Нийгэм

January, 2023

  • 26 January

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны 01-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын …

  • 25 January

    Д.Амарбаясгалан: Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаархлыг гаргаагүй

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаархлыг гаргаагүй. Улс төрийн намууд, Үндсэн хууль судлалын судлаач нар Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох албан тушаалтнуудад санал хүсэлтээ тавьж, Ажлын хэсэг байгуулсан. Ер нь ирээдүйд Үндсэн хуулийг ямар хэлбэрээр өөрчилж явбал улс орны хөгжил …

  • 25 January

    Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр Үндсэн хууль батлах” тухай агуулга огт байхгүй

    Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны үйл ажиллагаа маргааш эхлэх гэж байгаатай холбогдуулан тус санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар хэвлэлийн бага …

  • 25 January

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлттэй ил тод болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны  сонгон шалгаруулалт зарласан бөгөөд бүртгэлийн үе шат энэ оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд амжилттай явагдаж дуусан, нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлагдсан ажлын байранд …

  • 25 January

    “Улаанбаатар төмөр зам”-ын 13 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлжээ

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 377 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 71 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 306 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, …

  • 25 January

    Ж.Чинбүрэн:Элэгний гепатит Д вирустэй иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулах зорилго тавьсан

     Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” нийгэмлэгийн санаачилгаар иргэдийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Энэ үеэрээ элэгний гепатит Д вирусийн эмийг оруулж ирэх эрх зүйн орчин, эмчилгээнд нэвтрүүлэх асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, асуултад нь хариулав.  Гепатит В, С вирусийг бодвол гепатит Д вирус нь элэгний хатуурлыг түргэсгэдэг, хатуурал үүсэх гол шалтгаан болдог байна. Тиймээс иргэд уг вирусийн эмийг …

  • 25 January

    АТГ:Нүүрсний гэх тодотголтой хэрэгт 66 хүнийг яллагдагчаар татсан

    Нүүрсний гэх тодотголтой хэрэгт гурван байгууллагын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан нийт 62 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж байна. Авлигатай тэмцэх газарт 2013 оноос хойш эрх бүхий албан тушаалтнууд Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер …

  • 25 January

    Зургаан дэд төв байгуулах хөтөлбөрийг 2025 он хүртэл сунгахыг хүсэв

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бичиг баримтад зааснаар Улаанбаатар хотыг найман бүс бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хоёр хотын төвтэйгөөр төлөвлөжээ. Энэ дагуу Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр 2014-2023 он хүртэл гурван үе шаттай хэрэгжиж, зургаан дэд төвийг байгуулах юм. Одоогийн байдлаар Баянхошуу болон …

  • 25 January

    Б.Тамир:Ирэх хоёрдугаар сард шинэ автобуснууд ирнэ

    Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобусыг оруулж ирсэн. Тэгвэл эдгээр автобусыг бүгдийг нь үйлчилгээнд гаргаад байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа. -Шинээр орж ирсэн автобуснуудыг хэдэн чиглэлд үйлчилгээнд явуулж байна вэ? -Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд …

  • 25 January

    Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргажээ

    Нийтийн эзэмшлийн зам талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гаргах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлээс сэргийлэн нийслэлийн ихэнх хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглодог. Энэ жил нийт нутгаар өвөлжилт хүндэрснээс нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал олноор орж ирэх тохиолдол цөөнгүй гарсан. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, нэгдүгээр сарын 21-23-ны хугацаанд …

  • 25 January

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. 2023 оны 01-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, …

  • 24 January

    А.Мөнхжаргал:Хоёр байршилд зам өргөтгөж, дөрвөн байршилд шинээр байгуулна

    Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг зохицуулагч А.Мөнхжаргал танилцууллаа. Тус төсөл 2022-2026 он хүртэл хэрэгжих бөгөөд гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, Иж бүрэн гудамж, зам байгуулах ажлын хүрээнд зургаан байршилд гудамж замын ажлууд хийнэ. Ингэхдээ хоёр байршилд замыг өргөтгөн, шинэчлэн засварлах бол дөрвөн байршилд шинээр зам байгуулах юм. Мөн Тээврийн ухаалаг системийн хүрээнд замын хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, …

  • 24 January

    Нэг тонн хүнсний хог хаягдлыг булшлахад гурван тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг

    Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл Азийн хөгжлийн банкны Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангаас санхүүжиж байгаа. Энэ нь иргэд, байгууллагын оролцоотой хүнсний хог хаягдлаа дахин боловсруулах туршилт хийх төсөл бөгөөд үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Хүнсний хаягдлыг дахин боловсруулах хувилбарыг тодорхой болгох ажил 98 хувьтай хэрэгжиж байна. Мөн хүнсний хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах хүрээнд …

  • 24 January

    Автобусны 18 зогсоол байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо. Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийг зохицуулагч Д.Энхболд танилцуулав. Төсөл Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хороонд 2020-2023 оны хооронд хэрэгжих бөгөөд нийслэлийн гэр хорооллын иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлэх зорилготой. Энэ …

  • 24 January

    Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулна

    Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл 2020-2024 он хүртэл хэрэгжинэ. Энэ хүрээнд Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилга, Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлэх юм. Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилгыг Морингийн давааны хогийн цэгт одоо ашиглаж байгаа талбайн хажууд байгуулна. …