Нийгэм

April, 2023

  • 5 April

    ГЕГ:Гаалийн хяналт шалгалтаар импортоор орж ирсэн 171,45 тонн цагаан будаа их хэмжээгээр бохирлогдсон нь тогтоогдсон

    Улаанбаатар хот дахь гаалийн газрын АБТЭМА-1 гаалийн хяналтын бүсээр Вьетнам улсаас вагоноор импортолсон 171.45 тонн цагаан будааг гаалийн хорио цээрийн хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээнд хамруулан шалгажээ. Гаалийн хяналт шалгалтын биет үзлэг болон лабораторийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ үхсэн хэлбэрээр, хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар их хэмжээгээр бохирлогдсон нь тогтоогдсон. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай …

  • 5 April

    Х.Нямбаатар: Т.Бадамжунай албадан гаргахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн

    Авлигатай тэмцэх “ШУВУУ” ажиллагааны хүрээнд иргэн Т.Бадамжунайг Филиппиний Сэбу хотоос баривчлан Монгол Улсад шилжүүлэн авчрах ажлыг өчигдөр гүйцэтгэн өнөөдөр  /2023.04.04/ Монгол Улсад Сөүл-Улаанбаатарын нислэгээр шилжүүлэн авчирч байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Бид Филиппин улсад очиж, тус улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж, эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх бичгээ өгсөн. Энэ хүрээнд иргэн …

  • 5 April

    Хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдэд оюутнууд хамрагдах боломжтой

    Нийгмийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлд нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжуудыг бий болгох, залуу үеийн санал, санаачилгыг бодлогод тусгах зорилгоор “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтыг хийж буй. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө энэ удаа Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийн оюутнуудтай …

  • 5 April

    Ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Өргөх байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Энэ үеэр өргөх байгууламжийн талаар хэрэгжүүлж буй бодлого, хяналтын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 8600 гаруй цахилгаан шат байгаагаас нийтийн орон сууцны зориулалттай 5360 лифт бүртгэлтэй байна. Үүнээс 139 нь ашиглалтын шаардлага хангахгүй, …

  • 5 April

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, …

  • 4 April

    Ойн модыг үржүүлэн ургуулахаар зөвшөөрөлгүй авах нь гэмт хэрэг болно

    Иргэн М нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас 58 ширхэг хуш, 40 ширхэг нарсны зулзаган ургацыг худалдан борлуулах зорилгоор зөвшөөрөлгүйгээр үндэстэй нь ухаж гарган гялгар цаасаар баглаж,  Улаанбаатар хот руу тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.   Прокуророос М-ыг  хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх М-ыг хууль …

  • 4 April

    Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Зээлийн батлан даалтын санд хамруулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба Зээлийн батлан даалтын сангийн оролцоо” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Блью скай тауэрд эхэллээ. Сургалт, хэлэлцүүлгээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид батлан даалттай зээлд хэрхэн хамрагдах болон боломж, шийдлийг танилцуулж, санал бодлыг нь сонсож байна. Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн …

  • 4 April

    Энэ оны эхний улиралд 324.386 зорчигч агаараар тээвэрлэжээ

    Энэ оны 4-р сарын 3-ны өдрийн байдлаар агаарын тээврээр 324.386 зорчигч тээвэрлэж, 22 хувийн биелэлттэй байна. Тодруулбал, 234.121 зорчигч олон улсын нислэгээр, 90.265 нь орон нутгийн нислэгээр үйлчлүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 145.8 хувиар өссөн үзүүлэлт юм. МИАТ ТӨХК 173.541, Аэро Монголиа ХХК 37.545, Хүннү Эйр ХХК 27.201, Туркиш Эйрлайнс 17.901, ЭйрЧайна 4.239, Ашиана Эйрланс 18.123, Изинис …

  • 4 April

    Нүүрс нэвтрүүлэхэд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох сонсголын товыг хойшлууллаа

    Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд 2023 оны 04 дүгээр сарын 10, 11, 12-нд Нээлттэй сонсголыг зохион байгуулахаар товлон зарлаад байсантай холбогдуулан өчигдөр мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн,  Хянан шалгах түр хорооны дарга …

  • 4 April

    “Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” болно

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд “Улаанбаатар хотын эдийн засгийн форум” зохион байгуулах бэлтгэл ажлын талаар НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтангэрэл мэдээлэл өгөв. Тэрбээр “Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Бүртгэл хийх www.ubif.mn сайт ашиглалтад орсон. Хамтын ажиллагаатай хотууд болон …

  • 4 April

    Г.Батзориг: Дүүргүүдийн газар олголтод шалгалт хийж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ойн сан бүхий газарт 17,633 нэгж талбар бүртгэлтэй судалгаа гарсан. Цаашид газар олголтыг бүрэн хориглох, хоёр жил ашиглаагүй газрыг Газрын тухай хуулийн дагуу цуцлах, орц, гарц болон газрын маргаантай асуудлыг …

  • 4 April

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Цас ихтэй газруудад ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс сэрэмжлүүлж байна.2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …

  • 3 April

    М.Баяраа:Түүхий нүүрс түлж байгаа зуухнуудыг хий болон цахилгаан хангамжид холбохоор судалж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нам даралтын халаалтын зуухнуудын ашиглалтын нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 16-100 кВт-ын хүчин чадалтай 2237 зуух байсан. Эдгээрийг цахилгаан, хий болон төвлөрсөн дулаанд холбосон. 100 кВт-аас дээш хүчин чадалтай 645 зуух байснаас төвлөрсөн дулаанд 84, цахилгаан …

  • 3 April

    Хүүхдийн тоглоомын талбайд шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байна

    Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу нийт 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байжээ. Тодруулбал, тоглоомын талбай бүрэн бус, эвдрэл ихтэй, тоглоомууд стандартын бус, хуучирч муудан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, …

  • 3 April

    М.Энхбадрал: Бид “нүдээ аних” бүртээ хулгай хийх боломж эрх мэдэлтнүүдэд олгож байдаг

    “Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, судлаач М.Энхбадралтай ярилцлаа. Тус байгууллага нь төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн хяналтыг дэмжих зорилготой хараат бус, ашгийн бус “United Info Hub” буюу UIH.mn талбарыг 2020 оноос хөгжүүлж байгаа юм. -Та төрийн ил тод байдлын чиглэлээр сүүлийн үед дагнан ажиллаж байгаа учир энэ сэдвээр ярилцахаар зорьж ирлээ. Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг …