Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 126 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 96 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 845 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас …
Нийгэм
April, 2023
-
3 April
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Цас ихтэй газруудад ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс анхааруулж байна. 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар зарим …
March, 2023
-
31 March
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийх хуваарийг баталсан. Одоогийн байдлаар гурав дахь их цэвэрлэгээ буюу “Хотоо угаая” аян үргэлжилж байна. Гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл сар гаруйн хугацаанд үргэлжлэх уг аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд гадна фасадаа угааж, цэвэрлэх ажил өрнөж буй. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн …
-
31 March
Ихэнх нутгаар эрс хүйтэрч, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр маргааш буюу 4 дүгээр сарын 1-нд Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга, говийн бүс нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрч, хөдөө аж …
-
31 March
Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус X хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцлээ. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан байна. Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд …
-
31 March
Улс хоорондын ачаа тээврийн С бичгийг худалдан борлуулах боломжгүй
Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК улс хоорондын нүүрс тээврийн С төрлийн бичгийг зарж байна гэх ташаа мэдээлэл гарсан. Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” …
-
31 March
Хүнсний ногоо тариалах хөтөлбөр хэрэгжүүлнэ
Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөл өчигдөр хуралдаж, 2022 онд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн биелэлт, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцлээ. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөлийн дарга З.Төмөртөмөө удирдан явуулсан юм. 2018 онд нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 49.4 хувьтай байсан бол 2022 …
-
31 March
Хөгжлийн банк:“МАК Цемент” ХХК 70.9 сая ам.долларын зээлээ эргэн төлж дууслаа
Монгол Улсын Хөгжлийн банк “МАК Цемент” ХХК-д нийт 70.9 сая ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж зээлийн эргэн төлөлтөө 1.5 жилийн өмнө буюу 2023 оны 3 дугаар сарын 27-нд бүрэн төлж дууслаа. “МАК Цемент” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “Хөх цав” хэмээх шохойн чулууны ордод түшиглэн жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн төслийг 2012 …
-
31 March
Хотын 14 стандартыг баталлаа
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өчигдөр боллоо. Уг хуралдаанаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих, Хотын стандартыг батлах болон эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэх тэргүүтэй асуудлуудыг төлөөлөгчид хэлэлцэж буй. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих Богдхан төмөр замын шугамын чигийг Засгийн газраас баталсантай холбогдуулан тус чигийн …
-
31 March
Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цасан шуурга, бусад нутгаар шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны гуравдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон …
-
30 March
Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн суурь асуудлуудыг хамтдаа шийдвэрлэхэд бүх талаар дэмжиж ажиллана
Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож эрүүл энхийн манаанд үнэнчээр зүтгэж яваа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэлээ.Монгол Улс вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлүүлж зорилтот бүлгийн 92 хувь нь II тунд, 53 хувь нь …
-
30 March
Олон улсын жишигт хүрсэн судалгаа хийх орчин нөхцөлийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль бүрдүүлжээ
81 жилийн түүхтэй Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн баг хамт олон Үндэсний болон олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн салбар дундын судалгааны жишиг төв, эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах зорилтын хүрээнд Олон улсын жишигт нийцэхүйц судалгаа хийх орчин, нөхцөлийг бүрдүүлсэн Био-анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эмнэлзүйн молекул оношилгооны төвийг шинээр байгуулжээ. Тус сургууль Анагаах ухааны хүрээлэнгээ оролцуулаад анагаах ухааны суурь, …
-
30 March
81 жилийн түүхтэй АШУҮИС 56000 эмч эмнэлгийн салбарын мэргэжилтэн бэлтгэн гаргажээ
Олон улсын эмч нарын өдөр өнөөдөр /03.30/ тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад эмч, эмнэлгийн салбарын мэргэжилтэн бэлтгэн гардаг АШУҮИС-ийн талаарх товч танилцуулга мэдээллийг хүргэж байна. Манай улс 1942 онд Монгол Улсын Их Сургууль байгуулагдахад Хүн эмнэлгийн факультет 4 тэнхим 34 оюутантайгаар хичээллэж анхны деканаар ЗХУ-ын мэргэжилтэн Топольский уригдан ажиллаж эхэлсэн нь Монгол Улсад үндэсний эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх өнөөгийн …
-
30 March
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль боловсролын экспортыг хийж эхэллээ
Дэлхийн эмч нар Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд суралцаж байна Монгол Улсдаа эмч эмнэлгийн салбарын боловсон хүчин бэлтгэн гаргадаг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дэлхийн жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрөө дэлхийн жишигт нийцүүлэн боловсруулж, олон улсад магадлан итгэмжлүүлж чаджээ. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх бакалавр, дипломын сургалтын бүх хөтөлбөрийг дотоодод магадлан итгэмжлүүлж, Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг …
-
29 March
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмж, 1500 болгов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн багш, оюутан залуусын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр гарсан санал, хүсэлтийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж зарим шийдвэрийг гаргалаа. Цэргийн сургуулиас бусад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургууль, коллежийн оюутны тоог 2023 онд 1500 болгож, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн оюутнуудыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл