Нийгэм

August, 2013

  • 5 August

    СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа тайлагнав

     Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн зардлын тайланг нийтэд мэдээлж байна Намын сонгууль эрхэлсэн байгууллага санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногт багтаан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг гаргаж Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан билээ. Энэхүү ирүүлсэн сонгуулийн зардлын тайланг Сонгуулийн Ерөнхий Хороо хянаад дүнг нийтэд мэдээлж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв. МОНГОЛ УЛСЫН …

  • 5 August

    Зах, худалдааны төвүүдийн автозогсоол стандартын шаардлага хангахгүй байна

     Улаанбаатар хотын автозамын түгжрэл, саатлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Да хүрээ”, “Өгөөмөр” автомашин болон сэлбэгийн худалдааны төвүүдийн автомашины зогсоолын байдалтай танилцаж, шалгалт хийжээ. Шалгалтаар автомашины зогсоолын талбай хүрэлцдэггүй, нэмж байгуулах нөөц байхгүй, зогсоолын эгнээ хооронд болон зориулалтын бус газарт машин байрлуулдаг, замын зорчих хэсэг болон явган хүний замыг зогсоолын зориулалтаар ашигласан, автомашины …

  • 5 August

    Нийслэлийн нийт хүн амын 92,4 хувь нь газраа өмчилж аваагүй байна

     2002 онд батлагдсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулиар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ гэж заасан байдаг. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь  түүний байршил, зориулалтаас хамааран өөр өөр хэмжээтэй байх бөгөөд нийслэлийн иргэд 0,07га хүртэл хэмжээтэй газрыг нэг удаа үнэгүй өмчлөх боломжтой юм. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд …

  • 5 August

    5 сарын 30-наас хойш нийслэлд ирсэн иргэдэд газар өмчлүүлэхийг түр зогсоолоо

     Улаанбаатар хотын хүрээлэн байгаа орчны бохирдол, гэр хорооллын тэлэлт, эмх замбараагүй газар олголтоос шалтгаалан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, хотын үйлчилгээ иргэддээ хүрч чадахгүй хэмжээнд хүрсэн билээ. Тиймээс хот байгуулалтыг зөв гольдролд оруулж, алдаа гажуудлыг засаж залруулах, Улаанбаатар хотыг иргэддээ ээлтэй, эрүүл, аюулгүй хөгжингүй хот болгон хөгжүүлэхийн тулд зохион байгуулалтын хэд, хэдэн  цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж …

  • 5 August

    Сургууль цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт дууслаа

      Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар  энэ жилийн сургууль, цэцэрлэгийн засварын ажлын 53 гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж дууслаа. Сурах орчин нөхцлийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ жил нийслэл хотод 80 бага сургууль  шинээр барихаар төлөвлөсөн. Түүнээс гадна одоо байгаа сургуулиудын газар дээр 300 хүүхдийн сургууль нэмж байршуулах, суурьшил үүссэн гэр хороололд 3-6 хашаа чөлөөлж, дэд бүтцийг бие даасан …

  • 2 August

    Наймдугаар сард цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ

       Дулааны улиралд хийгддэг цахилгаан шугам тоноглолын засварын ажил 10-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд 8-р сард цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийх хуваарийг танилцуулж байна. Цаг уурын нөхцөлөөс шалтгаалан зарим хуваарьт өөрчлөлт гарч болзошгүй юм. Хэрэв хуваарьт өөрчлөлт орвол тухай бүрд нь мэдээлнэ гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас мэдээллээ. Сар өдөр Засварын хугацаа Засварт хамрагдах объектууд 1/YIII 10.00-13.00 СБД 11-р хороо, Алтайн, …

  • 2 August

    Шарга морьтод гал унтраах, аврах ангийг байршуулжээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Аврах гал унтраах 35 дугаар ангийн бүрэлдэхүүнийг томилгоот хуваарьт оруулж, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлд нэг сарын хугацаатайгаар үүрэг гүйцэтгүүлэхээр боллоо. Тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зуслангийн гүүрний дэргэд Аврах гал унтраах 35 дугаар …

  • 2 August

    Дулааны шугам шинэчлэлт, засварын ажил энэ сарын 30 гэхэд дуусна

    Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2013 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын  ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2013 оны 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 30-ны хооронд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыг зохион байгуулан, …

  • 2 August

    Эхний өдөр 480 жолооч торгуулийн хуудас гэртээ хүлээн авчээ

       Иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийт замын хөдөлгөөнд оролцогчдын замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулах үүднээс “ Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 7-р сарын 15 нд А/80 дугаар тогтоолоор баталсан.  Журам хэрэгжсэн эхний өдрийн байдлаар гэхэд нийт 480 жолоочид торгуулийн хуудсыг нь шуудангаар хүргүүлсэн байна. Энэхүү торгуулийн хуудаст тухайн …

  • 2 August

    Туул голын усны түвшин 10-15 см-ээр нэмэгджээ

      Сүүлийн хэдэн хоногт Улаанбаатар хотод бороо тасралтгүй үргэлжилсэний улмаас Туул голын усны түвшин хоногтоо 10-15 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд хүрчээ. Цаашид ч бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллэв. Мөн Орхон, Сэлэнгэ, Ерөө голын усны түвшин нэмэгджээ. Энэ сарын 03-наас нутгийн зүүн хагаст, 4-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн …

  • 2 August

    Дулааны шугам шинэчлэлт, засварын ажил энэ сарын 30 гэхэд дуусна

      Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2013 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын  ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2013 оны 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 30-ны хооронд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыг зохион …

  • 2 August

    Барс зах 7 хоногийн дотор хогоо цэвэрлэнэ

      Барс захын хойно байрлах цэцэрлэгт хүрээлэнд тус захынхан болоод үйлчилгээ эрхлэгч иргэд  хогоо эмх замбараагүй х аяснаас болж хогондоо дарагдан улмаар эвгүй муухай үнэр ханхлах болсон. Үүний улмаас иргэд тус захын удирдлага болоод Нийслэлийн тохижилт үйлчилгээний газарт гомдол тавьж хогоо цэвэрлэхийг шаардаж эхэлсний дагуу  Барс үйлчилгээний төвийнхөн 7 хоногийн дотор үйлчилгээний төвөө хааж байгаад ч хамаагүй цэцэрлэгт хүрээлэнгийн хогийг …

  • 1 August

    Тариаланчдын хөдөлмөрийг улс үнэлэхгүй байна

      Улсын хэмжээнд 60 гаруй мянган иргэн, 339 аж ахуйн нэгж дотоодын хэрэглээг хангаж чадахуйц төмс, хүнсний ногоо тариалдаг байна. Харин манайд шинэ ургацаа өвөлдөө хадгалчих  зоорь агуулах байдаггүйгээс хурааж авсан төмс, хүнсний ногоогоо муутгаж, улмаар урд хөршөөс хүнсний ногоогоо оруулж ирдэг. Энэ жил тариаланчид маань нэгдэн  6 дүүрэг  28 цэг байгуулж  өөрсдийн гараар тарисан эрүүл Монгол ногоог  худалдаалах гэнэ. …

  • 1 August

    Дарь-эхийн замыг 4 хоног хаана

      Сансарын шатахуун түгээх станцаас хойш, Дарь-Эхийн хуучин эцсийн буудал хүртэлх 1.2 км авто замын хөдөлгөөнийг 8-р сарын 01-ний 22 цагаас хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо. Замыг “Эйч Кэй Би интернэшнл холдинг” ХХК баталгаат хугацаандаа багтааж, өөрийн хөрөнгөөр засварлаж байна. Ирэх даваа гариг буюу 8 сарын 05-ны өглөө 07 цагт замын хөдөлгөөнийг бүрэн нээнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

  • 1 August

    Төсөв шинэчлэн нэмэх шаардлагатай ажлууд дээр дахин тендер зарлахаар боллоо

      Тендерт нэг ч аж ахуйн нэгж санал ирүүлээгүй, ирсэн саналууд батлагдсан төсвөөс хэтэрсэн шалтгаанаар зарим тендерийг дахин зарлахаар боллоо.Тухайлбал, Ханын материалын үйлдвэрийн бохирын шугам өргөтгөх ажил, Бохир усны 12- а,б магистрал шугамын өргөтгөлийн ажлын тендерийн батлагдсан төсвийг нэмж шинэчлүүлэхээр үнэлгээний хороодын дүгнэлт материалыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргэсэн. Хөрөнгө оруулалтын газраас төсвийг дахин шинэчилж, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар …