Нийгэм

October, 2022

  • 24 October

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 10-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд …

  • 22 October

    Японы шилдэг кинонууд Тэнгис кино театрт үнэ төлбөргүй гарна

    Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд хоёр орны хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлэх зорилготой олон ажил зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл “ЯПОНЫ КИНО ӨДРҮҮД -2022” арга хэмжээний хүрээнд Тэнгис кино театрт дараах 4 киног Монгол орчуулгатайгаар үнэ төлбөргүй гаргахаар  болсон байна. Киноны нэр:    Миний хүсэл …

  • 21 October

    С.Амарсайхан: Төрийн үйлчилгээ цахимжиж байгаа нь сайн хэрэг ч нэгдсэн стандарт алга

    Төрийн үйлчилгээний стандартын асуудлаар Шадар сайд С.Амарсайхан ЦХХХЯ-ны сайд Ц.Учрал, Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн болон бусад албаныхан уулзалдлаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус уулзалтад хэлсэн үгэндээ “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг  нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг бий болгох, төрийн бүтээмжийг бүх түвшинд дээшлүүлэх бодлогыг бодитоор хэрэгжүүлэхэд Стандарт нэн чухал …

  • 21 October

    ​ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томилно

    МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд  “Социал Демократ” Монголын оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлж, МАН-ын удирдах зөвлөл дэмжсэн аж.  Энэхүү томилгоог Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батална. М.Ганхүлэг нь 1990 онд төрсөн. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн …

  • 21 October

    Засгийн газар 2023 онд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, нэг их наяд төгрөг хэмнэнэ

    Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцлоо. Анх удаа болж байгаа уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, гадаадын зочид, төсвийн ерөнхийлөн захирагч, эдийн засагч, судлаач зэрэг 400 гаруй хүн танхимаар, орон нутгийн удирдлагууд, гадаад улс оронд суугаа Элчин сайд нар зэрэг 300 гаруй төлөөлөгч …

  • 21 October

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар сэрүүн байна. 2022 оны 10-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 …

  • 20 October

    О.Ваанчиг:Миний сонгосон ментор ажлын дадлага туршлага, зохион байгуулалт гээд бүх зүйл дээр зөвлөгөө өгсөн

    НЗДТГ, Хүний нөөцийн хөгжлийн төв, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл хамтран “Харилцан суралцъя-Хамтдаа өөрчилье” уриан дор “Нийслэл-110” менторшип хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд зургаан сарын турш үргэлжилсэн тус хөтөлбөр хэрэгжиж дууслаа. Хөтөлбөрт өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой 200 гаруй албан хаагч бүртгүүлснээс удирдамжийн дагуу 80 албан хаагч ментийгээр, 15 албан хаагч ментороор шалгаран оролцсон юм. Ийнхүү нэгдүгээр …

  • 20 October

    Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн, худалдаа гарч байна

    Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас жил бүр тогтмол зохион байгуулдаг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Аравдугаар 23-ныг дуустал Сүхбаатарын талбайд дэлгэгдэх тус үзэсгэлэн, худалдаанд өнгөрсөн жил 130 гаруй иргэн, аж ахуй нэгж 1500 орчим бараа, бүтээгдэхүүнээ дэлгэж байжээ. Харин энэ жилийн хувьд есөн дүүргийн 140 гаруй иргэн, аж ахуй нэгж 2000 орчим …

  • 20 October

    Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана

    Ерөнхий сайдын 2021 оны захирамжаар байгуулагдсан “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлаар тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд,-Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох (Хөрөнгө оруулалтын босго үнэ өндөр, Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн …

  • 20 October

    Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлж байж хотын төвлөрлийг бууруулна

    Ерөнхий сайдын захирамжаар энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, дэд сайд нар, аймаг, дүүргийн Засаг даргын орлогчдыг багтаасан юм. Тус ажлын хэсгийн анхны  хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, үүрэг чиглэл өглөө. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөгийн …

  • 20 October

    Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна

    Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан өнөөдөр хуралдлаа. 2019 онд Дэлхийн банкнаас Ипотекийн зээлийг Монгол банк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх …

  • 20 October

    Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд бага насны хүүхдийн дунд амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-ын даргын А/207 дугаар тушаал гарч, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар буюу ажлын өдөр 21:00 цаг, амралтын өдөр 18:00 цаг хүртэл ажиллаж, томуугийн тусламж, үйлчилгээг үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

  • 20 October

    Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталлаа

    Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталж, тус дүрмийг үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллахыг спортын байгууллагуудад зөвлөлөө. Дүрэм батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, спортын байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн дүрэм мөрдөж, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ. Мөн оролцогч талуудын чиг үүрэг, хэрэгжүүлэх ажил, салбар байгууллагын уялдааг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж …

  • 20 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2022 оны 10-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж …

  • 19 October

    Д.Сумъяабазар:Зөвхөн нийслэлийн төсвөөр түгжрэлийг бууруулна гэдэг боломжгүй, хүрэхгүй

     “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг өчигдөр /2022.10.18/ боллоо.  Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцов. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэл зөвхөн Улаанбаатар хотод байдаггүй. АНУ-ын томоохон хотууд ч бас түгжирдэг. ОХУ-ын Москва хотын хувьд гэхэд явган зорчилтыг дэмжих бодлого …