Сүүлийн жилүүдэд Оюуны өмчийн бүтээлийг тэр дундаа IPTV-нүүдийн видео санд байршсан албан ёсны оюуны өмчийн эрхтэй бүтээлүүдийг хуулбарлан цахим орчинд түгээх, ашиг олох зорилгоор бусдад дамлан худалдаалах зэрэг зөрчил нэмэгдсээр байгаа юм. Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын Олон суваг дамжуулагчдын холбоотой хамтран “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа. Оюуны өмчийг дээдлэн хамгаалах, …
Нийгэм
November, 2021
-
24 November
Дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээнэ
Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулан яваа алтан баритон Монгол Улсын Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Ардын жүжигчин цол олгохоор болжээ. Тэрээр Монголын сонгодог урлагийг дэлхийн томоохон тайзнаа тамгалж яваа Монголынхоо бахархал болсон дэлхийн дуучин юм. Дуурийн дуучин Э.Амартүвшин 2004-2009 онд Соёл Урлагийн Их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц. Ерөө багшийн удирдлага нь дор суралцаж төгссөн. 2009 оноос Сонгодог …
-
23 November
“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа
Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын тэргүүн өгүүллэгээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, зохиолч П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” , дэд байранд МУСГЗ До.Цэнджавын “Хийлч”, гутгаар байрт Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй …
-
22 November
Их, дээд сургуулиудад ажиллаж буй дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмлээ
Нийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдаад байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын 27.3 хувь юм. Нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нэмэлт III тунд хамрагдчихвал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд шилжих боломж бүрдэнэ. Тиймээс дархлаажуулалтын түр цэгийг олон газарт нэмж ажиллуулж байна. Өнгөрсөн долоо хоногт …
-
22 November
О.Энхзаяа: Иргэд III тундаа идэвхтэй хамрагдаж байна
Вакцинжуулалтын өнөөгийн явц хийгээд нэмэлт III тунгийн ач тус, дархлаажуулалтын цэгийн байршлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих төвийн Нийтийн эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа. -Нэмэлт III тунгийн вакцинжуулалтын явц нийслэлд хэдэн хувьтай байна вэ? -Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тун буюу III тунг наймдугаар сараас хийж эхэлсэн. Эхний ээлжинд хариу арга хэмжээний баг буюу ОБЕГ, ЦЕГ-ын албан хаагчид …
-
22 November
“Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” цахим форум болно
Монголын Олон Суваг Дамжуулагчдын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт цахим форумыг зохион байгуулах гэж байна. “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт цахим форумыг Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?, Радио, телевизийн үйл ажиллагаанд зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь? сэдвийн хүрээнд Оюуны өмчийн газрын Зохиогчийн …
-
22 November
У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурт живсэн бүх машин, техникийг 2024 он гэхэд татаж гаргана
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ “Сүхбаатар” хөлөг онгоцыг татаж гаргасан багийн төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр 16 метрийн гүнд байсан 309 тн жинтэй хөлөг онгоцыг тогтоосон хугацаанд осол авааргүй татаж гаргасан нийт хамт олонд талархал илэрхийлэв. Энэ бол 2024 он гэхэд нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг татаж гаргах ажлын эхлэл гэдгийг тодотголоо. Монгол …
-
22 November
Баянзүрхчүүдэд сайн чанарын нөөцийн мах худалдаална
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр болон холбогдох албаны хүмүүс Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтад хоёр зүйлийн талаар голчилж ярилцсан. Үүнд Түмэнцогт сумын өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжихНөөцийн мах борлуулах зэрэг багтсан юм. Уулзалтын үр дүнд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 22-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл Сүхбаатар аймгийн 160 …
-
19 November
Л.Оюун-Эрдэнэ:Вакцинд хамрагдах нь та бидний хамтын хариуцлага юм
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Номын сангийн хоёрдугаар давхарт байрлах вакцинжуулалтын түр цэгийн үйл ажиллагаатай танилцаж, оюутан, залуусыг нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа. Тэрбээр “Дельта вирусийн дөрөв дэх давлагаа зарим улс оронд явж байна. Хоёр хөршийн нөхцөл байдал ч амар биш байна. Монгол Улсын хувьд цаг алдалгүй вакцинжуулалт хийсэн учраас өнөөдөр хатуу хөл хориогүй байна. Тиймдээ ч бид хичээлийн шинэ жилээ …
-
19 November
Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө Увс, Завхан, Хөвсгөлийн нутгаар, маргааш буюу 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Мөн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна. Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч …
-
19 November
Засгийн газрын “Century” төсөл “Finance Asia Awards”-н шилдэг төслөөр шалгарлаа
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 6 дугаар сард олон улс дахь санхүүгийн зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан “Century” төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Олон Улсын нэр хүнд бүхий Finance Asia-аас жил бүрийн санхүүгийн салбарыг шилдгүүдийг шалгаруулдаг “Finance Asia Awards”-д Монгол Улсын Засгийн газрын …
-
19 November
Д.Батболд:22 бригадын 298 үйлчлэгч зам талбайн цасыг цэвэрлэж байна
Нийслэлийн авто замыг халтиргаа гулгаагүй байлгах, цас орсон даруйд цэвэрлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүргийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хүлээдэг. Тус газрын орлогч дарга Д.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа. -Өнөөдөр орсон цаснаар халтиргаа гулгаа хэр үүсэв? -Бид өглөөний 06:00 цагаас ажлаа эхэлсэн. Яг одоогийн байдлаар зам талбайн 22 бригадын 298 үйлчлэгч нийслэлийн хэмжээнд ажиллаж байна. Техникийн хувьд гурван шүүрний машин, …
-
19 November
Хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис, давс цацаж эхэлжээ
Цастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхан үүрээс эхлэн хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ. Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж буй юм. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд …
-
19 November
Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум боллоо
“Цар тахал ба эдийн засаг” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумд 21 аймаг, нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцож байна. Энэ удаагийн форумаар жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл, цаашид хэрхэн хамтарч ажиллах чиглэлээр хэлэлцүүлэг өрнөж, санал бодлоо хуваалцах юм. Гурван үндсэн сэдвээр илтгэл тавигдана. “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих боломж” …
-
19 November
“Дэлхийн мисс-2021” тэмцээнд оролцох А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо
70 дахь удаагийн “Дэлхийн мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар уран нугараач А.Бөртэ-Үжин шалгарсан билээ. Тэрээр өнөөдөр /2021.11.19/ АНУ-ын Пуэрто Риког зорьж байна. Мисс, уран нугараач А.Бөртэ-Үжин“Монгол Улсынхаа нэрээр дуудуулж, гайхамшигт түүх соёлоороо гайхуулахаар өнөөдөр Пуэрто Риког зорилоо. Дэлхий дахины ухаалаг, энэрэнгүй, чадварлаг гоо бүсгүйчүүдтэй уулзаж, олон зүйлсийг хамтдаа суралцах тэрхүү мөчийг тэсэн ядан хүлээж байна. Дэлхий дахинд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл