Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Солонго аяллыг энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм байна. Солонго аяллаар дамжуулан Өвөр Монголын малчдын аж амьдрал, мал маллах арга ухаан, төр засгийн бодлого шийдвэр зэргийг Монголын уншигчдад хүргэх зорилготой энэхүү аяллыг зохион байгуулдаг ажээ. Ингээд Өвөр …
Нийгэм
October, 2022
-
14 October
Хөтлөгч Э.Энхзориг “Хар сарнай”-гийн С.Амармандахаас уучлалт гуйв
Өнгөрөгч дөрөвдүгээр сард хөтлөгч Э.Энхзориг төв талбайд хэвлэлийн бага хурал хийж, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахад хөрөнгөө алдсан, өөрийг нь залилсан хэмээн олон нийтэд мэдээлж байсан. Харин С.Амармандах энэ талаар “Би 32 жил урлагт хүчин зүтгэхдээ нэг ч хүнийг дээрэмдэж, дарамталж, эд хөрөнгийн хүчээр авч үзээгүй. Эх орноо хайрлаж, хамгаалж, дээдэлж, дуулж явдаг хүний хувьд бардам хэлэхэд би энэ асуудалд ямар ч …
-
14 October
Д.Амарбаясгалан: Засгийн газар нийтийн тээврийг либералчлах бодлого баримтална
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нийтийн тээврийг шинэчлэх ажлын хэсэг байгуулж, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын хамт салбарын төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн түгжрэлийг бууруулах нэг гарц нь нийтийн тээвэр боловч тус салбар уналтад орсон. Учир нь үнэ тарифаас шалтгаалж ашиглалт, засвар үйлчилгээний зардлаа нөхөж чаддаггүй, цалин бага, боловсон хүчний дутагдалд орсон зэрэг асуудлыг салбарын …
-
14 October
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд хальтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2022 оны 10-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь …
-
13 October
Хотын дарга мэргэжлийн сумогийн их аварга М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, “Хакухо” сангийн дэд тэргүүн Б.Батжаргал нар байлцав. Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн хоёр аварга байдаг бол 1187 даваа авч, 45 удаа түрүүлэн, Японы Эзэн …
-
13 October
Ж.Батбаясгалан:Миягино дэвжээнээс олон аварга төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоосонд Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд Миягино дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх, амжилтын төлөөх шинэ замналаа эхлүүлсэнд нь амжилт хүсэв. Тэрбээр хэлсэн …
-
13 October
Н.Отгончимэг: Шүүгчийн хэтийдсэн ачааллыг багасгахгүй бол сүүлдээ шилдэг хуульч нар ирэхээ болино
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэгтэй ярилцлаа. -2020 оны шүүгчийн сонгон шалгаруулалтад 250 хуульч оролцоход 157 нь буюу 62.8 хувь нь тэнцжээ. Шүүгчийн сонгон шалгаруулалт явуулдаг тогтолцоо 2022 оны Шүүхийн тухай хуулиар нэлээд өөрчлөгдсөн. Хуулийн энэ шинэтгэлийн дараа шүүгчийн шалгалтад тэнцэгсдийн тоо хэр өөрчлөгдсөн бэ? -Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн томилогдоод хоёр удаагийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт авчихаад байгаа. Хаврын …
-
13 October
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 14, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.2022 оны 10-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи …
-
12 October
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.10.12) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоосонд Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд сүмогийн залуу хойч үеийг бэлтгэх өрнүүн үйлсийг эхлүүлсэнд нь амжилт хүсэв. Их аварга Хакухо …
-
12 October
“Баян” үйлдвэр дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг хангаж байна
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /ҮББХ/ дарга Т.Энхтүвшин тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудад ажиллаж, төрийн болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газар, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Байнгын хорооны гишүүд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилттэй танилцах …
-
12 October
МИАТ ТӨХК В737 МАХ агаарын хөлгөө ашиглаж эхэллээ
МИАТ ТӨХК-ийн В737 МАХ агаарын хөлөг гурван жил гаруйн хугацаанд нислэгээс чөлөөлөгдсөний дараа БНХАУ-ын Гуанжоу хотын чиглэлд анхны зорчигч тээврийн нислэгийг амжилттай үйлдлээ. Тус нислэг нь 2019 оноос хойш В737 МАХ агаарын хөлгөөр БНХАУ-ын агаарын орон зайд үйлдсэн анхны нислэг гэдгээрээ онцлог бөгөөд агаарын тээврийн салбарын мэргэжилтнүүд төдийгүй зорчигчдын анхаарлыг ихээр татсан юм. Үүнээс өмнө тус агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн …
-
12 October
Солонгосын Ганвон мужид 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой
БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо. Энэхүү шийдвэр нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний …
-
12 October
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан байна. 2022 оны 10-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 …
-
11 October
У.Хүрэлсүх:Монголчууд бид хамтран ажиллаж чадвал ямар ч зүйлийг хийж бүтээж чаддаг гэдгээ түүхэн бүтээн байгуулалтаар нотлон харууллаа
“Чингис хаан” хаад язгууртны музейг нээх ёслол өнөөдөр боллоо. Музейд: Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);Их Монгол Улс;Монголын Их эзэнт улс;Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан байна. Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь …
-
11 October
АТГ:Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 78 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 285 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 215 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 70 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл