Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замын их засвар шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа. Тус авто замыг таван багцад хуваан, дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчилж буй юм. Одоогоор Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн багц 1, 3, 5 дугаар хэсгийн 113.53 км замыг шинээр асфальтбетоноор хучиж, 2, 4 дүгээр хэсгийн багцын 90 орчим км түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. Замын гол …
Нийгэм
June, 2022
-
30 June
Гэсэр сүмээс Хүнсний 1-р дэлгүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургадугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэлХүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний хэсгийг хааж, хучилтын ажил …
-
30 June
Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Уг Ажлын хэсэг Эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй Цусны донорын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт нийслэл …
-
30 June
Наадмын түрүү бөхийн нэрэмжит шагналаар ЭХЭМҮТ-ийг тохижуулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК болон “Монгол Контент” ХХК-ийн төлөөллүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд Үндэсний их баяр наадмын түншээр ажиллах, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана. “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, түрүү …
-
30 June
Хүүхэд байхдаа урлаж байсан даавуун торон цүнхээрээ одоо ч “гангардаг”
“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн чанарын менежер, ахлах дэслэгч Т.Үлэмжийг урьлаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 2016 оноос хойш 6 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм. Сувиллын эмчилгээний хэсгийг хариуцахаас гадна байгууллагын бүхий л үйл ажиллагаанд оролцож, үйл ажиллагааны чанарыг сайжруулахаар зорин ажилладгаараа түүний мэргэжил онцлогтой. -Түүний хувьд багаасаа …
-
30 June
Т.Баасансүрэн: Шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан анхны парламентын Хэвлэл мэдээллийн албанд ажилласан минь
Нацагийн Багабанди Улсын Их Хурлын дарга болов. Дэд даргаар Дорноговь, Сүхбаатар, Төв аймгийн даргаар ажиллаж байсан Ж.Гомбожав сонгогдсон. Эрхүүд хуульчийн мэргэжил эзэмшсэн Н.Ринчиндоржийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ. Шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан анхдугаар парламентын удирдлага 1992 онд ингэж бүрэлдсэн юм. Эрхүүгийн Их Сургуулийн орос хэлний бэлтгэл ангид хамтдаа суралцаж байсан Н.Багабанди өнөөх Баасансүрэн хаана явж …
-
30 June
Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтчид аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхэллээ
Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй өсөлтөөс эхлээд рестораны меню гээд орчин үеийн өдөр тутмын амьдралд шаардлагатай бүхий л үйлдлийг ухаалаг утсаараа дамжуулан гүйцэтгэх бүрэн боломжтой болсон. Монгол Улс энэхүү цахим шилжилтийн түүчээг үргэлжлүүлэн, алгуурхан боловч үр дүнтэйгээр шинэчлэлийг хийсээр байна. Тэгвэл Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Сургалт, судалгаа, олон …
-
30 June
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий болон говь, талын нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилж, нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 06 сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд …
-
29 June
Дулааны төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын халуун усыг хязгаарлахаар болсноо мэдэгдлээ
Дулааны эрчим хүчний төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын хэрэглээний халуун усыг хязгаарлахаар болсноо “УБДС” ТӨХК-аас мэдэгдлээ. Тус компанийн мэдэгдэлд “Эрчим хүч хэрэглэгч бүрийн хувьд хэмнэх, зүй зохистой аюулгүй хэрэглээг бий болгоход онцгой анхаарах, хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлөх явдал юм. Гэвч өнөөдөр бид хэрэглэсэн дулаан, цахилгааны төлбөрөө сар бүр хугацаандаа бүрэн төлж байгаа юу? гэдэг асуудал эрчим …
-
29 June
Өсвөрийн байгаль хамгаалагч Э.Энх-Хүслэн хүү байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай уулзлаа
Загас тэжээх сонирхол, хоббиндоо хөтлөгдөн загасны төрөл зүйлийг андахгүй сайн судалж, мэдсэн энэ хүүг Э.Энх-Хүслэн гэдэг. Тэрбээр одоо 13 настай, 8-р ангийн сурагч. Өсвөрийн идэвхтэн байгаль хамгаалагчдын төлөөлөл болж, Э.Энх-хүслэн хүү байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа. Цэнгэг усанд амьдардаг загас, түүний төрөл зүйл, хамгаалах асуудлаар байгаль орчны сайдтай тэрбээр санал, бодлоо хуваалцаж, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хамтран …
-
29 June
Наадмын тасалбарыг долдугаар сарын 1-нээс www.enaadam.mn сайтаар борлуулна
Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс анх удаа цахимаар борлуулахаар болсон. Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм. Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42.000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм. Иргэд www.enaadam.mn цахим …
-
29 June
Хотхоны гарц хааж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүллээ
Замын бүтээн байгуулалтын хоёр байршилд “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газар өртжээ. Тодруулбал, Олимпын гүүрийг Нарны зам хүртэл холбосон замын бүтээн байгуулалттай холбоотойгоор гүүрний хойд талд байрлах “Эрэл”-ийн байр болон орон сууцуудын гарцын асуудал хөндөгдсөн. Нийслэлийн зүгээс орон сууцны орц, гарцыг нээхээр зам тавих талбайд өртсөн “Эрэл” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлдэггүй, хүлээж авах хүн байдаггүй байна. Иймд Нийслэлийн Газар зохион …
-
29 June
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ, цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж эхлээд байна. Эдгээр чиглэлийн цагийн хуваарь болоод үйлчилгээний үнэд өөрчлөлт орлоо. Цагийн хуваарь: …
-
29 June
Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь МСҮТ ирэх хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ
Өмнөговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлжээ. Ирэх хичээлийн жилд тус МСҮТ-д төмөр замын замчин, вагон үзэгч, засварчин, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээлцэгч, ДТХ-ын монтёр, өртөөний жижүүр, найруулагч зэрэг мэргэжлүүдээр суралцагчдыг элсүүлэх аж.
-
29 June
С.Амарсайхан:Хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн корпораци хамтран “Монгол мах” төслийг өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт түшиглэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл нь мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх, монгол махыг олон улсад брэнд болгох, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчинг сайжруулах зорилготой. Мөн төслийн хүрээнд малын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл