Нийгэм

September, 2023

  • 14 September

    АШУҮИС-д эмчийн мэргэжлийг сонгон суралцаж буй 2000 оюутан АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

    Монгол Улсад хүний их эмч болон энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн 81 дэх удаагийн хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. 2023-2024 оны хичээлийн жилд тус сургуульд нийт 2900 гаруй оюутнууд шинээр элсэн орсон бөгөөд өчигдөр дээрх оюутнуудын “Андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд АШУҮИС-ын Ерөнхий захирал, Хүний гавьяат эмч Н.Хүрэлбаатар, Монгол Улсын …

  • 14 September

    Оюутнууд автобусны картаа цахимаар захиална

    Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлттэй зорчино. Тэгвэл 2023-2024 оны хичээлийн жилийн автобусны хөнгөлөлтийн эрхтэй картын захиалгыг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор өнөөдрөөс эхлэн  цахимаар хүлээн авч эхэллээ. E-Mongolia платформоор зөвхөн их, дээд сургуулийн дэд бакалаврын  болон бакалаврын өдрийн ангид шинээр элсэн суралцагчид анх удаа …

  • 14 September

    Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг анхааруулж байна. 2023 оны 09-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад …

  • 13 September

    Хил дамнасан боомтуудын төмөр замын ажлыг эрчимжүүлж байна

    Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтэд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцлийг бүрдүүлэх зорилт тавигдсан. Дээрх зорилтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлж, хил дамнасан боомтуудын төмөр замыг барьж  байна. Энэ …

  • 13 September

    Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол Улсын Засгийн газар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн барилгын ажлыг эрчимжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Ковидын үед алдсан 13 сарын ажлыг нөхөж ажиллах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. 2016 онд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк хооронд …

  • 13 September

    Энэ жил улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодоос хангана

    Засгийн газрын өнөөдрийн /2023.09.13/ хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Урьдчилсан балансаар 480 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.8 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн  тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5.0 мянган тонн жимс жимсгэнэ хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ. Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний …

  • 13 September

    П.Лхагважав:Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байна

    Хөвсгөл аймагт 9-р сарын 12, 13-ны өдөр зохион байгуулагдаж байгаа “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөгийн  үеэр гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулж, дуудлага худалдаанд орууллаа. Худалдаанд зургаан сумын малчид бод, бог нийлсэн 10-аад үүлдрийн 50 гаруй малаа оролцууллаа. Монгол улсад хамгийн олон буюу 6.3 сая толгой мал тоолуулсан Хөвсгөл аймаг уналга эдэлгээний хурдан чиглэлийн “тэс”, уналга, махны чиглэлийн “дархад” үүлдрийн …

  • 13 September

    Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна

    Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, биелэлтийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө танилцуулав. Дулаан хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байгаа аж. Харин цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК урсгал засварын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 90.5 хувийг гүйцэтгэлтэй байгаа гэсэн юм. Мөн ус хангамж, ариутгах татуурга, …

  • 13 September

    “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд нийт 418 арга хэмжээ тусгажээ

    Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс санал авсан байна. Улмаар нийт 6.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 төсөл, хэмжээний саналыг авсан аж. Ирсэн саналуудыг эрэмбэлж “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний …

  • 13 September

    Франц улсын баг тамирчид Морьт харвааны Дэлхийн аварга боллоо

    Морьт харвааны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/ Монгол Улсад анх удаа амжилттай боллоо. Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн монгол соёлын биет бус өвийн төрөл морьт харвааны ДАШТ-д 20 гаруй орны 90 мэргэн харваач, тамирчид өрсөлдсөн юм. “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт есдүгээр сарын 7-10-ны өдөр үргэлжилсэн тэмцээнд Франц улсын баг тамирчид түрүүлсэн бол Монгол улсын …

  • 13 September

    Т.Аюурсайханы холбогдсон “Ар гүнт вилла”, Ж.Мөнхбатын холбогдсон “Жаргалант” хотхонуудаас Х.Ганхуяг хаус “бэлгэнд” авсан байж болзошгүй байгаа ажээ

    УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2023.09.12/ товлогдсон ч, яллагдагч Б.Ганхуяг нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гарсан. Иймд шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хангаж, АТГ-аас лавлагаа мэдээлэл авч шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцсэний дараа шүүх хурлыг товлохоор завсарласан. Харин шүүх хурлын үеэр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Нүүрсний …

  • 13 September

    Хөвсгөл органик мах үйлдвэрлэгч аймаг болохоо зарлалаа

    Хөвсгөл аймаг 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах, ойрын ирээдүйд органик мах махан бүтээгдэхүүн экспортлогч аймаг болохыг зорьж, малаа бүртгэлжүүлэх, малчдаа чадавхжуулах, малын эрүүл бүсээ нэмэх зорилт тавиад байна. Үүний тулд малчин, мах үйлдвэрлэгчид, мал аж ахуйн бүртгэлжүүлэлт, стандарт чиглэлийн мэргэжилтэн, судлаач,  ХХААХҮЯ болон сумдын удирдлага, бусад холбогдох салбарын төлөөлөлтэй хамтран хэлэлцлээ.  “Органик …

  • 13 September

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. 2023 оны 09-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, …

  • 12 September

    НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Бангкок хотын ИТХ-ын дэд даргыг хүлээн авч уулзлаа

    Тайландын Хаант Улсын Бангкок хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Чаяда Випаттипумипрат тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хотуудын хурлын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өнөөдрийн айлчлал чухал үүрэгтэй. Хоёр орны иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд хотын төлөөлөгчид гүүр болох ёстой. Коронавируст цар тахлын дараа хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хүрэлцэн ирсэн та …

  • 12 September

    Үндэсний бөхийн барилдааны дүрмийг зөрчсөн бөхчүүдэд шийтгэл оногдуулжээ

    Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдаанд холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдийн үйлдлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас шалгаж, шийдвэрлэжээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т  заасан “…бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, …