Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. -Нийслэлийн 2021 оны төсвийн төлөвлөгөөний дагуу үлдэж буй нэг сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг арванхоёрдугаар сарын 25-ны дотор нэр төрлөөр нь ханган биелүүлэх. -Коронавируст халдварын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд иргэд, албан хаагчдаа дархлаажуулалтын …
Нийгэм
November, 2021
-
29 November
Д.Сумъяабазар:Хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал шар түвшинд шилжих боломж бүрдэнэ
Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ. -2021 он гарснаас хойших 11 сарын хугацаанд бид “Ковид-19” цар тахлын хүндрэлийг хэрхэн даван туулах, онцгой нөхцөл байдалд иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж ирлээ. Нийслэл хотын ажил гэдэг бол цаг …
-
29 November
Б. Бямбадорж: Нийслэлийн хүн амын зорилтот бүлгийн 31.1 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн бүрд анхаарал татсан асуудал нь коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл байдаг. Халдвар авсан хүний тоо болоод дархлаажуулалтын мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өглөө. Тэрбээр “Вакцинжуулалтын мэдээг өдөр тутамд гарган, анализ хийж ажилладаг. Өнгөрсөн тавдугаар сард дархлаажуулалт хамгийн өндөр хувьтай байсан. Арваннэгдүгээр сарын 28-ны байдлаар нийслэлийн хүн амын зорилтот бүлгийн 31.1 хувь нь …
-
29 November
Эрүүл мэндийн салбарынханд зориулсан “Монгол Бахархал” хүндэтгэлийн тоглолт боллоо
Эрүүл мэндийн салбарынханд зориулж “Монгол Бахархал”хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүрэлцэн ирсэн эмч эмнэлгийн ажилчиддаа хүндэтгэл үзүүлж үг хэллээ. Тэрээр “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд хоёр жилийн хугацаанд тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчид та бүхэндээ хүндэтгэл үзүүлж Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байна. Энэ он бол Эрүүл мэндийн …
-
29 November
Энхийг сахиулагчдыг “Бага баян” амралтын газарт тусгаарлажээ
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Цэргийн багийн гурав дахь цувааны бүрэлдэхүүн эх орондоо иржээ. Багийн бүрэлдэхүүнд 240 энхийг сахиулагч ирсэн бөгөөд УОК-ын шийдвэрийн дагуу “Багабаян” цэргийн амралтын газарт тусгаарлаад байна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
-
29 November
ЭМЯ-ны шуурхай баг Чингис хаан олон улсын нисэх буудалд ажиллаж байна
Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан 2021 оны 11 сарын 28 –ний өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна. Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас ЭМ-ийн Сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм. Түүнчлэн ЭМЯ-ны Шуурхай баг хяналт тавьж ажиллаж байна.
-
29 November
УОК: Халдвар тархсан улсад зорчсон, дайран өнгөрсөн гадаадын иргэнийг Монгол Улс хүлээн авахгүй
Халдвар тархах хурд нь онц аюултай Өмнөд Африкаас гаралтай “Ковид-19”-ийн шинэ мутаци хувилбарын талаар ДЭМБ /2021.11.26/-нд мэдэгдэл гаргасантай холбоотойгоор УОК хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. 1. Халдвар тархсан улсаар зорчсон болон тухайн улсаар дайран өнгөрсөн гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх 2. Халдвар тархсан улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдварын өндөр эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд …
-
25 November
Эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Геофизикийн цахилгаан хайгуулын олон төрлийн арга ашиглаж, газрын гүний усны эрэл, судалгааг олон жилийн турш цөл, тал хээр, мөнх цэвдэгтэй бүс нутагт хийж, хэдэн зуун уст цэг тогтоон, гүний өрөмдмөл худаг гаргаж, газар тариалан, малын бэлчээр, төв суурин газрыг усжуулахад бодитой хувь нэмэр …
-
25 November
Эрүүл мэндийн салбарынханд зориулж “МОНГОЛ БАХАРХАЛ” хүндэтгэлийн тоглолт болно
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олноос Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд хоёр жилийн хугацаанд тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүндэтгэл үзүүлж “Монгол бахархал” тоглолтыг 11-р сарын 27,28-ний өдрүүдэд 17 цагаас тоглохоор болжээ. Энэхүү тоглолтыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулж байна. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр нь нийгмийн хариуцлагын …
-
25 November
П.Цэрэндагва:Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань байдаг
“Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 гаруй дүрийг бүтээж, драмын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, ард түмнийг соёл, урлагаар соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, бэлтгэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин П. Цэрэндагвад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва “Төрдөө гурав дахь удаагаа …
-
24 November
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон алба хаагч, эрдэмтэн, судлаачдад төрийн одон, медаль гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг буулгаж, Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг байгалийн хүнд нөхцөл, усны гүнд мэргэжлийн өндөр ур чадвар, эр зориг, авхаалж самбаа гарган гүйцэтгэсэн алба хаагч, эрдэмтэн багш, судлаачдыг төрийн одон, медалиар шагналаа. ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР: Зэвсэгт хүчний Жанжин штабын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, зөвлөх инженер, хурандаа Даваагийн Галбадрах,Зэвсэгт хүчний …
-
24 November
Б.Жаргалсайхан, Д.Гүрсэд нарт Ардын жүжигчин цол хүртээлээ
Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 90 жил, Циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 шахам дүрийг урлан бүтээж, театр, кино урлагт …
-
24 November
Зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал бүх төрлийн хичээл, сургалтыг бүрэн нээнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 589.315 хүн хамрагдсан байна. Иргэдийн нэмэлт тунд хамрагдах идэвх нэмэгдэж буй бөгөөд зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нэмэлт гуравдугаар тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээхээр төлөвлөж байна. Коронавируст халдварын тохиолдол өмнөх долоо …
-
24 November
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа энэ сарын 25-наас эхэлнэ
Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас 12-р сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр орон нутгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү, цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний …
-
24 November
Баянзүрх дүүргийн гаднах авто зогсоолд зөвхөн иргэд автомашинаа байрлуулна
Төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэх, яаралтай үед өөр газар автомашинаа байрлуулах, аль болох хувийн автомашинаас татгалзахыг Баянзүрх дүүргээс уриалж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн төрийн үйлчилгээ авахаар ирж байгаа иргэд зогсоолд автомашинаа байрлуулах юм. Албан байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн хувьд автомашинаа байрлуулах зогсоол олоход хүндрэлтэй байдаг. Тэгвэл дүүргээс иргэдэд зориулсан зогсоол гаргаж, ая тухтай үйлчилгээ авах нөхцөл боломжоор хангаж байгаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл