Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 6 дугаар сард олон улс дахь санхүүгийн зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан “Century” төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Олон Улсын нэр хүнд бүхий Finance Asia-аас жил бүрийн санхүүгийн салбарыг шилдгүүдийг шалгаруулдаг “Finance Asia Awards”-д Монгол Улсын Засгийн газрын …
Нийгэм
November, 2021
-
19 November
Д.Батболд:22 бригадын 298 үйлчлэгч зам талбайн цасыг цэвэрлэж байна
Нийслэлийн авто замыг халтиргаа гулгаагүй байлгах, цас орсон даруйд цэвэрлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүргийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хүлээдэг. Тус газрын орлогч дарга Д.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа. -Өнөөдөр орсон цаснаар халтиргаа гулгаа хэр үүсэв? -Бид өглөөний 06:00 цагаас ажлаа эхэлсэн. Яг одоогийн байдлаар зам талбайн 22 бригадын 298 үйлчлэгч нийслэлийн хэмжээнд ажиллаж байна. Техникийн хувьд гурван шүүрний машин, …
-
19 November
Хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис, давс цацаж эхэлжээ
Цастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхан үүрээс эхлэн хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ. Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж буй юм. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд …
-
19 November
Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум боллоо
“Цар тахал ба эдийн засаг” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумд 21 аймаг, нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцож байна. Энэ удаагийн форумаар жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл, цаашид хэрхэн хамтарч ажиллах чиглэлээр хэлэлцүүлэг өрнөж, санал бодлоо хуваалцах юм. Гурван үндсэн сэдвээр илтгэл тавигдана. “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих боломж” …
-
19 November
“Дэлхийн мисс-2021” тэмцээнд оролцох А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо
70 дахь удаагийн “Дэлхийн мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар уран нугараач А.Бөртэ-Үжин шалгарсан билээ. Тэрээр өнөөдөр /2021.11.19/ АНУ-ын Пуэрто Риког зорьж байна. Мисс, уран нугараач А.Бөртэ-Үжин“Монгол Улсынхаа нэрээр дуудуулж, гайхамшигт түүх соёлоороо гайхуулахаар өнөөдөр Пуэрто Риког зорилоо. Дэлхий дахины ухаалаг, энэрэнгүй, чадварлаг гоо бүсгүйчүүдтэй уулзаж, олон зүйлсийг хамтдаа суралцах тэрхүү мөчийг тэсэн ядан хүлээж байна. Дэлхий дахинд …
-
19 November
“Бээжин-2022” өвлийн олимпод оролцох тамирчдын хувцсыг Michel & Amazonka урлана
Үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани Токиогийн олимпын наадамд оролцсон Монголын багийн хувцсыг урласан. Тэгвэл МҮОХ тус компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо. Үүний хүрээнд “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцсыг Michel & Amazonka урлан бүтээхээр болов. Хамтын ажиллагааны гэрээнд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Michel & Amazonka компанийн захирал Ч.Мөнхжаргал нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгчийн …
-
18 November
Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд цол олголоо
Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг олгох ёслол боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан нар оролцов. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: …
-
18 November
Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн зорилго”, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын бодлого, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар …
-
18 November
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн салбар уулсаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 11 сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, …
-
17 November
Томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын цэг ажиллаж эхэллээ
Нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад буй. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл өнөөдрөөс томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын түр цэг ажиллуулж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд нийт 30 гаруй зах, худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг ажиллуулах …
-
17 November
“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” сэдэвт киноны шилдгүүдийг цахимаар тодруулна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” богино хэмжээний кино бүтээх уралдаанд 26 бүтээл ирээд байна. Сүүлийн шатанд шилдэг аннимаци, шилдэг нэвтрүүлэг төрөлд тус бүр хоёр, шилдэг богино хэмжээний кино төрөлд зургаан бүтээлийг цахим асуулгаар тодруулах боллоо. Иргэд 2021 оны 11 дүгээр сарын …
-
17 November
”Эрчим хүчний зохицуулалт-20″ онол практикийн бага хурал болж байна
Монгол Улсад Эрчим хүчний зохицуулах байгууллага үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан эрчим хүчний зохицуулалтын ололт амжилт, үр дүнг хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлага, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Эрчим хүчний зохицуулалт-20” сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр болж байна. Онол практикийн бага хуралд ЭХЯ, ДҮТ ХХК, МХЕГ, СХЗГ, ШӨХТГ, Хот, …
-
17 November
Өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарах ёстойг санууллаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, худалдан авалт, малын халдварт өвчин, цар тахлын үеийн улс, орон нутгийн хэмжээний асуудал болон цаг үеийн асуудлаар санал солилцож, асуултад хариуллаа. Нэн тэргүүн Ковидтой холбоотой асуудалд цаг хугацаа алдсан гэх шалтгаан байж болохгүйг аймгийн засаг дарга нарт анхаарууллаа. Ялангуяа …
-
17 November
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Ням гарагт болно
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны арваннэгдүгээр сарын 21-н буюу Ням гарагт болно. Сугалаанд аравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн бүх баримт оролцох юм. Энэ удаагийн хонжворын супер шагнал 30 сая төгрөг байх аж. Тохирлыг Ням гарагийн орой Боловрол суваг телевиз шууд дамжуулан хүргэнэ.
-
17 November
Д.Сумъяабазар:Хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүсийг хотжих соёлд сургаж, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ: -Нийслэл Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар хог хаягдлын гурван төвлөрсөн цэг бий. Морингийн болон Цагаан даваа, Нарангийн энгэр гэсэн гурван хогийн цэгт хогийг төвлөрүүлдэг. Нийслэлийн хэмжээнд хог боловсруулах нийт 36 үйлдвэр байгаагаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл