Нийгэм

October, 2021

  • 8 October

    Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг “Зөвхөн хамтдаа…Бид эх дэлхийгээ аварч чадна” уриатай тэмдэглэнэ

    НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд чиглэгддэг. Энэ жилийн сэдэв …

  • 8 October

    Эмнэлэг болон тусгаарлан ажиглах 370 байранд 25,788 иргэн байна

    Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 370 байранд 25,788 иргэн байна. Үүнээс нийслэлд 7 тусгаарлах байранд 90, эмнэлгийн 46 байршилд 6,605 иргэн, орон нутагт 366 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 19,183 иргэн байна. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3260 иргэн нэмэгдэж, 2798 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 36 иргэн шилжин эмчлүүлж байна. Тусгаарлан ажиглах …

  • 8 October

    УИХ-ын нөхөн сонгуулийн саналыг хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийнэ

    Улсын Их Хурлын 2020 оны 40 болон 2021 оны 61 дүгээр тогтоолоор Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 10-ны ням гарагт 07-22.00 цагт явуулахаар шийдвэрлэсэн билээ. Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан бөгөөд уг хуваарь, холбогдох …

  • 8 October

    Д.Бараадууз: Мод ургадаггүй газар гэж байхгүй, говьд хайлаас, улиас, сухай, бургас хамгийн тохиромжтой

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт Өмнөговь аймагт болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөл оролцлоо. Цөлжилтөд хамгийн их нэрвэгдсэн, хуурай цаг агаартай аймгийн хувьд үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэллээ. Өмнөговь аймаг мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах журмыг улсад анх удаа хэрэгжүүлж байна. Цаашид байгууллага бүр ойжуулалт хариуцсан орон …

  • 8 October

    Вьетнам засварын газруудаас татвар авдаг болно

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ажилтан, алба хаагчид дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газруудаар орж дараах зүйлсийг хийхийг хүслээ.  Үүнд 1. Вьетнам засварын газрууд дүүрэгт татвар төлдөггүй учир татвар төлдөг болгох 2. Үйл ажиллагаа явуулж буй газрын дотор болон гадна талын тохижилтод анхаарч шаардлагатай тохижуулалтыг хийж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх 3. Гарч буй хог …

  • 8 October

    Нийслэлд гурав хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй

    Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар А/753 тоот захирамж гаргалаа. Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох, мөн соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай тусгажээ. Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа …

  • 7 October

    Монголын Үндэсний Олимпын хорооны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”үндэсний хөдөлгөөнд МҮОХ-ны хамт олон нэгдэж, “Баянгол агро парк”-д мод тарилаа. Энэ өдөр мөн Монголын хүүхдийн ордон, ҮБТДС, Монголын дугуйн холбоо, Монголын бадминтоны холбоо, Монголын цанын холбоо, Монголын бүжгийн холбоо, Монголын волейболын холбооны төлөөлөл нэгдэж, тус паркад мод тарьсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир “Судалгаанаас харахад Монгол орны газар нутгийн 70-77 хувь нь …

  • 7 October

    Н.Сугар: Гуравдугаар тунд хамрагдсан иргэд коронавирусийн халдвар авч байна гэдэг ташаа мэдээлэл

    Коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Одоогийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 16 хувь буюу 170 мянга гаруй хүн гуравдугаар тундаа хамрагдаад байна. Гуравдугаар тунд хамрагдсан иргэд коронавирусийн халдвар авч байна гэсэн ташаа мэдээлэл гараад байгаа. Гуравдугаар тунд хамрагдсан нийт иргэдийн нэг хувь …

  • 7 October

    Ц.Алдархишиг:Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гурван сарын хугацаанд 3382 бүртгэгдсэн

    УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс болон Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг 2020 оны сүүлийн хагас жил, 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар судалсан байна. Судалгааны дүнгийн талаар тус газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишигтэй  ярилцлаа.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль …

  • 7 October

    Б.Пүрэвсүрэн:417 цэгээр сайжруулсан түлш борлуулж байна

    Өнгөрсөн өдрүүдэд сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн тоо цөөн, хангамж, хүртээмж хангалтгүй байгаа нь иргэдийг бухимдуулаад байсан. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр сайжруулсан түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд сайжруулсан түлш борлуулах 417 цэг ажиллаж байна. Түлшний цэгүүдийн талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх …

  • 7 October

    Б.Батцоож: Сайн дурын жолооч нар өдөрт 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны эрх авна

    Коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний багт сайн дурын жолооч нарыг ажиллуулж эхэлсэн билээ. Сайн дурын жолооч нар халдварын тохиолдол өндөр, ачаалал ихтэй хороодод ажиллах юм. Энэ талаар НЭМГ-ын мэргэжилтэн Б.Батцоожоос тодрууллаа. -Коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний багт сайн дурын жолооч ажиллуулж эхэлсэн. Хэдэн жолооч бүртгүүлээд байна вэ? -Өнөөдрийн байдлаар 1300 орчим хүсэлт ирээд байна. Эдгээрээс гуч гаруй жолоочтой гэрээ хийж ажилд нь оруулсан. …

  • 7 October

    Хувийн хэвшлийнхэн өрхийн эмнэлгүүдэд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ

    Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын ресторан зоогийн газрын холбоо, “БЭХ” Баар эрхлэгчдийн холбоо хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын ачааллыг хөнгөвчлөх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ковид-19” халдвар авсан иргэдэд эм, тариа тараах, эмчийн үзлэг хийх ажилд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ. Дээрх холбоод хамтран хүний нөөц бүрдүүлж, 60 жолоочтой гэрээ байгуулан, …

  • 7 October

    Х.Баясгалан:Э.Одбаяр өлсгөлөн зарлаагүй

    Цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээллийн дагуу ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа. Тэрбээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр ангийн Цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд тус ангийн шалган нэвтрүүлэх байрны иргэд хүлээж авах хэсэгт иргэд, өмгөөлөгч, цагдаагийн байгууллагын алба хаагчдын хооронд маргаантай …

  • 7 October

    Ц.Жаргалантуул: Нийслэлд зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй

    Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш коронавируст халдвараар өвчилж буй хүүхдүүд болон зайны сургалтын талаарх мэдээллийг долоо хоногт гурван удаа авдаг байсан. Харин аравдугаар сарын 1-ээс эхлэн энэ талаарх мэдээллүүдийг өдөр тутам авч, Нийслэлийн Онцгой байдлын газар, Боловсрол, шинжлэх ухааны яаманд тогтмол мэдээлж байна. Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэвлэлийн хурлын үеэр “Хичээлийн шинэ …

  • 7 October

    Фото:Соёл урлагийн салбарынхан “Баянгол агропарк”-т мод тарьж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасантай холбогдуулан Соёлын яам, харьяа байгууллагуудтай хамтран энэ долоо хоногийн турш Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах “Баянгол Агропарк”-д мод тарьж байна. 50 га газар бүхий тус паркийн 60 хувийг моджуулахаар төлөвлөсөн бөгөөд 2500 мод тарих бэлтгэл ажлыг хангаж дууссан юм. Суулгацуудыг энэ долоо хоногт багтан суулгах бөгөөд Соёлын яамны харьяа …