Нийгэм

April, 2023

  • 13 April

    Ц.Билэгтсайхан:Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрт илрүүлгээр сүрьеэгийн халдварын 214 тохиолдлыг илрүүлсэн

    Халдварт өвчин судлалын үндэсний төв БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран “Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь” төслийг 2015 оноос хойш хэрэгжүүлж нийслэлийн иргэдийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулахаас гадна эмч мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулж, эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг үе шаттай хийж ирсэн юм. Хамтарсан төслийн хэрэгжилт, төслийн хүрээнд хийсэн ажилтай танилцах уулзалт энэ сарын …

  • 13 April

    АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 285.9 сая төгрөгийн зээлийн өр төлбөр нөхөн төлүүлснийг Хөдөө аж ахуйг дэмжих сангаас мэдэгдэв

    Авлигатай тэмцэх газар нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 285 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл олон нийтэд мэдээлэгдсэнтэй холбогдуулан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас дараах албан бичгийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр АТГ-т ирүүлжээ. Уг албан бичигт “Авлигатай тэмцэх газар нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ямар нэгэн байдлаар зээл авсан асуудал байхгүй бөгөөд олон …

  • 13 April

    13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах боломжтой боллоо

    Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын дагуу иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт  үзүүлэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас 13А маягт буюу үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичгийг заавал авч очдог.  Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яамнаас өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өөрийн цахим систем болох health.gov.mn-ыг …

  • 13 April

    БШУЯ:Хөгжлийн бэрхшээлтэй 4247 хүүхэд боловсролд хамрагдаж чадахгүй байна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хороод өчигдөр (2023.04.12) хамтран хуралдлаа. Байнгын хороодын хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11835 хүүхэд байна. Тэдний 1498 нь сургуулийн өмнөх боловсролд, 5673 нь Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй 1057 иргэн суралцаж …

  • 13 April

    Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны …

  • 12 April

    Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 80 хувьд хүргэнэ

    Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, бодлого чиглэл тэдгээрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг хариуцсан төслийн нэгж танилцууллаа. Авто замын түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд  нийтийн тээврийг сайжруулж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулах, авто замын сүлжээг өргөтгөж уулзварын дахин инженерчлэл, явган болон дугуйн зам байгуулах зэрэг болон зорчилт хөдөлгөөнийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байгаа …

  • 12 April

    “Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах шийдвэр гаргалаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2023.04.12/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж онцгой дэглэмийн хугацаа болон бүрэн эрхт төлөөлөгчийг дахин 6 сараар сунгах шийдвэр гаргалаа.  Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын  Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж байгаа. “Эрдэнэс …

  • 12 April

    Эмнэлэгт иргэнийг илгээх 13A маягтыг цахимжуулах ажил дуусаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Эмнэлэгт иргэнийг илгээх АМ-13А, АМ-13Б, АМ-13В маягтыг цахимаар шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндийн салбарын хэмжээнд сургалтыг нэгдсэн арга зүй, удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт даалгалаа. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны …

  • 12 April

    АТГ:Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан 230 хүний хамаарлыг шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 4 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд ИНЕГ, ШШГЕГ, “Монгол шуудан” ХК, Боловсролын зээлийн сан, “Барилгын хөгжлийн төв”, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага, салбарт хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр Зөвлөмж хүргүүлэх, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн …

  • 12 April

    Ой хээрийн түймэрт өртсөн 15 айлд улсын онцгой комиссоос гэр олгохоор боллоо

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол, Матад сумдыг хамарсан түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор Дорнод аймгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд ажлын хэсэг гарган газар дээр нь ажиллаж байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин, өртсөн бөгөөд, гэр нь шатсан 15 айлд Улсын онцгой комиссоос гэр олгож, тээвэрлэх хүргэх ажлыг зохион байгуулж байна. Сүүлийн …

  • 12 April

    Н.Сугар:Зам цэвэрлэгээний машин нийлүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

    Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг “Батсээр” ХХК худалдан авах ажиллагааны хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т нийлүүлсэн. Эдгээр техникийг албан ёсоор хүлээж авахаар Хот тохижилтын газраас томилогдсон Ажлын хэсэг гурван удаа хуралдаж “Цэвэрлэгээний машинуудыг хүлээж авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан байна. Тодруулбал, уг машинууд нь тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтын 19, 23, 24, 25, 26-р …

  • 12 April

    Солонгос сурагчдад монгол ахуй, соёлыг таниулах хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мод тарих, байгалиа хайрлан хамгаалах талаарх мэдлэгийг хүүхдүүдэд олгох зорилгоор БНСУ-ын сурагчдыг Монголд аялуулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, БНСУ-ын дунд болон ахлах ангийн сурагчдын дунд экологийн боловсрол олгох аялал зохион байгуулдаг “Миний ногоон” судалгааны төвийн тэргүүн На Ми …

  • 12 April

    Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг шинэчлэн найруулна

    Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дыг зохион байгуулалтад оруулж хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, үл ойлголцлыг зохицуулах зорилгоор хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн дагуу СӨХ-ны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оршин суугчдын …

  • 12 April

    Сүүлийн гурван өдрийн хугацаанд 9 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ

    Он гарсаар улсын хэмжээнд өнөөдөр буюу  дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг 8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин, ойн 42 га, хээрийн 202,847 га, нийт 202,889 га талбай өртжээ. Сүүлийн гурван өдрийн хугацаанд Увс аймгийн …

  • 12 April

    Фото:“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн хамт олон “Сансар, Од Эрхэсийн Ордон”-той танилцлаа

    Юрий Гагарин сансарт ниссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 62 жилийн өмнө ЗХУ-ын сансрын нисэгч Юрий Гагарин 1961 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт ниссэн юм. Энэ өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн хамт олон хаврын өдөрлөг, аяллаа сансарт анх хүн ниссэн, /ЗХУ-ын сансрын сансрын нисэгч Юрий Гагарин “Восток 1” сансрын …