Нийгэм

July, 2021

  • 12 July

    Фото: Наадмын нээлт “Би монгол хүн” сэдвийн дор зохион байгуулагдлаа

    Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлуулсан.Гэхдээ наадмын нээлтийг иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр өчигдөр /2021.07.11/ үзэгчдийн хүртээл болголоо. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг Монгол …

  • 12 July

    Замын-Үүд суманд хэсэгчилсэн хөл хорио тогтоон “Нэг өрх – Нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулж байна

    Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэт төлөөлөгч Л.Алтангэрэл Замын-Үүд боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зорилготой үе шаттай ажлуудыг хийж байна. Тухайлбал, цар тахлын хор уршгийг арилгах, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах, эрүүл бүс болох зорилгоор тус сумын зарим багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал …

  • 12 July

    ГБХЗХГ:Бооцоот уралдаан зохион байгуулахыг завдсан уяачдад зохих шаардлагыг тавьж, таслан зогсоолоо

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн байгууллагатай хамтран Засгийн газрын 183 дугаар тогтоолын хүрээнд хүүхэд хамгааллын хяналтын эргүүлийг баяр наадмын өдрүүдэд зохион байгуулж байна. Өчигдөр /2021.07.11/Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд, хүүхдийн эрхийн улсын байцаагчид болон Нийслэлийн ГБХЗХГ-ын холбогдох мэргэжилтнүүд нийслэлийн Налайх, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, …

  • 12 July

    Б.Ядамжав: Урьдчилан сэргийлэх ажиллагаанд морьд ашиглаж эхэлсэн нь Монгол ахуй, соёлоо түгээн дэлгэрүүлэх давхар зорилготой

    Завхан аймгийн Онцгой байдлын газар нь гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажиллагаанд морьд ашиглаж эхэлсэн байна. Тус газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Б.Ядамжавтай ярилцлаа. –Морьдыг урьдчилан сэргийлэх ажиллагаанд ашиглах санаа хэрхэн төрөв. Морьд яг ямар үүрэг гүйцэтгэж байна? – 2012 онд ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газарт зохион байгуулагдсан …

  • 12 July

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Их …

  • 11 July

    У.Хүрэлсүх:Үндэсний их баяр наадмаа зөвхөн гэр бүл дотроо ёслон тэмдэглэхийг хүсье

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан дэвшүүлсэн мэндчилгээг хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Тусгаар тогтносон, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ! Элэг нэгт миний Монголын ахан дүүс ээ! Та бүхэндээ Тулгаp төрийн …

  • 11 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа. МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ ЗАРЛИГТ: “Монгол Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил, салбарын боловсон хүчний бэхжилт, …

  • 11 July

    Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт гаргажээ

    Монголбанк Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гаргав. Энэхүү дурсгалын мөнгөн дэвсгэрт нь сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын онцлог элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлогтой. Дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого болон баруун, доод хэсэг дэх морьтон баатар нь 3D хэмжээст, өнгө нь хувирч солонгорох хамгаалалтын шинэ технологи юм. …

  • 11 July

    “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан Ардын жүжигчин цол хүртлээ

    Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын цол, Гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “…Монголын уламжлалт мал …

  • 10 July

    Бүсийн гурван уралдаан ирэх сард болно

    Засгийн газраас үндэсний их баяр наадмыг хойшлуулсан билээ. Тэгвэл халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, бүсийн гурван уралдааныг наймдугаар сарын 10-нд хийхээр болжээ. Учир нь уяачид засгийн газар болон ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн юм. деньги на карту без отказов срочно zaymi-bistro.ru взять займ на карту без отказа онлайн payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online вивус …

  • 9 July

    Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ “E-MONGOLIA”-д нэмэгдлээ

    2018 онд нийслэлд хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээний “Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах, үйлчилгээний хүсэлт гаргах, гаргасан хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг харах болон үнэлгээ өгөх шинэ стандарт бүхий цахим үйлчилгээний https://eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Улмаар 13 байгууллагын 112 төрлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж, 2018-2020 он хүртэлх хоёр жилийн …

  • 9 July

    Д.Сумъяабазар: Архивын хадгалалт, хамгаалалтад онцгой анхаарч, дэмжиж ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус байгууллага нь 94 жилийн түүхтэй бөгөөд Монголын түүхийн баримтуудыг хадгалах, олон нийтэд хүргэх, судалгааны эргэлтэд оруулах үндсэн чиг үүрэгтэй. Архивын ерөнхий газрын удирдлагууд энэ үеэр Хотын даргад хоёр зүйлийг уламжилсан. Тодруулбал, Буянт-Ухаагийн тойргоос хурдны зам хүртэлх буюу архивчдын гудамжны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Мөн …

  • 9 July

    Монгол Улсын гавьяат хуульч Ц.Сарантуяад Б.Чимидийн нэрэмжит шагнал хүртээлээ

    Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслол өнөөдөр /2021.07.09/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Б.Чимид агсны Монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй …

  • 9 July

    Түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлалаа

    Үндэсний их баяр наадмаар Тоёота мотор корпорацаас түрүү бөхөд автомашин гардуулдаг. Харин энэ жилийн тухайд НЗДТГ-тай зөвшилцөн, түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлахаар болж, өнөөдөр гардуулан өглөө. Тус HIACE автомашин нь 16 хүний суудалтай, орон нутагт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх эмч нарт зориулагдсан юм. Автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, …

  • 9 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох Монгол Улсын баг, тамирчдад амжилт хүслээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Токио-2020” олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох баг, тамирчдад амжилт хүслээ. “Токио-2020” олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдана. Тус наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон спортын төрлөөр буюу нийт 10 төрлөөр 43 тамирчин оролцох юм. Харин “Токио-2020” паралимпын наадам 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр …