Нийгэм

December, 2022

  • 8 December

    АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нүүрсний гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран явуулах тухай 4/04 тогтоол гаргасан. Үүний дагуу Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хамтарсан тушаалаар нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдох …

  • 8 December

    Тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих агнуурын тоо толгойг тогтов

    Тусгай зориулалтаар 2023 онд угалз 98, тэх160, халиун буга 100, бор гөрөөс 20, цагаан зээр 200, агнуурын шувуу 300, саарал чоно 30, зэрлэг гахай 10 хүртэл толгойг агнуулахаар, тул загас 600 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 4000 хүртэл толгойг барихаар тогтоолоо.Өсөлт тогтвортой байгаа агнуурын бүс нутгаас агнуурын нөөцөд тулгуурлан зохистой хэмжээнд ашиглах нь тухайн амьтдын тоо толгойн өсөлтөд …

  • 8 December

    Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийг баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийн төслийг хэлэлцээд дэмжлээ.  Уг календарийг олон улсад зарлаж, сурталчлах арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин нарт, календарьт тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороонд тухай бүр танилцуулж байхыг үүрэг болголоо. Тус календарьт соёлын 20, аялал жуулчлалын 17, спортын …

  • 8 December

    Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ

    Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай ерөнхий хэлэлцээр хийхийг холбогдох сайд нарт даалгалаа. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал боомтын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг мөн даалгав. Боомтын сэргэлтийн хүрээнд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод …

  • 8 December

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 2022 оны 12-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч …

  • 7 December

    Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн эсрэг жагсаж буй иргэдтэй уулзлаа. Тэрбээр “Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн. Энэ асуудлыг орхихгүй, үр дүнд хүргэхээр ажиллах болно. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ялагдана. Ард иргэд Засгийн газартаа дэм болж нүүрсний хулгайч нартай тэмцэхийг уриалж байна” гэв. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж буй …

  • 7 December

    П.Эрдэнэтуяа: Худалдаанд гаргасан дурсгалын зоосыг дахин үйлдвэрлэдэггүй тул үнэт цуглуулга болж чаддаг

    Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай ярилцлаа. -Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос гаргадаг. Энэхүү дурсгалын зоосыг гаргаж байгаа гол зорилго, ач холбогдол нь юу вэ? -Монголбанкны дурсгалын зоос 50 гаруй жилийн түүхтэй. Анх БНМАУ-ын Улсын банк 1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй дурсгалын зоосыг алт, мөнгө, гууль, никелиэр үйлдвэрлэж байсан. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд …

  • 7 December

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чанартай боловсролоос “хоцрох” ёсгүй

    Монгол Улсын хэмжээнд 12000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэдний 7000 гаруй нь боловсрол эзэмшиж байгаа бол бусад нь гэртээ, аав ээжийнхээ асаргаанд байгаа юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудлыг эргэн харж, илүү их “санаа тавих” шаардлага зайлшгүй үүсч байна. Төр, Засгийн зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүртээмжтэй, чанартай боловсрол олгож, хүүхэдтэй ажилладаг багш ажилчдын цалингийн сүлжээ шатлалыг нэмэгдүүлэх, сургалтын …

  • 7 December

    Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2022 оны 12-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын …

  • 6 December

    Л.Оюун-Эрдэнэ:Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгайчид жагсаалыг өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролдсон. Амь нь давчдаж байгаа хүмүүс өнөөдөр өөрсдөө нүүрсний хулгайн асуудлаар хамгийн их мэдээлэл гаргаж тавьж байна. Тэр хүмүүст хандаж хэлэхэд, би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Та нар нүүрсний хэдэн төгрөг цуглуулж, далд эдийн засагтай байж болно. Гэхдээ Монгол Улсын …

  • 6 December

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг суларна. 2022 оны 12-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын …

  • 5 December

    Улсын Их Хурал Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

    Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

  • 5 December

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч таатай, тохитой орчинд амьдрах эрхтэй

    Монгол улсын иргэн бүр эрүүл аюулгүй, таатай, тохитой орчинд амьдрах эрхтэй. Энэ бол бидний үндсэн хуулиар хамгаалагдсан язгуур эрх боловч хүн бүрт эрх тэгш үйлчилж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүрээнд энэхүү асуудал бүр ч чухлаар яригдах нь ойлгомжтой  билээ. Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 26 дугаар тушаалаар батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон …

  • 5 December

    Монголын цахим сэтгүүлзүй блокчэйнд суурилсан технологи нэвтрүүлнэ

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч ес, аравдугаар сард харилцан айлчлал хийж, санамж бичгээ шинэчилсэн билээ. Тэгвэл энэхүү айлчлалын хүрээнд БНСУ-ын цахим салбарын “Паблиш” группын Ерөнхийлөгч Сонни Квон, Бизнес хөгжил хариуцсан захирал Ким Жиху нарын төлөөлөл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр МСНЭ, Монголын сайтын холбоотой “Блокчэйн дээр суурилсан NFT технологи, …

  • 5 December

    С.Эрдэнэбат:Капитал банкинд байршиж байсан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөр барагдахгүй олон жил болж байна

    Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкны эрх хүлээн авагчаас авах өр төлбөр болон цаг үеийн асуудлаар МҮЭ-ийн холбооноос байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хурлын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Капитал банканд байршиж байсан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөр барагдахгүй олон жил болж байна. МҮЭ-ийн холбоо удаа дараа шаардаж байсан. 2019 …