Нийгэм

October, 2021

  • 7 October

    Цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно. Мөн цасан болон шороон шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхилж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Өнөөдрийн хувьд нийслэл орчмоор үүлшинэ. Хур …

  • 7 October

    Улаанбаатар хотын 382 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музей Монгол Арт галерейтай хамтран гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж байна. Тодруулбал, XX зууны эхэнд Монголын нэрийг дэлхий дахинаа дуурсгасан Рой Чапмен Эндрюсийн 1919-1925 оны монгол орон, монголчуудын зан заншил, эгэл бор амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан ховор бүтээлүүдийг олон нийтэд дэлгэлээ. Рой Чапмен Эндрюс нь Төв Азийн …

  • 6 October

    ЖҮДО: Залуучуудын ДАШТ-д оролцох Монголын ШИГШЭЭ БАГ

    Жүдо бөхийн 2021 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсын Олбиа хотод энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, таван тивийн 72 орны 495 тамирчид (Эрэгтэй 285, эмэгтэй 210) эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд болон багийн төрөлд өрсөлдөх юм. МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ Эрэгтэй -66кг жинд А.Өсөхжаргал -81кг жинд Т.Рэнчиндорж -81 кг жинд Л.Сэргэлэн -100кг жинд Б.Сумъяабазар Эмэгтэй -52кг жинд Д.Сарантуяа …

  • 6 October

    Томуугийн дархлаажуулалтад 152 мянган хүүхэд хамрагдлаа

    Нийслэлд өнгөрсөн есдүгээр сарын 13-наас “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян эхэлсэн. Тус дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж байгаа бөгөөд зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Тэгвэл энэ сарын 5-ны байдлаар томуугийн дархлаажуулалтад 153.652 иргэн буюу нийт хамрагдвал зохих хүмүүсийн 89.2 хувь нь хамрагдаад байна. Тодруулбал, хоёр настай 8221, 3-5 настай 37.082, 6-11 настай 107.535 хүүхэд болон 814 …

  • 6 October

    Э.Одбаярыг НЭГ сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ

    Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан яллагдагч Э.Одбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирүүлснийг шүүх хүлээн авч хэргийн оролцогч нарт тов мэдэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагт хянан хэлэлцлээ. Прокуророос яллагдагч Э.Одбаярт …

  • 6 October

    Засгийн газар сайжруулсан шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгууллаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.06/ боллоо. “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдээр хангах, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын …

  • 6 October

    Ардчилсан намын бүлэг: Үзэл бодлоо илэрхийлсний төлөө хоригдож болохгүй

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын удирдлагууд ХЭҮК-ын гишүүдтэй уулзлаа. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдан, хоригдож болохгүй. ХЭҮК энэ талд мэдрэмжтэй ажиллаж олон улсын гэрээ конвенцийн дагуу шуурхай ажиллах шаардлагатайг энэ үеэр ярилцлаа. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: Эрх баригчид талбай дээр гэр барьж, тог цахилгаан татаад жагсаж байсныг ард түмэн мартаагүй. Гэтэл үзэл бодлоо …

  • 6 October

    О.Самданпүрэв: “Нэг талын тасалбар” кино нийгэмд мессеж өгсөн бүтээл болсон гэж найдаж байна

    Монголын кино урлагт нэгэн шинэ бүтээл нэмэгдлээ. Нийгмийн дунд заавал ярих, дуугарах шаардлагатай сэдэв болоод буй салалт, хүсээгүй жирэмслэлт зэргийн талаар өгүүлэх драма жанрын “Нэг талын тасалбар” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. 10 ангит цувралын анги бүр тусдаа нэртэй бөгөөд нэгдүгээр анги нь “Ура, би жирэмслээгүй байна” гэснээс ямар сэдвийн талаар өгүүлэх нь  харагдана. Оюутан болж үерхэл, хайр дурлалтай учирч …

  • 6 October

    АМГТГ:Шатахууны хомстол үүсэх нөхцөл байдал үүсээгүй

    Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны асуудлаар мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэл Шатахуун импортлогч зарим компани газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалт хийж, АИ-92 авто бензиний хомстол үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн мэт ташаа мэдээлэл өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүний улмаас шатахуун түгээх станцуудад зохиомол хомстол үүсч, иргэдийг бухимдуулж байна. Газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 авто …

  • 6 October

    Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал хойшлогдлоо

    Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт болохоор товлогдсон. Гэвч шүүгдэгч Г.Алтан эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, баримтын хамт, мөн шүүгдэгч Ч.Ганзоригийн өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай …

  • 6 October

    “ЦӨЛЖИЛТ МОНГОЛД” гэрэл зургийн уралдаан зарлалаа

    Монгол орон дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж буй 10 орны нэгд тооцогддог. 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай доройтсон байдаг. Цөлжилт энэ эрчээрээ үргэлжилвэл 2080 он гэхэд Хэнтий, Хөвсгөл аймгийн нутгаас бусад хэсэг цөлжилтөнд өртөж, ургамал ургах чадваргүй болно гэсэн урьдчилсан тооцоо бий. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль …

  • 6 October

    Д.Батсүрэн: Малаа бүртгэлжүүлснээр малчдад олон талын боломж бий болно

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэнгээс мал бүртгэлжлүүлэх ажлын талаар тодрууллаа. -ХХААХҮЯ-наас энэ жил мал бүртгэлжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхээр аян зарласан. Аяны хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулаад байна вэ? -ХХААХҮЯ-наас 2021 оныг малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх аян болгон зарлаж, мал бүртгэлжүүлэлтийн ажлыг эрчимжүүлээд байна. Аяны хүрээнд мал сүргийг үе …

  • 6 October

    УУХҮЯ:АИ-92 авто бензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна

    БНХАУ-аас есдүгээр сарын 27-оос аравдугаар сарын 02-ны хооронд 200 вагон 10131 тн, ОХУ-аас есдүгээр сарын 27-оос 30-ны өдрүүдэд 1573 тн шатахуун орж ирсэн. Цаашид хоёр улсаас шатахууны татан авалтыг хэвийн үргэлжлүүлж 10 сард ОХУ-аас 54880 тонн шатахуун оруулж ирэхээс эхний ээлжийн 33 вагон энэ сарын 2-ны өдрөөс ачигдан Улаанбаатар хотод нийлүүллээ. Харин БНХАУ-аас энэ сард 12700 тн шатахуун оруулж ирэхээс …

  • 6 October

    Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг 371 болгон нэмэгдүүлжээ

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс өчигдөр сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд ажиллалаа. Сайжруулсан шахмал түлшийг есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 128 борлуулалтын цэгээр түгээж эхэлсэн. Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас үүдэлтэй иргэдийн худалдан авалтын хэмжээ ихэсч байгаа тул өнөөдрийн байдлаар борлуулалтын цэгийн тоог 371 …

  • 5 October

    У.Хүрэлсүх: Монгол төрийн шагналыг байгаль дэлхийд ажил үйлс, хөрөнгө мөнгөө зориулсан хүмүүст өгдөг болно

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс шороон шар шуурга, цөлжилтийн эсрэг 2030 он гэхэд Монгол Улс нэг тэрбум мод тарина гэдгээ амалсан. Тэрбээр мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа зарлан үг хэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод тарих хөдөлгөөн өнөөдрөөс эхэлж байна. Цаашдаа мод тарьж, ургуулна. Зөвхөн тарихгүй, тарьсан модоо арчилж ургуулна. Дэлхийн удирдагч нар байгаль ертөнцийн төлөө анхаарал …