Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Их Хуралд тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Миний Монголын элэг нэгт …
Нийгэм
June, 2021
-
25 June
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй “Хариуцлагын гэрээ” байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо. Тус уулзалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 3500 гаруй ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг дэмжиж нээх талаар хэлэлцсэн юм. Хотын дарга Д.Сумъяабазар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын …
-
25 June
АТГ:Хураан авсан хахуулийн мөнгө болох 639,244,450 төгрөгийг улсын орлого болголоо
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан онц их хэмжээний хахуулийн мөнгийг Сангийн яамны төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болголоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа иргэд, аж ахуйн нэгжээс хясан боогдуулах замаар их хэмжээний хахууль авсан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2021 оны 4 дүгээр сарын …
-
24 June
Залуучуудад санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх зорилготой старт-ап хөтөлбөрийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлнэ
Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хөтөлбөрийг 15-34 насны ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулж байгаа юм. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх, ажилд дадлагажуулан зуучлах цогц үйлчилгээг туршин нэвтрүүлж, шинэлэг санаа, санаачлагыг дэмжихэд тус хөтөлбөрийн зорилго оршиж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, …
-
24 June
К Эрик Бруссард: Монголчууд Амазон дээр борлуулалт хийх боломжтой боллоо
Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хийх боломжтой болсон талаар Амазон компанийн Олон улсын худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эрик Бруссард мэдэгдлээ. Тэрбээр “Монголын бизнес эрхлэгчид Амазон дээр одоо борлуулалт хийх боломжтой боллоо гэж мэдэгдэхэд үнэхээр таатай байна. Бид Монголын эрч хүчтэй бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, …
-
24 June
Баянгол дүүргийн ИТХ-аас “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүллээ
Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавируст халдвар /Ковид-19/Монгол улсад анх бүртгэгдсэнээс хойш 2021 оны зургаадугаар сарын 24-ны байдлаар батлагдсан тохиолдлын тоо 102669 хүрлээ. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нийт албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэтгэлээрээ эмчилье” аяныг санаачлан эхлүүллээ. Баянгол дүүрэг бусад дүүргүүдтэй харьцуулахад хамгийн олон өвчтөн хүлээн авах ор дэлгэн ажиллуулж …
-
24 June
Т.Уламбаатар: Товчоогоор нэвтрэх, байгууллагаар үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэхний QR кодыг уншуулахад хангалттай
“E-Mongolia” төслийн хүрээнд коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдийн мэдээллийг таних “COVID-19 QR Verify” аппликейшныг нэвтрүүлээд байна. Тус аппликейшны талаар УОК-ын шуурхай штабын “Мэдээлэл технологийн баг”-ийн гишүүн Т.Уламбаатартай ярилцлаа. – “COVID-19 QR Verify” аппликейшны ач холбогдол юу вэ. Зөвхөн вакцины гэрчилгээ авах уу, өөр нэмэлт үйлчилгээ байгаа юу?? -Аппликейшнаас дархлаажуулалтанд хамрагдсан иргэдийн мэдээллийг харах боломжтой. Ингэснээр хот хооронд …
-
24 June
Ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулна
Засгийн газрын хуралдаанаар ирэх даваа гарагаас буюу 28-наас эхлэн 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулахаар шийдвэрлэлээ. Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. Энэ сарын 15-наас хойш улсын хэмжээнд 16-17 настай 13,733 хүүхэд, 1,146 жирэмсэн эмэгтэй, 919 хөхүүл эмэгтэй дархлаажуулалтад хамрагдаад байна. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд …
-
24 June
Итали улс анх удаа газраар тээвэрлэсэн МОНГОЛ ноолуурыг хүлээн авлаа
Энэ сарын 2-нд Улаанбаатараас Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуурыг анх удаа газраар тээвэрлэсэн чухал үйл явдал тохиосон. Тэгвэл олон улс хоорондын ачаа тээвэр төлөвлөсөн хугацаандаа Итали улсад амжилттай хүрч, тус улсын “Коломбо”, “Фалконери” компани захиалсан ноолуураа хүлээн авчээ. “Ханбогд кашмер” компани урьд нь Итали руу өмнөд хөршөөр дамжуулан 90-100 хоногийн хугацаанд ноолуураа экспортолж …
-
24 June
УОК:Хот хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагт Онцгой байдлын ерөнхий газрын “Соёмбо” танхимаас цахимаар боллоо. Хуралдаанд Коронавируст халдвар/Ковид-19/-ын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн С.Энхболд, “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Шуурхай штабын дарга,хурандаа Ц.Ганзориг нар …
-
24 June
Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулна
Засгийн газрын хуралдаанаар Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концертыг үзэгчгүй зохион байгуулж, радио, телевиз, цахимаар шууд дамжуулан үзүүлэхээр шийдвэрлэлээ. Цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир аймгууд 2021 оны 07 дугаар …
-
23 June
С.Энхболд: “Делта” вирус Эрдэнэт хотод гарсан нь тогтоогдоогүй
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонслоо. Гишүүд нөхцөл байдал хүндэрч, халдвар нэмэгдэж байгаа шалтгаан, Орхон аймагт “Делта” вирус тогтоогдсон эсэх, халдвартай тэмцэж буй дэлхий нийтийн тэргүүн туршлагаас авч хэрэгжүүлж буй эсэх, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг …
-
23 June
Т.Бэгзсүрэн:Нас баралт долдугаар сарын эхээр оргил үедээ хүрэх төлөв ажиглагдаж байна
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонслоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын өнөөгийн байдал, хариу арга хэмжээ, вакцинжуулалт, түүний үр нөлөө, нөөцийн бэлэн байдал, халдварын прогноз, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хүүхэд болон жирэмсэн …
-
23 June
Туул голын эхэнд минж нутагшууллаа
Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх, экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ, ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евро Азийн минжийг авчран өсгөж байгаа билээ. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2020 он хүртэл нийт 57 бодгалийг Туул голын эх, түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байна. Энэ жил “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д төслийн хугацаанд анх удаа нэг …
-
23 June
Хөшигийн хөндий нисэх буудлыг Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгээр нээнэ
Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудал долдугаар сарын 4-ний өдөр албан ёсоор нээгдэж, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон. Тэгвэл шинэ нисэх онгоцны буудлын хамгийн анхны нислэг долдугаар сарын 4-ны өдөр Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлдэх юм. Долдугаар сарын 4-ний өдөр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал руу нийслэлийн дөрвөн чиглэлээс нийтийн тээвэр автобус явах юм. Нийтийн тээврийн маршрут: -Буянт-Ухаа нисэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл