Нийгэм

July, 2023

  • 11 July

    Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцлоо

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар нээлтийн ажиллагааг үзэж, сонирхож, наадамчин олонд баяр наадмын мэнд дэвшүүллээ. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 …

  • 11 July

    У.Хүрэлсүх: Дэлхийд хосгүй монгол наадмаа өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ, Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ, Эзэнт …

  • 11 July

    Шадар сайд Шүдлэн насны уралдааны түрүү, аман хүзүүний маргаантай асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхийг үүрэг болгов

    Үеийн үед Монгол бөхчүүд, уяачид, харваачид жудаг, өндөр ёс суртахуун зааж Монгол төр, түмнийхээ их баяр наадамд хүндэтгэлтэй хандаж ирсэн уламжлал бий. Шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат Загджавын Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж байгаа ч маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж будилаантуулсан зэрэг асуудлыг морины салбар …

  • 10 July

    К-попыг үндэслэгч, продюсер И Сү Ман “Гамшгийн эсрэг мод тарих хандив” өргөлөө

    Солонгосын хөгжмийн К-поп урсгалыг үндэслэгч, продюсер И Сү Ман Азийн алдартнуудын хамт Монгол Улсад мод тарих арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Харин үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хот үерийн аюулд орж, олон айл өртсөнийг сонсоод мод тарих арга хэмжээнд зарцуулах мөнгийг үерийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хохирол амссан иргэдэд тусламж үзүүлэхэд зориулан хандивлахаар болжээ. Тэрбээр энэхүү хандиваа …

  • 10 July

    Монгол цэргийн нэгдсэн холбооноос 10 мянга гаруй амны хаалт, 400 гаруй зориулалтын хүрз хандивлалаа

    Үерийн улмаас үүссэн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол цэргийн нэгдсэн холбооноос Солонгос дахь андуудтайгаа хамтран 10 мянга гаруй амны хаалт, 400 гаруй зориулалтын хүрз хандивлалаа. Энэ үеэр “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо “Энэ их ажилд шаардлагатай зүйлсээр нь тусалж, хамтран ажиллаж байгаа олон ажилтан, алба хаагчдад …

  • 10 July

    Шүдлэн насны уралдаанд З.Мэндсайханы шарга үрээ түрүүллээ

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт болж өндөрлөлөө. Уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын З.Мэндсайханы хурдан шарга үрээ түрүүлж, аман хүзүүнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Партизаны Б.Пунцагбалжирын хурдан хар үрээ хурдалж, гуравт Архангай аймгийн …

  • 10 July

    Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 117 чиглэлд 695 автобус иргэдэд үйлчилнэ

    Баярын өдрүүд буюу долоодугаар сарын 11, 12-нд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн, хот орчмын, зуслангийн, шөнийн тээврийн 117 чиглэлд 695 автобус үйлчилнэ. Махатама Гандийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын зорчих хэсгийн зорчих хөдөлгөөнийг хаах тул тусгай зөвшөөрөл шаардахгүй Мишээл сити, Дүнжингарав, Вокзал, Нарантуул худалдааны төвд авто зогсоол байгуулсан. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үндсэн чиглэлүүдээс “Мишээл сити” төв рүү 15 …

  • 10 July

    Төрийн хүндэтгэлийн тоглолт Д.Сүхбаатарын талбайд болно

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн тоглолтын явцтай Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан болон Үндэсний их баяр наадмын Урлаг, соёлын салбар хорооныхон танилцлаа. Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Хөдөлмөрийн баатар, Ардын …

  • 10 July

    Үндэсний их баяр наадмаар аймаг, нийслэлийн 150 гаруй байцаагч хяналт тавьж ажиллана

    Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга хүнсний чанар, стандарт, ургамал хамгаалал, мал эмнэлгийн хяналтын 150 гаруй улсын /ахлах/ байцаагчдад чиглэл өгч, мэргэжил арга зүйгээр хангах цахим сургалтыг Хүнс, хөдөө аж …

  • 10 July

    Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна

    Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодоглох 512 бөхийн бүртгэл энэ сарын 08-ны өдөр эхэлсэн билээ. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарди М.Бадарч хамгийн эхэнд бүртгүүлсэн бөгөөд улсын аварга О.Хангай, улсын заан Б.Батмөнх, М.Лхагвагэрэл, улсын харцага Н.Золбоо, Т.Баасанхүү, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Эрдэнэхүү, Б.Амарзаяа, Э.Ванданцэрэн, Д.Амаржаргал, Д.Хүдэрбулга, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтөгс …

  • 10 July

    Хурдан морины уралдааны бүх үйл явц ил тод, шилэн явагдана

    Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо хуралдлаа. Хурлын эхэнд хурдан морины уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар холбогдох албан тушаалтнууд илтгэлээ. Үүний дараа салбар хорооны удирдлагууд даамал, дэд даамал, шууд дамжуулалт, сэрвээ хэмжилт болон шүдэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд чиглэл өглөө. Энэ үеэр тус салбар хорооны дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга …

  • 9 July

    “Монголын эдийн засгийн форумын залуучуудын уулзалт”-ын оролцогчдод Ерөнхий сайд амжилт хүслээ

    Монгол Улс 14 дэх жилдээ эдийн засгийн чуулганыг амжилттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд залуучуудын санаачилгаар анх удаа “Монголын эдийн засгийн форумын залуучуудын уулзалт” болж, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, ногоон хөгжлийн талаар үзэл бодол, санал санаачилгаа харилцан бие биедээ танилцуулж, олон улсын экспертүүдтэй санал солилцож байна. Залуучуудын уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож манлайлагч залууст амжилт хүслээ. 2024 …

  • 7 July

    Ц.Уранчимэг:Туул голын усны түвшин дөрвөн см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг найман см давсан

    Улаанбаатар хотын тойрсон голуудын усны түвшин, мөн цаашид учирч болзошгүй эрсдэлийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Сэлбэ голын үер аюултай түвшинг 5-10 см давж байсан. Өнөөдрийн 8:00 цагийн ажиглалтаас хойш усны түвшин нэг см буурлаа. Тэрэлж голынх өчигдрийн 8:00 цагаас хойш гурван см буурч, үерийн түвшинг 43 см давж буй. …

  • 7 July

    Ц.Төрхүү: Улаанбаатар хотын цэвэр, бохир ус холилдох ямар ч боломжгүй

    Цахим орчинд Улаанбаатар хотын цэвэр, бохир ус холилдож, ундны усны аюулгүй байдал алдагдсан гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хот ундны усны долоон эх үүсвэртэй бөгөөд эдгээр нь горимын дагуу хэвийн ажиллаж байна. Хотын бохир, цэвэр ус холилдох ямар ч боломжгүй, энэ бол ташаа мэдээлэл. Тиймээс хэвлэлийнхэн …

  • 7 July

    С.Батдөлд 12 жилийн хорих ял оногдуулав

    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06, 07-ны өдөр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Шүүгдэгч С.Батдөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх …