мэдэгдлийг 12 дугаар сарын 7-ны өдөр БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газрын цахим хуудаст …

  • 8 December

    Гадаадад амьдарч буй монголчуудад мэдэгдэл гаргав

    Эх орон, элгэн саднаасаа хол суугаа элэг нэгт монголчуудын хувьд өнөөдөр баяртай мэдээ сонссон өдөр болж байна. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газар Төрийн банк хамтран гадаадад амьдарч байгаа монголчуудыгаа нийгмийн даатгалд хамруулахаар болжээ. Энэ талаараа өнөөдөр НДЕГ-ын хурлын танхимд олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Анх 2006 онд манай улс БНСУ-ын Засгийн газартай хамтран солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудыгаа нийгмийн …

  • 7 December

    Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахыг хориглолоо

    Манай улсад малын гоц халдварт өвчин, шүлхийгийн гаралт нэмэгдсэнтэй холбогдуулан Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахыг хориглосон байна. Тодруулбал, манай улсад сүүлийн үед малын халдварт өвчин шүлхий гарсантай холбоотойгоор ОХУ-ын Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын газраас Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахаа түр зуур зогсоосноо мэдэгдлээ. Мөн энэ үеэр ОХУ-ын Засгийн газраас манай улсад долоон сая вакцин үнэ төлбөргүй өгөхөөр шийдвэрлэсэн байна. …

  • 7 December

    Газар тариалан эрхлэгчдэд хандсан зөвлөмж гаргана

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газар тариалангийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдалд тандалт судалгаа хийж Дэд даргын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцлээ. Судалгааг Дархан-Уул, Хөвсгөл, Баян-Өлгий, Хэнтий, Ховд, Өвөрхангай, Төв, Увс, Говьсүмбэр, Завхан, Орхон, Сэлэнгэ, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод аймагт 2015 оны 07 дугаар сараас 10 дугаар сарын хооронд анх удаа хийсэн байна. Хөдөлмөрийн гэрээ, …

  • 7 December

    Эмч, ажиллагсдын эрүүл мэндэд анхаарах шаардлагатай болжээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлд тандалт судалгаа хийлээ. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлын мэдээллийн сан бүрдүүлэх, эрсдлийн үнэлгээнд хамруулах зорилготой энэ тандалт судалгааг энэ оны наймдугаар сараас 11 дүгээр сарын хооронд хийсэн байна. Судалгаанд бүсийн оношлогоо, эмчилгээний төв, 14 аймгийн эмнэлгийн мэс засал, төрөх эмэгтэйчүүд, халдвартын тасгийн 537, …