Нийгэм

July, 2021

  • 8 July

    Ж.Гүррагчаа, Д.Баатар нарын таван эрдэмтэн “Хубилай хаан” медалиар шагнууллаа

    “Хубилай хаан” медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2021.07.08/ ШУА-ийн байранд боллоо. Энэ онд Ардын хувьсгалын 100, Монгол улсад орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100, ШУА байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Тус ойн хүрээнд  ШУА-иас  “Хубилай хаан” медалийг дотоодын 4, гадаадын 1 эрдэмтэнд олгохоор болсон юм.   Шинжлэх ухааны Академийн дээд шагнал болох “Хубилай хаан” медалийг шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын …

  • 8 July

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 139 иргэн ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр 18:53 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 139 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Туушин”, “Ти Жи Эс”, “Тайж”, “Хабу” зочид буудлуудад тусгаарлалаа. Түүнчлэн дипломат ажилтан 5 зорчигч, тусгай зөвшөөрөлтэй 3, коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 32, дагаж явсан хүүхэд 3, нийт 43 зорчигчийг энгийн …

  • 8 July

    Сэрэмжлүүлэг:Нутгийн өмнөд хэсгээр халуун, нутгийн хойд хэсгээр бороо хур элбэгтэй байна

    Энэ сарын 10-19-ний өдрийг хүртэл ес хоног амарна. Амралтын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр халуун, нутгийн хойд хэсгээр бороо хур элбэгтэй байх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тодруулбал, 9-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, ялангуяа төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээтэй, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим …

  • 8 July

    УЕПГ:20 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 114 хэргийг хянаж танилцан, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх үүрэг өгч ажилласнаас 20 хэргийг шүүхэд шилжүүлж, 30 хэргийг хааж, 1 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн байна. Мөн “иргэн Д.Янжинхорлоотой холбоотой …

  • 8 July

    Д.Баярсайхан: “Century” бонд зах зээлд амжилттай арилжаалагдсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээлээ

    Засгийн газраас олон улсын зах зээлд гаргасан “Century” бондын талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай ярилцлаа. -Засгийн газраас саяхан олон улсын зах зээлд шинээр бонд гаргалаа. Үүнийг Та хэрхэн харж, дүгнэж байна вэ? -Энэ долоо хоногт Засгийн газраас олон улсын зах зээлд шинээр бонд гаргасан нь манай улсын эдийн засаг болон санхүүгийн зах зээл дээр яахын аргагүй томоохон үйл явдал …

  • 8 July

    А.Ариунзаяа: Хүүхдийн 100,000 төгрөгийг маргааш олгоно

    Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас долдугаар сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгох талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ сарын хүүхдийн мөнгийг маргааш буюу долдугаар сарын 9-нд олгох болсон талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ. Тэрбээр“Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол батлагдсан билээ. Ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд хүүхдийн …

  • 8 July

    Дөрөв дэх ээлжийн 30,420 тун Файзер вакциныг хүлээн авлаа

    Дөрөв дэх ээлжийн 30,420 тун файзер вакцин Монгол Улсад буулаа. Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер – Comirnaty вакцины 285,300 тунг ийнхүү хүлээн аваад байна. Тодруулбал, 6 дугаар сарын 30-нд 85,410 тун вакциныг 6 дугаар сарын 23-нд 85,410 тун вакциныг 6 дугаар сарын 16-нд 84,240 тун вакциныг тус тус …

  • 8 July

    Б.Хишигжаргал: Хагас бие даасан байдалд шилжсэн тул эмч, ажилчдынхаа цалинг ирэх онд 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Анагаах ухааны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Б.Хишигжаргалтай ярилцлаа. – Хоёр хоногийн өмнө эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэхээр болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? -Манай эмнэлэг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хагас бие даасан байдалд шилжин ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлтүүд орсон. Энэ оны гуравдугаар сарын 1-ний …

  • 8 July

    MNBC “Зугаатай 100 хоног” урамшуулалт хөтөлбөрөө зарлалаа

    Монгол улсад  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. MNBC агаарын сувгийн тоон телевиз нь энэхүү  түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан эрхэм хэрэглэгч та бүхэндээ зориулж “Зугаатай 100 хоног” урамшуулалт хөтөлбөрөө зарлалаа. Ямар урамшуулалтай вэ? MNBC телевизийн тоон технологийн хүлээн авах төхөөрөмжийг худалдан авсан хэрэглэгч бүртээ Лояалти багцыг 100 хоног үнэгүй үзэх эрхийг …

  • 7 July

    Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ

    “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд барьсан Дулааны станц, Ус хангамж, ариутгах татуургын туршилт, тохируулга хийхэд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт 2026 онд дуусч ашиглалтад орох хэдий ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөөт бүсийг энэ зун нээж байнгын ажиллагаанд оруулах үүрэг өгөв.  Эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлснээр: …

  • 7 July

    Гэр бүлээрээ хөдөө амарч, зугаалахдаа суурин газраар зорчихгүй байхыг уриалж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 20 аймагт халдварын 30.299 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эмнэлэг болон тусгаарлан эмчлэх байранд 7,476 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хөнгөн 6,402, хүндэвтэр 869, хүнд 170, нэн хүнд 35 иргэн байна. Орон нутагт халдварын тархалт, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 18 …

  • 7 July

    ЭМГЭНЭЛ: Совдын Дамдин (1943-2021)

    Эмгэнэл Совдын Дамдин (1943-2021) Тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын гавьяат жүжигчин Совдын Дамдин 2021 оны 07-р сарын 06-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын соёл урлагт хүнд гарз тохиолоо. Монгол улсын гавьяат жүжигчин Совдын Дамдин нь 1943 онд Булган аймгийн Бугат сумын Хорхойт гэдэг газар төржээ. С.Дамдин нь 1963-1967 онд Улсын багшийн дээд сургуулийн кино-драмын жүжигчний ангид …

  • 7 July

    НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид эмнэлгүүдэд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч, цэр соруулах аппарат хүлээлгэн өглөө

    НИТХ-ын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдан, нийслэлийн эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. Тэгвэл тус Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс коронавирусийн цар тахалтай хүнд цаг үед дүүргийн зарим эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгч өтгөрүүлэгч буюу амьсгалын аппарат болон цэр соруулах аппарат зэрэг нийт 16 …

  • 7 July

    Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч Х. Эрдэнэт-Одын төрсөн өдөр тохиож байна

    Монголын спортын түүхэнд Гавьяат Тамирчин, Гавьяат Дасгалжуулагч гэсэн цолыг хүртсэн гуравхан эрхмүүдийн нэг, Монголын эмэгтэй жүдочдоос дэлхийн аваргаас анхны медалийг хүртэж байсан Булган аймгийн Сайхан сумын харьяат, хилийн цэргийн “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч МУГТ, МУГД Хишигбатын Эрдэнэт-Одын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Сарын өмнө олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүний ажлаа хүлээн авсан Х.Эрдэнэт-Од нь жүдо бөхийн ДАШТ-ий …

  • 7 July

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр боллоо

    Эрүүл мэндийн яамнаас 2020 онд эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэн хагас бие даасан байдлаар ажиллах боломжийг нээж өгсөн. Ингэснээр эрүүл мэндийн байгууллага өөрийн бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах замаар орлогоо нэмэгдүүлж, эмчилгээ үйлчилгээгээ улам чанаржуулах, шинэ технологи нэвтрүүлэх улмаар эмч, ажилтныхаа цалин урамшууллыг ажлын гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь хагас …