Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ТӨСӨЛ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн …
Нийгэм
April, 2021
-
29 April
Дархлаа тогтсон иргэдэд хил нээлттэй
Засгийн газар, Улсын онцгой комисс (УОК)-оос олон улсын хилээ тавдугаар сарын 1-нээс нээхээр төлөвлөж буй. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавдугаар сарын 1-нд хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хос тун вакцинд хамрагдсан иргэдийг оруулах байдлаар ажлын хэсэг гаран ажиллаж байна” хэмээн хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг танилцуулахдаа (2021.04.08) хэлсэн билээ. Одоогоор агаарын хилээ нээх талаар эцсийн шийдвэр гараагүй талаар УОК-оос мэдээлэв. Тус комиссын хэвлэлийн …
-
28 April
Л.Оюун-Эрдэнэ:Халдвар хамгааллын дэглэмээ сахин дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын цэгүүдэд ажиллав. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Амгалан цогцолбор сургууль”-ийн дархлаажуулалтын цэг болон 84 дүгээр сургуулийн вакцинжуулалтын цэг дэх ажлын явцтай танилцлаа. Дархлаажуулалтын цэгүүдийн ачаалал харилцан адилгүй байна. Өнөөдрөөс эхлэн нийслэлд 18 ба түүнээс дээш насанд хүрэгчдийн насны хязгааргүйгээр нэгдүгээр тунд хамруулж байгаа юм. Тавдугаар сарын 8-10-ны хооронд нийслэлийн зорилтот 1.1 сая хүнийг …
-
28 April
Б.Ууганбаярт “Бригадын Генерал” цол хүртээх зарлиг гаргалаа
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хойшлуулсан болно. Өнөөдөр тохиож буй Монгол Улсад генерал цол олгож эхэлсний …
-
28 April
МСНЭ-ээс цаг үеийн асуудлаар МЭДЭГДЭЛ гаргалаа
Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг иргэн бүрт олгосон. Гэтэл төр засгийн зүгээс цар тахлын үеийн түр хууль, дагалдах журам зэргийг гаргаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөл, хараат бус чөлөөт хэвлэл оршин тогтнох бололцоог улам бүр хумьсаар байгаад харамсаж …
-
28 April
Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ойн өдөр тохиож байна
БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 77 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, …
-
28 April
Нийслэлийн 18 ба түүнээс дээш насны бүх иргэнийг өнөөдрөөс дархлаажуулж эхэлнэ
Засгийн газрын дөрөввдүгээр сарын 28-ны хуралдаанаар Коронавируст цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав. 2021 оны дөрөввдүгээр сарын 27-ны 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 744,564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр, 262,466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Нийслэлд 592,362 хүн нэгдүгээр тунд, 253,321 …
-
28 April
Вакцинжуулалт 18-аас дээш насныханд нээлттэй боллоо
Улаанбаатар хотод коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг суурин 120 цэг, мөн явуулын автобусаар хийж буй. Өчигдрийн байдлаар давтан тун хийлгэх болон 45-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж байсан бол өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас 18-аас дээш насны иргэдийг ВероЦелл вакцины эхний тунд хамруулахаар боллоо. Мөн давтан тун хийлгэх иргэд ч хуваарийн дагуу вакциндаа хамрагдана. АстраЗенека болон ВероЦелл вакцины II тун хийлгэх …
-
27 April
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 155 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:40 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 155 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Ибис”, “Новотел”, “Тэмүүжин”, “Ти Жи Эс”, “Монголика”, “White house” зочид буудалд тусгаарлана. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног …
-
27 April
0-18 насны 6161 хүүхэд “ковид-19” халдвараар өвчилжээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонслоо. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол …
-
27 April
АН-ын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг бүртгэхээс Дээд шүүх татгалзав
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д заасны дагуу зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс …
-
27 April
Ж.Дамдинцэрэн: Соёл, урлагийн салбарыг менежментийн эргэлтэд оруулах хэрэгтэй
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед соёл, урлагийн салбар зогсонги байдалд орсон. Нийслэлийн Соёл, урлагийн газраас ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар тус газрын дарга Ж.Дамдинцэрэнтэй ярилцлаа. -Нийслэлийн Соёл урлагийн газар бүх нийтийн бэлэн байдлын үед хэрхэн ажиллаж байна вэ? -Төрийн байгууллагуудын ажилчдын 10 хувь нь албан байгууллага дээрээ, 90 хувь нь цахимаар ажиллаж байгаа. Хэдийгээр төрийн алба …
-
27 April
Орхон аймагт сайн дурын шинжилгээ авах цэгүүд ажиллаж эхэллээ
Эрүүл мэндийн газар нь иргэдийн сайн дураараа шинжилгээнд хамрагдах хүсэлтийг хүлээн авч аймгийн Шуурхай штабт танилцуулан хэлэлцүүлж сайн дурын шинжилгээ авах 4 цэгийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн зохион байгуулан ажиллуулж эхэллээ. Өнөөдрийн байдлаар тус 4 цэгээр 153 иргэнийг сайн дурын шинжилгээнд хамруулахадхалдвар бүртгэгдээгүй байна. Мөн Шуурхай хариу арга хэмжээний багууд болон иргэдийг шинжилгээнд хамрагдах үеийн эрсдэлээс …
-
27 April
Б.Одонтунгалаг: Дэлхий нийтээрээ санхүүгийн боловсролд анхаарч байна
Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай санхүүгийн боловсролын Олон Улсын арга хэмжээний талаар ярилцлаа. Юуны өмнө иргэдийн санхүүгийн боловсролын асуудлаар яриагаа эхлэе. Яагаад санхүүгийн боловсролд анхаарч байгаа болон хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү. Аливаа улс орны санхүү, эдийн засгийн тогтвортой байдалд иргэдийн санхүүгийн боловсрол чухал нөлөөтэй байдгийг дэлхий нийтээрээ анхаарч байна. 2000 оны дундаас эхлэн Олон Улсын байгууллагууд …
-
27 April
Орхон аймагт өдөрт 800-1000 хүнд PCR шинжилгээ хийх боломжтой боллоо
Орхон аймаг Вируслогийн лабораторийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлж Нийгмийн эрүүл мэндийн төвд вируслогийн лабораторийг шинээр байгууллаа. Тус лабораторийн тоног төхөөрөмж, лабораторийн байрны засвар, тохижилтод орон нутгийн төсвөөс 354 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Ийнхүү аймгийн хэмжээнд өдөрт хийх ПГУ шинжилгээний тоо 4-5 дахин нэмэгдсэн төдийгүй бүс нутгийн түвшинд тандалт судалгаа хийх нөхцөл бололцоог бүрдүүллээ. Аймгийн хэмжээнд коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш 30 хоногийн хугацаанд ПГУ шинжилгээг 8071 хүнд хийж 314 тохиолдол …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл