Нийгэм

April, 2016

  • 26 April

    Намрын тэргүүн сарын шинийн нэгэнд сонгуулиа өгцгөөе

    Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн хэвлэлд өгсөн мэдээлэлээр Цэцийн шийдвэртэй уялдан шинэ хуулийн дагуу явж байсан сонгуулийн бэлтгэл ажил зогсов. Хэдий болтол нь зогсох нь одоогоор тодорхойгүй. Түүний хэлснээр хувь тэнцүүлсэн тогтолцоотой холбоотой хийж байсан зохион байгуулалтын бүх ажил царцаж, сонгууль болох эсэх талаар ч тоймтой үг хэлэх боломжгүй болоод байгаа аж. Тиймээс ч гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах …

  • 26 April

    Заамар нутгаа “Үндэсний баялаг бүтээгч” болгохыг залуус зорьж байна

    Бид Төв аймгийн Заамар сум гэдэг нэрийг сонсоход л “нинжаа”, уул уурхайн буруу бодлогын талаар хангалттай ихийг ярьж чадна. Энэ бидний нүдэнд ил байгаа болохоор тэр. Гэхдээ Заамар нутгаас төрсөн алдартан, урлаг соёлын, боловсролын салбарынхныг хэн ч мэдэхгүй шахуу өнгөрөх юм. Үнэндээ Заамар гэх жижиг суманд хоёр доктор, найман сайн малчин, уяач зэрэг мал ахуйгаараа нутагтаа болон улсад үнэлэгдсэн хүмүүн …

  • 26 April

    Халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хийлээ

    Улсын хэмжээнд малын гоц халдварт хонь, ямааны цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баянтүмэн, Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ,Айраг,Сайхандулаан, Төв аймгийнМөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ сум зэрэг 5 аймгийн 24 суманд онош нь батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний …

  • 26 April

    Нурсан гүүрийг барьсан эзэд олдож, мэргэжлийн хяналтынхан ажиллаж байна

    Увс аймгийн Тэс сумын Нарийн голын төмөрбетон гүүр өнгөрсөн ням гаригийн шөнө нурж унажээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жил гаруй хугацаанд баригдсан уг гүүрийг 2012 оны есдүгээр сарын 23-ны өдөр ашиглалтад оруулж байсан юм. Тэгвэл энэ гүүрийг ямар компани барьсан талаар эзэд нь тодорхой болов гэж Зам тээврийн сайд М.Зоригт жиргэжээ. Тэрбээр “Гүүр барьсан компани олдов. Компани нь газар дээр …

  • 26 April

    ӨМӨЗО-ны Хөх хотод “Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхдугаар уулзалт” болж байна

    Өнөөдөр буюу 2016 оны 04 сарын 26-ны мягмар гаригт БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод “Хятад-Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны  анхдугаар уулзалт ярилцлага” болж байна. Тус уулзалт арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн  албанаас санаачлан  МСНЭ-ийн Цахим мэдээллийн зөвлөл, Монголын сайтын Холбоо болон бусад холбоо, цахим сайтуудын сэтгүүлч, редактор оролцсон 23 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг оролцож байгаа …

  • 26 April

    “Сайн оюутан” хөтөлбөр батлагдаж, оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

    Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд оюутанд зээл олгох журмыг энэхүү тогтоолын хавсралтаар баталж, хэрэгжилтийг 2016 оны тавдугаар сарын 2-ноос зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд …

  • 26 April

    “Ардчилал ийм дээ сайхан”

    Хэлж болдоггүй, хийж болдоггүй “Ардчилалтай” гэх оронд бид амьдарч байна. Уг нь ардчилал бидэнд 1990 онтой зуузай холбон ирэхдээ “бүх эрх иргэн таны гарт” хэмээн “сүржин” хүслийн дээд байлаа. Гэтэл өнөөдрийн ардчилал бүр ч эсэргээрээ болон хувирчээ. Бидэнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх байхгүй болж. Хэрэв илэрхийлбэл “Ардчилал ийм дээрээ л сайхан” гэх “хөнгөхөн лозон”-гийн ард таныг яаж ч …

  • 26 April

    Заяаны ханьтайгаа учирсныг чинь хэлэх 18 шинж

    Чамайг энэ хорвоод мэндлэхээс өмнө чиний биеийн нөгөө хэсэг болох заяаны ханийг чинь бурхан хэдийнэ бэлдчихсэн байдаг гэдэг. Заяаны ханьтайгаа учирч байж л би амьдралынхаа хамгийн сайн сайхан тэмүүлэл, зорилгыг биелүүлж чадах билээ. Чамайг энэ хорвоод мэндлэхээс өмнө чиний биеийн нөгөө хэсэг болох заяаны ханийг чинь бурхан хэдийнэ бэлдчихсэн байдаг гэдэг. Заяаны ханьтайгаа учирч байж л би амьдралынхаа хамгийн сайн …

  • 26 April

    Орлого ихтэй ч онцын хэрэггүй салбар

    Манай улсын Нийслэлд нийтийн хоолны газруудын тоо нэмэгдсээр байгаа. Ихэвчлэн солонгос, хятад хоолны газар ихээр бий болсон бөгөөд иргэд үйлчлүүлэх нь олонтаа. Гэвч тус салбар байсхийгээд л хэл ам дагуулах нь элбэг. Тэдгээр газруудын хоолны мах нь нохойн мах байх нь цөөнгүй, мөн зөрчил илэрсэн ч дахин үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг. Энэ нь хууль хяналтынхантай холбоотой байх магадлалтай. Учир нь …

  • 26 April

    “Нью свийт фүүдс”-ийн эклерэнд 45 хүн хорджээ

    “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклерийг худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. Учир нь тус эклерийг идсэн 45 хүн хоолны хордлого гэсэн оноштойгоор ХӨСҮТ оношлогдож, 27 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийсэн байна. Мөн хүнсний сүлжээнд нийлүүлэгдсэн эклерийг яаралтай татан авах ажил хийгдсэн бөгөөд одоогийн байдлаар …

  • 26 April

    78 согтуу жолоочыг саатуулжээ

    Энэ сарын 25-нд буюу өчигдөр замын цагдаагийн газрын шуурхай утсанд нийт 328 дуудлага иржээ. Түүний 277 зам тээврийн ослын, 8 гэмт хэргийн шинжтэй дуудлага бүртгэгджээ. Мөн 10 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүүхэд зам тээврийн осолд өртсөн аж. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг журамлан гарч болзошгүй …

  • 26 April

    Эмч нар өнөөдөр эсэргүүцлийн жагсаал хийнэ

    Монголын эрүүл мэндийн ажилчдын эрх ашгийн төлөө ажилладаг ТББ-уудын нэгдсэн түр хороо, эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний хорооноос эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал болон шинэ эрүүгийн хуульд орсон зарим заалтыг өөрчлөхийг шаардан өнөөдөр 13.00 цагт Чингисийн талбайд тайван жагсаал хийхээр холбогдох байгууллагаас зохих зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Түр хорооноос дараах мэдээллийг ирүүлжээ. Үүнд: Түр хорооны гишүүд бид …

  • 25 April

    Тариаланчдад нийлмэл бордоог хүлээлгэн өглөө

    Япон улсын засгийн газрын  КР-1 төслийн хуримтлалын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Газар тариалан үйлдвэрлэлийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд нийлүүлж буй Нийлмэл бордоог тариаланчдад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү нар оролцлоо. …

  • 25 April

    Улаанбурханы эсрэг “2000 төгрөгний аян” өрнүүллээ

    Сүүлийн саруудад улаанбурхан өвчний дэгдэлт ихсэн өнгөрсөн гурван сард гэхэд л 59 хүүхэд энэхүү өвчний улмаас хорвоог орхисон харамсалтай мэдээллийг албаныхан хэлсэн. Тэгвэл энэхүү өвчний эсрэг өнөөдөр салбар салбарын хүмүүс итгэлийн гараа сунган хандивын аяныг өрнүүлээд байгаа билээ. Тэдний нэг бол “Дэлхийн Монгол глобал нийгэмлэг”,  “Хосбилгүүн Зул” ХХК-ны захирал Б.Цэрмаа, “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Р.Сумъясүрэн, “World tv” …

  • 25 April

    Монголд “Мафи л үгүйлэгдээд байна”

    “Монгол хүн сэргийлэгч байхад аюулгүй хонодог” гэдэг 1980-аад онд гарч байсан үг бий. Одоо бол цагдаа. Цагдаа хүчний байгууллагад итгэн, сэтгэл тайван аж төрдөг байж. Гэтэл энэ цаг үед ядахдаа хүчний байгууллагынхандаа ч итгэхэд бэрх болж. Шүүх хурал, цагдаагийн байр суурь, мөнгөтэй, нэртэй төртэй тэр ч бүү хэл төр барьж байгаа намын талд “үйлчилдэг” болсон нь эмгэнэлтэй. “Цагдаа цагийн найз” …