Нийгэм

April, 2016

  • 21 April

    З.Энхболд дарга олон хэлээр жиргэв

    УИХ, Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ийн хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болно. “Ази, Европын парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” гэсэн үндсэн сэдвээр болох энэхүү уулзалтын нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд даргалах юм. Тиймээс тэрбээр УИХ-ын чуулганыг удирдах ажлаасаа түр “чөлөө” авч МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдод алхаа өгчихөөд …

  • 21 April

    Хуулын байгууллагыг хүчгүйдүүлэх нь хэнд ашигтай вэ?

    Саяхан АТГ-ын дарга Н.Ганболд ажлаа өөрийн хүсэлтээр өглөө. Тэр хэдийгээр өөрийн хүсэлтээр гэж байгаа ч олон нийт тэр дундаа АТГ-д зөвлөх үүрэг үүрэг бүхий Олон нийтийн зөвлөл нь энэ нь улс төрчдийн шахаасаар болсон гэж мэдэгдсэн. Ямар улс төрчдийн гэдгээ харин дурдаагүй. Гэтэл өчигдөр оройноос Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь огцруулах хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан гэсэн мэдээ явж эхэллээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр энэ нь …

  • 21 April

    Гар утасны “кэйс” арьсны хавдар үүсгэдэг гэв үү

    Хүн бүрийн хэрэглээ болсон ухаалаг гар утас, таблет, компьютер зэрэг бүтээгдэхүүний дэлгэцийг хамгаалах наалт, гэр зэрэг гэмтлээс хамгаалах зориулалт бүхий сэлбэг нэмэлт хэрэгслүүд ихээхэн гарах болж. Нэмэлт хэрэгслүүд урлагийн бүтээл болтлоо хөгжсөн гэмээр. Харин сүүлийн үед гар утасны гадуур хийгддэг резинэн гэрүүд нь хамгийн муу хуванцараар дахин үйлдвэрлэлд орсон байдаг тул хүний биед тийм ч таатай бус гэнэ. Хүнсний хэрэглээнд …

  • 21 April

    Бид Эрээнийг “тэтгэх” биш өөрсдөө үйлдвэрлэгч байя

    Бид Эрээний ерөнхий ивээн тэтгэгчээр олон жил ажиллаа. Нүдэн дээр Эрээн хот хөгжиж байна. Өмсөх хувцас, идэх жимс, эм тан гээд тэндээс авах юм мундахгүй олон. Эдийн засаг хямарлаа л гэх гэхдээ идэж, уухгүй, өмсөж, зүүхгүй явах боломжгүй нийгэм. Тиймээс бид алийн болгон хүний “нохойг” хооллох билээ. “Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэдэг шиг өөрсдөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дотооддоо мэдлэг, …

  • 21 April

    “ДЦС-3” ТӨХК-д гарсан гэмтлийн талаар албан ёсны тайлбар гарлаа

    Өчигдөр төвийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ДЦС-3” ТӨХК-д ноцтой осол гарсан мэтээр мэдээллүүд гарсан. Үүнд “ДЦС-3” ТӨХК-ний зүгээс дараах тайлбарыг албан ёсоор өглөө. Уг тайлбарт“2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 00.15 цагт “ДЦС-3” ТӨХК-ний 9 дүгээр зуухны хяналт удирдлагын системийн тэжээлийн блок гэмтсэний улмаас зуухны хэмжих хэрэгслүүд ажилгүй болсон тул үзлэг шалгалт хийхээр уг зуухыг 00.30 цагт зогсоосон. 01.35 цагт …

  • 21 April

    2001 оны Центрпойнтын зодоон

    Цэвэр он тооллоороо бол 2000 он нь XXI зууны босго биш, харин 2001 он бол 21-р зууны босго юм. 20-р зуунаас эх авсан цуутай зодоонууд яван явсаар 21-р зууны босгон дээр ирээд эцсийнхээ “тулаан”-ыг шавхаж “Центрпойнтын зодоон” хэмээх дуулиант хэргийг төрүүлсэн билээ. Центрпойнт дахь “Казинос” бааранд болсон энэхүү зодооны процедурыг хуульчид, сэтгүүлчид янз янзаар тайлбарласаар ирсэн. Тэдний дийлэнх хэсэг нь …

  • 21 April

    Сүхбаатар суманд хээрийн түймэр гарч нэг айлийн гурван хүн шатжээ

     Өчигдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хээрийн түймэр гарч Нэг гэр бүлийн гурван хүн шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг боллоо. Таван айлын гэр, мал шатжээ. 25 настай залуу 4-р зэргийн түлэгдэлттэй аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн хүнд байна. Гал түймрийн аюулд мал гэр ахуйгаа өртүүлэхгүй анхаарал болгоомжтой байхыг иргэддээ анхааруулж байна. Хуйраашилт ихтэй байгаа энэ үед ой, хээрийн түймэрт өртөх эрсдэлийг …

  • 21 April

    Ундны усаа хамгаалах талаар хэн юу хэлэх бол

    Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулгантай. Энэ удаагийн чуулганы үеэр ямар асуудал хэлэлцэх хэн юу гэж дуугарах нь тодорхойгүй байна. Нийтийн эрх ашиг ундны усыг хамгаалах дуу хоолой болж буй “Хатан Туулаа хамгаалах” үндэсний  хөдөлгөөнийхөн Туул голд аюул нүүрлэж буй тухай нэр бүхий 11 гишүүнд хандаж уриалга хүргүүлсэн билээ. Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж буй хайрга дайрганы лиценз, газар эзэмших, …

  • 21 April

    “Facebook” мөнгө олох боломжийг хэрэглэгчиддээ олгоно

    “Facebook” компани өөрийн хэрэглэгчдэд мөнгө олох боломжийг олгохоор шийджээ. Өөрөөр хэлбэл, Нүүрномын хэрэглэгчид удахгүй нийгмийн энэ сүлжээг ашиглан, пост оруулаад л мөнгөтэй болж магадгүй. “Facebook”-н захиргаа “Бид боломжийг судалж байна. Хэрэглэгчдийн явцуу хүрээнд энэ шинэ санаачилгын талаар санал асуулга явууллаа” хэмээн мэдэгджээ. Пост оруулахаас гадна шүтэн бишрэгчдээс “хандив” авах, зар сурталчилгаа хийж ашиг олох, ивээн тэтгэгчдийн бирж байгуулах, шууд хандивын товчлуур зэрэг маш олон …

  • 21 April

    Үнэн юмыг яалтай ч билээ дээ

    Сонгууль ойртож байна. Намын дарга  нар хэнийгээ жагсаалтад багтаах вэ, хэнийгээ аль тойрогт  өрсөлдүүлэх вэ гэж толгойдоо сонгуульдаж байна. Энэ бол эхний шатны сонгууль. Гишүүний  суудалд санаархагчид даргаа тойрон эргэлдэнэ. Энэ бол дайвар сонгууль. Эцсийн сонгууль нь иргэдийн сонголт. Энэ бол жинхэнэ сонгууль. Нэр дэвшүүлэх дарга, дэвшихийг хүсэгчид, сонгох иргэд цөм хүлээлтийн байдалтай. Бүх газар ажил зогссон. Ажил ярихаар “сонгуулийн …

  • 21 April

    МСҮТ-д мэргэжил эзэмшиж буй цэргийн алба хаагчдын үйлдвэрлэлийн дадлагатай танилцлаа 

    Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын эхний ээлж өндөрлөх дөхөж байна. Уг хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай  хүнд машин механизмын засварчин, хүнд машин механизмын оператор, мэргэшсэн жолооч, бетон арматурчин зэрэг захиалгат  мэргэжлээр 630 хүнийг Хөдөлмөрийн яамны харьяа 11 МСҮТ болон политехник коллежид сургаж байгаа. Тэднээс 270 нь …

  • 21 April

    2.2 тэрбум хүн зикагийн халдвар авна

    ДЭМБ-ын энэ оны эцэс гэхэд 2.2 тэрбум хүн шумуулаас хүнд халддаг зика вирусын халдвар авч магадгүй хэмээн мэдэгджээ. Зика вирус бүртгэгдсэн Латин Америкийн орнуудын ихэнх иргэн уг вирусын халдвараар өвчлөх гэнэ. Эрдэмтэд “Халдвар авсан иргэд эмчлэгдэх боломжтой. Харин халдвартай эхээс мэндэлсэн хүүхдийг эмчлэх ямар ч боломжгүй. Одоогоор эмч мэргэжилтнүүд зикаг зогсоох бэлдмэл гарган авахаар ажиллаж байна” гэж мэдэгджээ. АНУ-ын Өвчнийг …

  • 21 April

    Хувьцаагаа бусдад худалдах, шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолуудын хүрээнд тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртгэж, баталгаажуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн …

  • 21 April

    Төрийн үйлнээ “Гарын үсэг зурах”-ийг ажилд бүү тооц

    Манай төрийн албанд хорин нас хүрээгүй хурган дарга байхад 70 шүргэж байгаа өвгөн буурай бас бий. Тэд бүгд нэг л үйлнээ Монгол Төрийн төлөө зүтгэж яваа. Ахмад улс төрчдийн үгийг, үйлдлийг бид шүүмжлэх эрхгүй мэт. Харин энэ удаад залуу мэдлэг нимгэн, цус шингэн “болц нь гүйцээгүй” удирдлагын тухай ярих гэсэн. Учир нь хэн нэгний цүнх савны “менежер” хийж байгаад гэнэт …

  • 21 April

    Түрээсийн орон сууцын сугалаанд оролцох иргэдийн нэрс тодорлоо

    “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах, ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан Цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийн жагсаалт залуу гэр бүл-1-239 төрийн албан хаагч-240-637 хувиараа хөдөлмөр эрхлэгч-638-1250 өрх толгойлсон-1251-1318 ахмад настан-1319-2144 хөгжлийн бэрхшээлтэй иргэд-2145-2339 Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх-2340-2368 Нэрсийн жагсаалтыг ЭНДЭЭС харна уу