Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны зургаадугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. …
Нийгэм
June, 2023
-
16 June
Б.Сүхбаатар: “Буянт-Ухаа”-г дэд төв болгон хөгжүүлэх нь илүү оновчтой
Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийтийн эдэлбэр газрын байршлын хэмжээг тогтоох, болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох, гэр хорооллын дахин төлөвлөлт, Багахангай, Багануур, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох, нийслэлийн дагуул хот байгуулах болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай …
-
16 June
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмын урлагийн тоглолт эхэллээ
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулж буй. 10 улсын 160, Монголын 90 оролцогч үндэсний хувцсаараа ижилсэн, парад алхан Сүхбаатарын талбайд орж ирснээр наадмын урлагийн тоглолтууд эхэллээ. Соёлын биет болон биет бус өвийг дэлхийн нийтэд сурталчлан таниулах зорилготой наадмыг гадаадын гурав, дотоодын хоёр шүүгч шүүж байгаа …
-
16 June
Нийслэлийн үнэт цаас гаргах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт дагуул хот байгуулах талаар хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-аас 2020 онд “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дагуул хотуудыг хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон байдаг. Иймд 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд Нийслэл хот дагуул хоттой байх нарийвчилсан зохицуулалтыг тусгасан. Уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд “Буянт-Ухаа” дагуул хотыг байгуулах талаар хурлын эхэнд …
-
16 June
Шөнийн автобус зургаан чиглэлд 22:00-02:00 цагийн хооронд үйлчилнэ
Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг энэ сарын 15-наас эхлүүллээ. Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобуснууд 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Тодруулбал, ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс” ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол” ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК” ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр” ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий …
-
16 June
Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслол болов
Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Зүүнсайхан ууланд орших Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болов. Тахилгын ёслолын өмнөх орой лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав. Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан …
-
16 June
ОБЕГ:Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант 3 дугаар баг “Гучин тавын ам” /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 115 км, Бугант багаас 40 км орчим, Мандал сумаас зүүн хойд зүгт 160 км орчим /-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба …
-
16 June
Баян-Өлгий аймагт хэт халалтын улмаас шар усны үер бууж, 8 гүүр эвдэрч сүйджээ
Баян-Өлгий аймгийн хэмжээнд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн түвшингээс давж аюулын түвшинд хүрэх эрсдэл үүссэн. Тухайлбал Ховд голын усны түвшин нэмэгдсэнээс далангийн ус хальж 30 айл өрх усанд автсан бол Бугат сумын гуравдугаар багт аялал …
-
16 June
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 2023 оны зургаадугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим …
-
15 June
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадамд 280 гаруй уран бүтээлч оролцоно
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Энэ удаагийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 22 орноос биечлэн 160, цахимаар 120 буюу нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Мөн …
-
15 June
Х.Хишигбадрах: Иргэдийн эрүүл агаарт гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зуслангийн дөрвөн аманд орц, гарц гаргана
Зуслангийн бүсэд иргэд дур мэдэн газраа нэмж хашаалснаас шалтгаалан эмнэлгийн тусламж авах, түймэр гарлаа гэхэд онцгой байдлын машин явах боломжгүй нөхцөлийг үүсгэжээ. Бүр зарим нь гэртээ орохын тулд хэдэн айлын хашаа дамнан алхах тохиолдол ч байдаг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирдэг өргөдөл, хүсэлтийн 50 орчим хувь нь орц, гарц гаргах тухай байдаг байна. Иймээс тус албанаас зуслангийн бүсийн 26 …
-
15 June
Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. 2023 оны зургаадугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч борооны өмнө түр зуур …
-
14 June
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг Юнеско бүртгэлээ
ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 35 дугаар хурлын 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын Дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа. Онон-Балжийн БЦГ нь Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Дадал, Баян-Адрага, Норовлин, Биндэр сумдын нутаг дэвсгэрт оршдог. Энэхүү газар нутаг нь цэнгэг усны их нөөц бүхий Онон гол, …
-
14 June
Ховор ургамал зөвшөөрөлгүй түүсэн тохиолдолд хохирлын нөхөн төлбөрийг тав дахин нэмэгдүүлж гаргуулна
Иргэн Б нь 2022 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 6-ны хооронд С аймгийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 50.5 кг ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүжээ. Улмаар ургамлыг “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэлд ачиж, Д аймгийн нутаг дэвсгэрт байрлах хяналтын пост хүртэл тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Б-ийн уг үйлдлийн улмаас байгаль экологид 5,701,450 төгрөгийн хохирол учирсан гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэжээ. Прокуророос …
-
14 June
Инфляц 11.3 хувь болж буурчээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Инфляцын нөхцөл байдал, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын жилийн инфляц 2023 оны тавдугаар сарын байдлаар 11.3 хувь байна. Инфляц 2022 оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрсэн бол түүнээс хойш аажмаар буурч байна. Инфляц …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл