Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах ажил ид өрнөж байна. Энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулаад байгаа. Үүнээс үүдэн Яармаг, Нисэхийн авто замын ачаалал нэмэгдэж, иргэд бухимдахад хүрээд буй юм. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Эдийн …
Нийгэм
August, 2022
-
2 August
Элчин сайд Х.Кобаяши таван эрхэмд өргөмжлөлөө гардуулж өглөө
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах гурав дахь удаагийн ёслолын арга хэмжээ долдугаар сарын 28-ны өдөр болжээ. Энэхүү өргөмжлөлийг Япон, Монгол хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаад дараах таван хүнд тус өргөмжлөлийг хүртээсэн байна. Элчин сайд Х.Кобаяши эдгээр эрхмүүдийн идэвх зүтгэлийг онцлон дурдаад өргөмжлөлийг гардуулжээ. “Defacto” хүрээлэнгийн захирал …
-
2 August
Автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийж эхэллээ
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Коронавирус /Ковид-19/ -ын халдвараас урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төвийн зургаан дүүргийн 220 автобусны буудлыг угааж, халдваргүйжүүлэх ажлыг эхлүүллээ. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу болон Их тойруу орчмын автобусны буудлуудаас цэвэрлэгээний ажил эхэлж байгаа бөгөөд цаашлаад хотын бусад хэсэгт байрлах автобусны буудлуудыг цэвэрлэх ажил …
-
2 August
Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино “Шилдэг кино” шагналыг хүртлээ
Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны кино “New York Asian Film Festival 2022” наадамд албан ёсоор шалгарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл “Худалдагч охин” кино “New York Asian Film Festival 2022” -ын “Шилдэг кино” шагналыг хүртлээ. Нью-Йоркийн Азийн кино фестивалийг 2002 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Энэхүү кино наадам нь Азийн кино бүтээлүүдийг Америкт сурталчлах мөн Ази болон Америкийн …
-
1 August
Барилгын материалын үнийн өсөлт тооцсон магадлалын ажилд ирэх сарын 1-н гэхэд аудит оруулахыг үүрэг болгов
Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд яамны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Алтайбаатар газар, хэлтсүүдийн долдугаар сарын ажлын гүйцэтгэл, хэрэгжүүлсэн ажлуудыг шуурхай хуралдаанд танилцуулав. Тус мэдээллийн дараагаар яамны газар хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлуудаар нэмэлт мэдээлэл өглөө. Үүнд: Санхүү,хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү тендэрийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг мэдээлсэн бол Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга …
-
1 August
Хүүхдийг 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллохыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай
Дэлхийг хамарсан цар тахал, улс хоорондын зөрчил мөргөлдөөн, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн онцгой цаг үед нярай, нялхсыг эхийн сүүгээр хооллох нь хүүхэд эрүүл саруул, эсэн мэнд амьдрах чухал ач холбогдолтой юм. Нярай хүүхдэд эхийн сүү нь хамгийн тохирсон хоол тэжээл учир эрүүл чийрэг бойжилтод юунаас ч илүү ашиг тустай төдийгүй хүүхдийн амьдралд хамгийн сайн эхлэл болдог. Эхийн сүүгээр хооллох нь …
-
1 August
Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэхээр “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ БАЙНГЫН АЖЛЫН ХЭСЭГ”-ийг ирэх 7 хоногт байгуулахаар боллоо. Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллах юм. Байнгын ажиллагаатай тус ажлын хэсэг нь “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-аас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, Хөвсгөл нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажил хэрэгжүүлнэ. Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын …
-
1 August
Будааны пүнтүүз хийж орлогоо нэмэгдүүлж байна
Хятадын Жэжян мужийн Жиндян тосгонынхон будааны пүнтүүз үйлдвэрлэлээрээ хол ойрд алдартай. Тэдний үйдвэрлэсэн будааны пүнтүүз нь зөөлөн бас суналт сайтай тул зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Сүүлийн жилүүдэд “Намын үүр + хоршоолол + тариачин өрх” загвараар үйлдвэрлэл эрхэлж, уламжлалт будааны пүнтүүзийг үйлдвэрлэлийн шугамтай болтол хөгжүүлжээ. Орон нутгийн иргэд ажлын байраар хангагдах болсон нь ач холбогдол өндөртэй юм. Уламжлалт будааны …
-
1 August
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр дүүргийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны газрын дарга нар, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй нийслэлийн дүүргийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр БШУ-ы дэд сайд дүүргийн Засаг дарга нарыг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд хороодоо зохион байгуулалтад оруулж, бодит тоон мэдээллийг ирүүлэх, компани, бизнес эрхлэгчид, хувийн цэцэрлэгийнхнийг татан оролцуулж хамтарч ажиллахыг хүслээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг дүүргүүдэд …
-
1 August
Монгол, Япон зэвсэгт хүчний хамтарсан “Зам-2022” сургалт, дадлага эхэллээ
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2022” сургалт, дадлага 12 дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн боллоо. Энэхүү хамтарсан сургалт, дадлага нь Монгол Улсын Батлан хамгаалах яам, Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын байгуулсан хэлэлцээрээр “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд цэргийн инженерүүдийг зам барих аргад сурган дадлагажуулах, багшлах бүрэлдэхүүнийг …
-
1 August
Хөвсгөл нуурыг зорин ирэх гадаад, дотоодын аялагчдын тоо нэмэгдэж байна
Аялагч, жуулчдын тоо нэмэгдэх хирээр байгаль орчин бохирдох, хог хаягдал нэмэгдэх эрсдэлтэй боловч Хөвсгөл аймагт байгуулсан Арбунхант болон Загасан тохойн отоглох цэгийн ашиглалт нь хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. 7 дугаар сарын туршид Алаг-Эрдэнэ сумын Загасан тохойн отоглох цэгт хоногт 2280 аялагч, Хатгал тосгоны Арбунхантын отоглох цэгт 6000 аялагч майхантай отоглоод байна. Отоглох цэг тус бүр 2 …
-
1 August
“НҮБ”-ын “Залуу төлөөлөгч” хөтөлбөр зарлагдлаа
Байгалийн олон янз байдал болон Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудыг чадавхжуулж, дуу хоолойг нь үндэсний болон дэлхийн тавцанд хүргэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, НҮБ-ын Нийгэмлэгийн хамтаар “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг 2022 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд …
-
1 August
Н.Орчлон:Олон улсын шүүхийн мэргэжлийн шүүгч, хуульч нартай хамтран ажиллаж, дадлага туршлага хуримтлуулах боломжтой
Дэлхийн хамгийн том хоёр шүүх байгууллагын нэг Голландын Гааг хотын Олон Улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонг урьж, олон улсад хүний эрхийг хэрхэн хамгаалж ажилладаг талаар ярилцлаа. Тэрээр Монгол Улсад хууль зүйн боловсрол эзэмшин, мөрдөн байцаагч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өдгөө Дэлхийн хэмжээний хүнд ноцтой гэмт хэргүүдийг шийддэг Олон Улсын Эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг …
-
1 August
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэмийг давж халахыг анхааруулж байна. 2022 оны 08 сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун болон өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, …
July, 2022
-
29 July
Ж.Сандагсүрэн: Автобусны төлбөрийг бүрэн хураах хэрэгтэй байна
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцаж, гарц шийдлүүдийг зөвлөлдлөө. Тэрбээр “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аар очсон юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ Хотын өнгө төрх болсон чухал үйлчилгээнүүдийн нэг бол нийтийн тээвэр. Нийтийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл