Нийгэм

March, 2022

  • 18 March

    e-Mongolia | “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг өнөөдөр болно

    “e-Mongolia” өнөөдөр иргэд, олон нийтэд мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх зорилгоор Төв шуудангийн 1 давхарын танхимд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг 10.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд иргэд улсын бүртгэл, хөдөлмөр, нийгмийн халамж, хуулийн этгээдтэй холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой юм. Тодруулбал, 16 нас хүрсэн иргэний үнэмлэх анх удаа авах гэж буй залуучууд25 болон 45 насанд хүрсэн иргэний …

  • 16 March

    Монголын Залуучуудын холбоо баяр ёслолыг архидалтгүй тэмдэглэхийг уриаллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн архидалдтай тэмцэх санаачлагад Монголын Залуучуудын холбоо нэгдэж “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлж, ард иргэд тэр дундаа залуучуудыг аливаа баяр ёслолыг архидалтгүй тэмдэглэж өнгөрүүлэхийг уриалж хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Дэмбэрэл нар оролцож аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. “Архидалтгүй баяр” аяны хүрээнд төрийн болон төрийн бус …

  • 16 March

    Фото:Шинэ үе архидалтгүй нийгмийг дэмжиж байна

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганд оролцох үеэрээ үндэсний аюулгүй байдал, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архидалттай тэмцэх уриалга гаргасан билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх“Бидний зовлонгийн нэг том шалтгаан бол архидан согтуурах, архинд донтох явдал юм. Архидалт хэзээ ч сайн сайхан зүйл дагуулдаггүй. Харин гай зовлон, хагацал, харууслыг л дагуулдаг. …

  • 16 March

    Шашны судар, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг зэргийг алдсан иргэд Эрүүгийн цагдаагийн албанд хандахыг зөвлөлөө

    Бурхан шашны эд зүйлс болон хөөрөг, мөнгөн эмээл зэргийг хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас 2021 оны долдугаар сараас эхлэн Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн гэрээс мөнгөн эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга, хөөрөг, бурхан шашны эд зүйлүүдийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Дээрх этгээдүүдээс шашны судар, төмөр болон модон гуутай бурхан, …

  • 15 March

    Дараагийн зам, тээврийн хөгжлийн сайдаар хэн томилогдох вэ?

    Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрсөн Л.Халтар сайд суудлаасаа буух нь нэгэнт тодорхой болсон энэ цаг үед зам, тээврийн салбарыг толгойлох дараагийн сайдад доорх эрхмүүдийн нэрс яригдаж эхэллээ. Тодруулбал, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар юм. Б.Цэнгэлийн хувьд өмнө нь Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам гэж байхад дэд сайдаар, “МТЗ” ТӨХК-ийн …

  • 14 March

    У.Хүрэлсүх:Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, төр засаг, ард түмнээрээ архидалтын эсрэг нэгдэн тэмцэцгээе

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд оролцогсод эрэгтэйчүүдийн амьдралын чанар, оролцоо, манлайллыг дэмжихэд тулгарч буй сорилт, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг хамтдаа тодорхойлно. Энэ хүрээнд “Эрэгтэйчүүдэд тулгамдаж буй зарим асуудал”, Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх …

  • 11 March

    Сүхбаатар аймгийг тойрох галт бамбарын аялал МҮОХ-ноос эхэллээ

    МҮОХ-ноос 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзол уралдааныг зарлаад буй. Шилдгээр шалгарсан нь Ханжуогийн Азийн наадам үзэх эрхээр шагнуулах энэхүү аяны хүрээнд тухайн орон нутаг өөр өөрсдийн хэмжээнд спорт, олимпизмыг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг өрнүүлэх юм. Сүхбаатар аймгийн тухайд бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудаар олимпын галт бамбар аялуулах аяныг санаачилжээ. Энэ ажлын …

  • 11 March

    Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг солилцох талбайг өргөтгөхөөр төлөвлөж байна

    Монгол Улсын Шадар сайдын тушаалаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэхээр байгуулагдсан ажлын хэсэг цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар манай улсад хилийн есөн боомт ажиллаж байна. Гашуунсухайт боомтын зохион байгуулалтыг сайжруулан халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, экспортын тээврийг хэвийн явуулж байгаа. Нэг өдөрт …

  • 11 March

    Б.Эрхэмбаяр:Дур мэдэн цахилгааны холболт хийж, шаардлага хангахгүй кабель байрлуулснаас амь насаа алдах эрсдэл үүсэж байна

    “Байцаагчийн нэг өдөр” буланд Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Эрхэмбаярыг урьж, “Цахилгаан шугам сүлжээний аюулгүй байдал” сэдвээр ярилцлаа. -Урин дулааны цагт цахилгааны гэмтлээс үүдэлтэй ослын тоо нэмэгддэг. Гарч буй осол гэмтлийн гол шалтгаан юу байна? -Ослын гол шалтгаан нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зүгээс өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй байдалд тавих хяналт хангалтгүй, хууль тогтоомжийг мөрдөж, …

  • 10 March

    Улирлын томуугийн улмаас хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдээд байна

    Хаврын улиралд томуу болон томуу төст өвчлөл нэмэгддэг. Сүүлийн хоногуудад томуугийн халдвар нэмэгдсэнээс эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгээс нөхцөл байдал ямар байгааг хүргэе. Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч Д.Сүнжидмаагаас томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдлын талаар тодрууллаа. -Сонгинохайрхан дүүргийн хувьд хүүхдийн өвчлөл ямар түвшинд байна вэ, танай …

  • 10 March

    З.Ганчулуун:Хүүхдэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх хэрэгтэй

    Ханиад томуу болон бусад амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, өвдсөн хүүхдийг бусдаас тусгаарлах, маск зүүлгэж, гарыг нь сайтар угаалгах зэргээр гэрийн нөхцөлд халдвар хамгааллын дэглэм сахиж заншихыг эмч, мэргэжилтнүүд сануулж байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөхөөс гэрийн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч …

  • 9 March

    БЗД:12-р ангийн 300 сурагчийг ЭЕШ-д бэлдэх зорилгоор цахим давтлагад хамруулна

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар “Сайн сургууль таны дэргэд ТББ”-тай хамтарч 12 –р ангийн 300 сурагчийг Элсэлтийн ерөнхий шалгалтад цахим хэлбэрээр давтлага өгч бэлдэхээр боллоо. Энэ хүрээнд талууд санамж бичигт гарын үсэг зурсан. Сурагчдын цахим сургалтын зардлыг дүүргээс бүрэн шийдвэрлэж байгаа бөгөөд гурван сарын турш цахим давтлагад хамруулах юм. Элсэлтийн ерөнхий шалгалт өгсний дараа тухайн сурагчдын авсан оноонд харьцуулалт …

  • 9 March

    Н.Энхбаатар: Намын дүрэм бол МАН-ын “үндсэн хууль”

    МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатартай ярилцлаа. -МАН цахим нам болох зорилт дэвшүүлснээр гишүүдийн, оролцоо өргөжсөн үү? -Бид бүх гишүүдийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулж дууссан. Цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг тухайн намын анхан шатны байгууллага нь хийдэг. Шинээр элсэх гишүүд цахимаар ч элсэж болно. Өмнөх уламжлалаар харьяа намын хороондоо хандан элсэх нь нээлттэй. Цахим нам хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гишүүддээ илүү …

  • 9 March

    У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой

    Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо. Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт элбэрэлт сайхан ээжүүд, эрхэмсэг гоо Монголын сайхан бүсгүйчүүд Та …

  • 7 March

    Шар усны үерээс урьдчилан сэргийлэх албан даалгавар хүргүүлэв

    Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас унаж, үерийн улмаас авто зам, гүүрийн эвдрэл их гарч байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймагт захиалагч болон бусад байгууллагатай хамтран шаардлагатай арга хэмжээ авч ажилласнаар эрсдэлийг өмнөх жилүүдээс 3.8 хувиар бууруулж ажилласан. Ихэнх нутгаар цаг …