Нийгэм

February, 2025

  • 18 February

    Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна

    Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас нийтдээ арван аж ахуй нэгжийн 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж, нийлүүлнэ. Нийт махны 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах юм. Энэ жил нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг байхаар савласан бөгөөд үхрийн ястай мах 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна. Нөөцийг махыг …

  • 17 February

    Тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлт урлаг соёлын ахмад уран бүтээлчдээс эхэллээ

    Сар шинийн баярыг  тохиолдуулан Тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв НҮТББ, Сүхбаатар дүүргийн Ахмадын хороо хамтран Сүхбаатар дүүргээс төрөн гарсан  урлаг соёлын ахмад, гавьяат уран бүтээлч, өвлөн уламжлагчдын нэгдсэн “ЭНХ МЭНДИЙН ДУУЛАЛ” тоглолтыг хоёрдугаар сарын 18-ний өдөр буюу маргааш  Монгол бөхийн өргөөнд 15:00 цагаас зохион байгуулах гэж байна. Тус тоглолтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Цэцэгт мэндчилгээ,  Лили-сараан брэнд, …

  • 17 February

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаа дахь бүсээ зүүсэн юм. Энэ тэмцээнд мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон манай таван боксчин дэлхийн …

  • 17 February

    “Хөх сувд-2025” олон улсын мөсний баярын нээлт боллоо

    Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд” олон улсын мөсний баярын нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх хэлсэн үгэндээ “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, аялал жуулчлалын салбарын бодлогыг орон нутгийн онцлогт нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэх, байгальд ээлтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хамаарлыг багасгах зорилгоор олон …

  • 17 February

    Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монголын кибер аюулгүй байдлыг үнэлсэн судалгаагаа танилцуулна

    Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа 2-р сарын 19-ний өдөр олон нийтэд танилцуулах гэж байна. Энэхүү судалгаа нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн чадавхыг а) кибер аюулгүй байдлын бодлого ба стратеги, б) кибер аюулгүй байдлын соёл ба нийгэм, в) кибер аюулгүй байдлын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, г) хууль эрх зүйн орчин, …

  • 14 February

    Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр, “Эрхэм монголчууд аа, Эрхэм олон улсын хөрөнгө …

  • 14 February

    Түймрийн эрсдэл өндөртэй сумдад шуурхай бүлгийг ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдал болоод аймгийн хэмжээнд зонхилон тохиолддог гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагаатай танилцаж, холбогдох мэдээллийг өглөө. Дорнод аймгийн цасны дундаж зузаан  Халхгол сумын нийт нутгаар 14-17 см, цасны дундаж нягт 0.16-0.20 г/см3 буюу цагаанаар зудархуу бусад сумдын нутгаар …

  • 14 February

    Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй

    Нийслэлийн ИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Уг тогтоолд нийслэлд бүртгэлгүй орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоногт 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар дараах дөрвөн шалтгаанаар нийслэлд …

  • 14 February

    Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана

    Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд  нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монцемент” ХХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах талаар санал солилцов. “Монцемент” ХХК-ийн удирдлага Улаанбаатар хотод хэрэгжих …

  • 14 February

    Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль, 18 дугаар хороонд 200 ортой цэцэрлэг барина

    Нийслэл хотод боловсролын салбарт энэ онд улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл, арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ талаар НБГ-ын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэл хотод энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ сард хоёр бага сургууль, цэцэрлэгийн …

  • 14 February

    “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг өдрийг хүртэл үргэлжилнэ

    “Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч 50 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Нийслэлийн Засаг даргын санаачлагаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн худалдаа нь ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор хотын А бүсэд түрээсийн төлбөргүйгээр оролцох боломжтойгоороо онцлог юм. Тодруулбал, өнгөрсөн жил тус үзэсгэлэн худалдаагаар нийт 51.8 …

  • 14 February

    “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-нд эхэлнэ

    “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтан энэ сарын 16-22-нд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа зохион байгуулна. Монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор өвлийн цас, мөсний баяртай хамтатган зохиож буй онцлогтой. Тухайлбал, монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, …

  • 13 February

    “Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Сор кашемир”, “Сноу Филдс”, “Улаанбаатар хивс” компанид  ажиллалаа. Ерөнхийлөгч малын гаралтай түүхий эдийн үнэ цэнтэй болгох зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн дүнд  олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өснө. …

  • 13 February

    Д.Бэхбат: Цахимаар үнэт эдлэл худалдан авахаас татгалзсанаар эрсдэлээс өөрийгөө хамгаална

    Шадар сайд С.Амарсайханы тушаалаар Стандарт, хэмжил зүйн газраас үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд сорьцын баталгаа болон жин хэмжүүрийн ээлжит хяналтыг хүнсний 1-р дэлгүүрийн урд байрлах үнэт эдлэл, мөнгөн аяга зарж борлуулдаг дэлгүүрүүдэд өчигдөр /2025.02.12/ хийлээ. Урьдчилан сэргийлэх хяналтад нийслэл болон 21 аймгийн нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуун эдлэл худалдан борлуулдаг худалдааны төв болон дэлгүүр (лангуу, түрээслэгч)-т үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй нийт …

  • 13 February

    “Хөвсгөл-Хөх сувд 2025” олон улсын мөсний наадам “Монголын гайхамшиг” мөсөн урлалын тэмцээнээр эхэлнэ

    Өнгөрсөн жилүүдэд “Хөвсгөл-Хөх сувд 2025” олон улсын мөсний наадам зөвхөн амралтын хоёр өдөр зохион байгуулагддаг байсан. Тэгвэл жил бүр наадмыг сонирхох, оролцох зочдынх нь тоо өсч буй учир  энэ жил хоёрдугаар сарын 13-22-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Хайчийн ам”-д зохион байгуулагдах гэж байна. Өнөөдөр /2025.02.13/ наадмын эхний өдөр мөсөн урлал, тэшүүрийн тэмцээн, “Хөвсгөл” брэндийн үзэсгэлэн худалдаа, мөсөн дээрх буухиа …