Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд замын хөдөлгөөнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор өнөөдөр тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгож эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа. -Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил ямар шатандаа явж байна вэ? -Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн удирдлага цогц арга хэмжээ авч байгаа. Энэ хүрээнд хийж …
Нийгэм
March, 2023
-
2 March
Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны 03-гуравдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Халх голын …
-
1 March
Б.Өнөрмаа:Өөрөөсөө бусдыг үл хайхардаг үйлдлийн улмаас өөр нэгэн хүний амьдралыг сөргөөр өөрчилж байгааг ухамсарлах ёстой
Өнөөдөр “Ялгаварлан гадуурхалтыг тэглэх өдөр” тохиож байна. Иймд ялгаварлан гадуурхалтын тухай ойлголт, эрх зүйн зохицуулалтын талаар хийсэн судалгааны үр дүнгийн талаар Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Өнөрмаатай ярилцлаа. Өнөөдөр ялгаварлан гадуурхалтыг тэглэх өдөр тохиож байна. Ялгаварлан гадуурхалт, мөн энэ үйлдлийн талаарх хууль, эрх зүйн зохицуулалтын талаар та тайлбарлаж өгнө үү? …
-
1 March
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалжээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарлах, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар …
-
1 March
Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн намуудын санхүүжилт, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай
“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн тус арга хэмжээнд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид Та бүхэнд баярлалаа.Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай …
-
1 March
Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр 50 км авто зам шинээр барьж, 311 км авто зам, 5 гүүрэнд их засвар хийнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, хамтран хэрэгжүүлэх төсөл, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Сайд С.Бямбацогт “Дэлхийн банк нь манай улстай олон жилийн хамтын ажиллагаатай хөгжлийн олон бүтээн байгуулалтад дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархаж явдаг. Тэр дундаа зам, тээврийн дэд бүтэц, тээвэр логистикийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ. Энэ удаагийн Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Монгол …
-
1 March
Өнөөдрөөс эхлэн бүх музей 5 хоног үнэгүй үйлчилнэ
Соёлын сайдын “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалаар энэ сарын 1-5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана. Мөн дээрх өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин “Чингис хаан” үндэсний музей тусгай хөтөлбөрөөр ажиллах юм байна. Энэ хугацаанд музей нь харилцаа холбоо үүсгэх, …
-
1 March
Улаанбаатарт 0 градус орчим байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны гуравдугаар сарын 01-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, …
February, 2023
-
28 February
“Бүргэдийн баяр 2023” наадмын өдрүүдэд УЛААНБААТАР автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. “Бүргэдийн баяр 2023” наадмыг үзэхийг хүссэн иргэдэд зориулж УЛААНБААТАР автобус 3-р сарын 4,5-ний өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос – “Чингис Хааны Хүрээ” аялал …
-
28 February
Иргэдийн буруутай үйлдлээс үүдэн нийт 22000 га газар шатаж, хохирол учраад байна
Хилийн цэргийн 0275 дугаар ангийн дугаар салбарын хариуцсан хэсэгт хоёрдугаар сарын 25-ны өдөр улсын хилээс 12 км зайд хээрийн түймэр гарсан талаар хилийн манаа илрүүлж, салбарт мэдэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу ангийн салбараас бүлэг томилогдон шалгахад автомашинтай 3 иргэн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хил орчмын дэглэмийн зөрчил гаргахын зэрэгцээ хээрийн түймэр тавьсан болохыг шалгалтаар тогтоожээ. Хилчид тус иргэдийг хуулийн дагуу …
-
28 February
Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын 6 гишүүний нэрийг АТГ-аас зарлалаа
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр “Нүүрсний” гэх хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: Нүүрсний гэх хэрэг дээр гурван байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлын хэсэг дээр хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16 нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад, шүүхэд шилжүүлэх …
-
28 February
Алтан овоо, Шилийн богдын чиглэл дэх замын хяналт, шалгалт шинийн 15-ныг хүртэл үргэлжилнэ
Урьд онуудад сар шинийн баярын үеэр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгдэж 5000 гаруй тээврийн хэрэгсэл, 20-30 мянга орчим иргэд очиж, энэ хэрээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, хэргүүд гардаг байна. Энэ оны Сар шинийн баярын өдрүүдэд төрийн тахилгат Алтан овоо, …
-
28 February
МҮЭХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ оны 1-р улиралд багтаан шинэчлэн тогтоохыг шаардаж байна
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр /2023.02.28/ хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баялгийг шударга хуваарилах асуудлаар УИХ, Засгийн Газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Монгол Улсад хөдөлмөрийн үнэлэмж асар бага байна. Сүүлийн жилүүдэд 450 орчим долларт эргэлдэж байна. Үүнээс болж иргэдийн эх орондоо ажил хөдөлмөр хийх сонирхол улам багасаж байна. Тиймээс Монгол Улс хөдөлмөрийн үнэлэмждээ эрс шинэчлэлт хийхийг …
-
28 February
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлнэ
НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ө.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи нарын албаныхантай Токио хотноо уулзлаа. Уулзалтын эхэнд хоёр тал харилцан талархал илэрхийлээд, ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа төсөл, …
-
28 February
С.Батцэнгэл: “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнд “Metaland Metaverse” бүтээгдэхүүнээрээ оролцож байна
Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж буй хүн амын насжилт, дэд бүтцийн асуудлууд, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудыг даван туулж, тогтвортой хотыг бий болгоход шинэ санаа, технологийн чадавхтай старт-ап компаниудыг оролцуулах, энэ чиглэлд инновацыг хөгжүүлэхээр Япон Улсын нийслэлд “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнг зохион байгуулж буй. Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Токио хотноо “Гарааны бизнес эрхлэгчид, старт-апуудтай хамтран инновацад суурилсан тогтвортой ирээдүйг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл