НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ө.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи нарын албаныхантай Токио хотноо уулзлаа. Уулзалтын эхэнд хоёр тал харилцан талархал илэрхийлээд, ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа төсөл, …
Нийгэм
February, 2023
-
28 February
С.Батцэнгэл: “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнд “Metaland Metaverse” бүтээгдэхүүнээрээ оролцож байна
Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж буй хүн амын насжилт, дэд бүтцийн асуудлууд, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудыг даван туулж, тогтвортой хотыг бий болгоход шинэ санаа, технологийн чадавхтай старт-ап компаниудыг оролцуулах, энэ чиглэлд инновацыг хөгжүүлэхээр Япон Улсын нийслэлд “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнг зохион байгуулж буй. Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Токио хотноо “Гарааны бизнес эрхлэгчид, старт-апуудтай хамтран инновацад суурилсан тогтвортой ирээдүйг …
-
28 February
“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 29775, мөрдөн байцаалтын 2679 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, Өмчлөх эрхийн эсрэг 18, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 8, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 3, Хууль бусаар ан агнах 2, Авлига албан тушаалын 1, нийт 64 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. …
-
28 February
УЕПГ:Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 548 гомдол, хүсэлтийг хянаж байна
Прокурорын байгууллага 2023 оны 2 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 58 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 657 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 109-г нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 548 гомдол, хүсэлт хянагдаж байна. Шинээр хүлээн авсан 58 гомдол, хүсэлт нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг …
-
28 February
АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 818 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 2 дугаар сарын 20, 24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 823 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …
-
28 February
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2023 оны хоёрдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, …
-
27 February
Э.Мөнхнасан:“RFID ЧИП”- ийг эхний ээлжид нийтийн тээвэр болон төрийн байгууллагуудын автомашинд суурилуулна
Улсын хэмжээнд орон нутагт 470,000 орчим, нийслэлд 650,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ. Ингэхдээ эхний ээлжид нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн байгууллагуудын автомашинд дээрх RFID чипийг суурилуулахаар болжээ. Харин тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем, бүртгэлтэй холбоотойгоор …
-
27 February
П.Сайнзориг: “Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшдэг 1900 гаруй хүнд л ногдол ашиг тараана
“Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 25-ны өдөр хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Энэ асуудлаар өнөөдөр “Тавантолгой” ХК-д Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаа ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийлээ.
-
27 February
“Эрүүл монгол хүн” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Солонгосын хамтарсан хүүхдийн эрүүл мэндийн төсөл хэрэгжинэ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү манай улсад энэ сарын 15-17-ны өдрүүдэд төрийн дээд хэмжээний айлчлал хийлээ. Энэ хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр талууд хамтарсан төслийг хэрэгжүүлэх юм. БНСУ-ын эрдэмтэн, судлаачдын баг 2022 оны 11 дүгээр …
-
27 February
“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн “Бүргэдийн баяр-2023” наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, Монголын бүргэдчид холбоо ажиллаж байгаа бол Хамтран зохион байгуулагчаар Казак шувуулахуйн холбоо, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, …
-
27 February
“Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайллаа
“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны зарлигийн дагуу жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гурваны өдөр болон Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гурваны өдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульс хайлдаг уламжлалтай. ХVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Агийн улаан хаан” баатарлаг …
-
27 February
10 аймгийн 23 сум цагаан зудтай байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 23 суманд цагаан зудын, 13 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байна. Тухайлбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Түргэн, Өндөрхангай, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Жаргалан, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Эрдэнэцогт, Өвөрхангайн Хайрхандулаан, Төвийн Эрдэнэ, Өндөрширээт, Зуунмод, Баянчандмань, Сүхбаатарын Асгат, Халзан, Наран, Хэнтийн Өмнөдэлгэр, Хэрлэн (Өлзийт) нягтарч хатуурсан зузаан …
-
27 February
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн өдөр
Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 8. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл …
-
27 February
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны хоёрдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, …
-
24 February
“The HU” хамтлагийн тоглолтыг ирэх сарын 30 -нд виртуалаар зохион байгуулна
Хүннү рок чиглэлийн “The HU” хамтлагийн тоглолтыг ирэх сарын 30-ны өдөр метаверс буюу олон хэмжээст виртуал ертөнцөд зохион байгуулах гэж байна. “The HU in the Metaverse” тоглолт нь виртуал ертөнцөд болж байгаа дэлхийн анхны рок урсгалын тоглолт болох юм. Өмнө нь дэлхий дахинаа алдартай Marshmello, Travis Scott, Ariana Grande нар Fortnite ертөнцөд, Justin Bieber, David Guetta нар Roblox, Wave зэрэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл