Нийгэм

September, 2023

  • 20 September

    П.Эрхэмбулган: Автомашингүй өдрөөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийнэ

    “Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор ирэх бямба гарагт буюу есдүгээр сарын 23-нд 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, НЭМГ-ын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Тухайлбал, ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар …

  • 20 September

    Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

    Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр  орон даяар эхэллээ. 2023 оны 3 дугаар улирлын шалгалтын бүртгэл наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртүүлсэн юм. Шалгалтын эхэнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Улсын хэмжээнд 3200 орчим хүн шалгалт өгч байна. Манай улсын нийт хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг. Иймд залуучуудын …

  • 20 September

    Автомашингүй өдрөөр суррон мотоцикл, цахилгаан скүүтэрийг хөдөлгөөнд оролцуулахгүй

    “Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор  Бямба гарагт буюу есдүгээр сарын 23-нд 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир:Дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол багтдаг. Иймд зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг жилд хоёр …

  • 20 September

    Томоохон зах, худалдааны төвүүд Бямба гарагт амарна

    “Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор  Бямба гарагт буюу есдүгээр сарын 23-нд 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Автомашингүй өдрөөр төвийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төвийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлжээ. Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын …

  • 20 September

    УЕПГ:Авлига, албан тушаалын 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 9 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.433, мөрдөн байцаалтын 2481 хэрэгт хяналт тавьж, нийт 186 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Үүнд Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94, Өмчлөх эрхийн эсрэг 52, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Хүний …

  • 20 September

    Нүүрсний хэрэгт БНХАУ-ын прокурорын газраас хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ

    Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаарх 4 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр оролцлоо. БНХАУ-ын Бээжин хотноо 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус уулзалтаар хоёр улсын хооронд байгуулсан эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх …

  • 20 September

    “Намрын ногоон өдрүүд” Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтыг ажиллагааг сайжруулах, тухайн жилийн ажил үйлсээ дүгнэн хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор жил бүр “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд–Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээг 9-р  сарын 20–26-ны өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулах …

  • 19 September

    Уурхайчдын “Эрдэнэс хотхон” нээлтээ хийлээ

      “Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд уурхайчдын “Эрдэнэс хотхон”-г барьж ашиглалтад орууллаа. Шинэ хотхон ашиглалтад орсноор уурхайчид тав тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдлээ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид гэр кэмп болон бусад компанийн ажилчдын хотхонд байрладаг байсан бол одоо шинэ хотхонд, мөн 2023 онд шинээр ашиглалтад орсон зөөврийн сууцанд байрлаж байна. “Эрдэнэс хотхон” нь …

  • 19 September

    Хөгжлийн төлөвлөгөөг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах шаардлагатайг санууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо өчигдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү төлөвлөгөөний талаарх танилцуулгыг хийв. Төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс санал авсан байна. Улмаар нийт 6.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 төсөл, хэмжээний саналыг авсан аж. Ирсэн саналуудыг эрэмбэлж “Нийслэлийн хөгжлийн 2024 …

  • 19 September

    Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 20-нд эхэлнэ

    Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 20-ноос 22-ны хооронд зохион байгуулахаар товложээ. Энэ удаагийн шалгалтын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар уг шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан.  Улмаар энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг …

  • 19 September

    Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө

    Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал, Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн чиглэлд явдаг Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кино театр”, Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Хүнсний 4-р дэлгүүр”, Ч:77 “Нисэх – Яармаг – 120 мянгат” чиглэлүүд өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн 06:00 цагт үйлчилгээнд …

  • 19 September

    АТГ: “Шүүр” ажиллагааны хүрээнд эрсдэл өндөртэй 354 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 316 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 103 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 213 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 71 гомдол, …

  • 19 September

    ЦЕГ:“Шувуу” ажиллагааны хүрээнд интерполын шугамаар 50 этгээдийг олж тогтоолоо

    Цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээдийг эрэн сурвалжилж байгаагаас энэ оны 9-р сарын 18-ны өдрийн байдлаар Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоолоо. Цагдаагийн байгууллага олж тогтоосон этгээдүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогийн байдлаар 28 …

  • 18 September

    Монгол-Хятадын сэтгүүлчдийн 14 дүгээр форум болж байна

    БНХАУ-ын Өвөр Монголын Улаанцав хотноо Монгол Улсын 40 хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, БНХАУ-ын 70 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөл хуран чуулж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх хятадын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулан Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн салбарын 14 дүгээр форумыг Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч ба орчин үеийн шинэчлэл, хамтын хөгжил сэдвийн дор зохион байгуулж байна. Форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тэргүүтэй хэвлэл мэдээллийн …

  • 18 September

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 844 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 70 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 867 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …