Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд яамны тамгыг шилжүүлж, ажлыг нь хүлээлгэн өглөө. Засгийн газрын гишүүн ажлаа хүлээн авахад ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтнууд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, харьяа агентлаг, байгууллагын дарга нар байлцлаа. Сайдад яамны тамгыг гардуулах үед Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: “Хөдөө аж ахуй салбар нь Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн гол …
Нийгэм
July, 2016
-
30 July
Өнөөдөр Харанга хамтлаг “Алдрын од”-ын эзэн боллоо
Өнгөрсөн жилээс эхлэн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хамгийн анхны “Алдрын Од” одонг Монголын рок попын анхдагчуудын нэг Соёл-Эрдэнэ хамтлаг хүртэж “Соёлын төв өргөө”-ний урд тус хамтлагийн “Алдрын …
-
30 July
Энэ амралтын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийх хуваарь
Энэ амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 30, 31-нд дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. ТӨВ АЙМАГ 09.30-18.00 цагт: Атар, Нөхөрлөл, Лүн сум, Даргиатын ам, Авдрант, Батсүх үнээний ферм, Ногоон хэрэм, Мөнх их мандал, Ногоон хэрэм-2 ХХК-ууд тэр орчмын хэрэглэгчид. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж …
-
30 July
Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Чингисийн талбайд болно
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд өнөөдөр 13:00 цагт тус хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь нийслэлийн удирдлагууд гардуулж өгөх …
-
30 July
Онцгой байдлын 28 албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ
Онцгой байдлын албан хаагчид маань даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй хамтран энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсээр байгаа билээ. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх VI ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын 28 албан хаагч үүрэг гүйцэтгэхээр болсон. Эдгээр албан хаагчдийг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагааны …
-
30 July
Нийслэлийн онцгой комисс ирэх даваа гаригт хуралдана
Улаанбаатар хотод /7 дугаар сарын 28/ орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн …
-
30 July
Холбогдох албаныхан үерт автсан газруудын нөхцөл байдалтай танилцлаа
Энэ сарын 28-ны орой нийслэлийн зарим дүүрэгт богино хугацаанд орсон хүчтэй аадар борооны улмаас үерт автсан газруудын нөхцөл байдалтай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Онцгой комиссын гишүүн Д.Оюунхорол, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Эхний ээлжинд усанд хамгийн их автсан Баянзүрх дүүргийн …
-
30 July
Шинэ арслан Р.Пүрэвдагвын цолны мялаалга ирэх сарын 11-нд болно
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангайн хүчтэнгүүд эр бяраараа илүүрхэн аварга, арслан харцага, начин төрсөн сайхан наадам болж өнгөрсөн билээ. Тэгвэл Арын сайхан хангай Архангай аймгаас төрсөн “Алтан дорнод Монгол” группийн бөх Монгол Улсын Арслан Р.Пүрэвдагва, Монгол Улсын начин М.Бат-Отгоннарын шинэ цолны мялаалгын наадам наймдугаар сарын …
-
30 July
Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. …
-
29 July
Хотын ерөнхий менежерт олон нийт ам сайтай байна
Тогмидын Гантөмөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод хэдхэн хонож байгаа билээ. Тэгвэл олон нийт болон төрийн албан хаагчдын зүгээс Т.Гантөмөрт ам сайтай байна. Учир нь тэрбээр улсад 34 жил, төрийн албанд 21 жил ажилласан туршлагатай, шилдэг боловсон хүчний нэг. Мөн гадны олон улсад төрийн болон орон нутгийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн …
-
29 July
Ойрын өдрүүдэд 28-39 хэм хүрч халахыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 29-нөөс 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 31,1-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Түүнчлэн 29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байх боловч бусад хугацаанд халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …
-
29 July
Үерт хурсан 8480кг лаг шавар, хогийг цэвэрлэжээ
Улаанбаатар хотод өчигдөр буюу энэ сарын 28-ны 19 цагийн орчимд дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсон. Хүчтэй бороо орсны улмаас нийслэлийн ихэнх газрууд үерт автсан байна. Үерын улмаас зарим газруудад хог болон лаг шавар ихээр цугларчээ. Тухайлбал,Багануурын төлөөлөгчийн газраас зүүн тийш Намъяанжугийн гудамж хүртэлх 6300кв.м талбайд хурсан лаг шаврыг цэвэрлэх ажлыг “Нийтлэг үйлчилгээний газар 2” зохион байгуулсан аж. Тус цэвэрлэгээгээр …
-
29 July
АНУ-ын Эрчим Хүчний Яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох нар АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн аюулгүй байдлын удирдах газрын менежер Jason Moullette тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд шаардлагатай цацрагийн хяналтын тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах суурь судалгааны ажлыг хийж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл