Нийгэм

September, 2024

  • 10 September

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-ын виз найдвартай гаргана гэх зараар 170 гаруй хүнийг залилжээ

    Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад аялах, суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад улсыг зорихоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч  “Виз найдвартай гаргана” гэх зард итгэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.       Тодруулбал Улаанбаатарт оршин суух хаягтай иргэн У нь “БНСУ-д виз гаргадаг хүн байна урьдчилгаа 4 сая төгрөг …

  • 10 September

    ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Орано майнинг” компанийн төлөөллийг хүлээн авч уулзав

    ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Орано майнинг” компанийн Монгол дахь төлөөлөгч Оливиэр Түмир тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2024.09.10) хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газар болон тус компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах ажлын явцын талаар санал солилцов. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Монгол Улсын Засгийн газраас энэхүү төслийн ажлыг урагшлуулахад онцгой анхаарч буйг дурдаад, цаашид талууд хууль эрх зүй, татвар, байгаль орчин, …

  • 10 September

    Дэлхийн нүүдэлчдийн V наадам:Монгол Улсын баг долоодугаар байрт жагсаж байна

    Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм. Наадмын хоёр дахь өдөр манай улсаас модон барилдааны 65 кг-ын жинд Ц.Пүрэвсүрэн хүрэл медаль хүртлээ. Энэ наадмаас модон барилдааны …

  • 10 September

    Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлээр санал солилцов

    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх “Солонгосын үндэсний төмөр зам” компанийн дэд захирал Им Жунгил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээн дэх өнөөгийн хамтын ажиллагаа болон ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тухайлбал хоёр компанийн хооронд энэ оны 6-р сард байгуулсан харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын …

  • 10 September

    Зэвсэгт хүчинд есөн шарга морио бэлэглэсэн Уяач Д.Жаргал

      Монгол төрийн есөн хөлт цагаан тугийг залах, цэнгүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг төрийн торгон сүрэгт өөрийн эрдэнэт адуун сүргээсээ зүс ижил, нас чацуу 9 шарга морийг тууж авчраад бэлэглэсэн Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Жаргалыг энэ удаагийн дугаартаа онцолж байна. Үндэсний их баяр наадмын босгон дээр “Төрийн ажнай болог ээ” гээд есөн шарга хүлгээ туугаад ирсэн Д.Жаргал …

  • 10 September

    Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн ажилтан, албан хаагч, удирдлагатай холбоотой гомдол ирсэн тохиолдолд шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна

    Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзаж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн чанар, хүртээмж, эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын эрхийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид хэлсэн үгэндээ Комисс байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүрийн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон …

  • 9 September

    Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулсан буруутай этгээдийг тогтоолгох хүсэлтийг прокурорын газарт хүргүүлнэ

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийлээ. Хурлаар Капитал банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн асуудлаар мэдээлэл сонсов. Холбогдох мэдээллүүдийг сонссоны дараа Улсын Ерөнхий Прокурорын газарт нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгох, хохирлыг төрийг төлөөлөх чиг үүрэгтэй прокурорыг томилон шүүхэд нэхэмжлэл гаргах арга хэмжээ авахыг хүссэн хүсэлт хүргүүлэхээр боллоо. …

  • 9 September

    Хадгалалтын хугацаа дууссан 6 тонн хүнсний бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ

    Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ онд нийт 4406 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулжээ. Шалгалтаар нийт 3327 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг аваад байна. Тухайлбал хадгалалтын хугацаа дууссан 43 нэр төрлийн 6 тонн хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хураан авч устгуулснаас гадна хаяг шошгын зөрчилтэй 5 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий …

  • 9 September

    “Тэнүүн-Огоо” ХХК-иас 75.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга, байгууламж, газар эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн …

  • 9 September

    Өнгөрсөн жилийн үерийн улмаас хохирсон иргэн, ААН-ийн 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ

    2023 оны 7,8 дугаар сард болсон үерийн улмаас нийслэлийн 7 дүүргийн 120 хорооны 34 мянган иргэн, 146 аж ахуй нэгж, байгууллага үерт өртөж, нийт 35.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд зааснаар гамшгийн улмаас учирсан хохирлыг төр хариуцаж, барагдуулах эрх зүйн зохицуулалтгүй. Харин буцалтгүй тусламж олгох боломжтой. Үүнтэй холбогдуулж Засгийн газраас үерт хохирсон иргэн, аж …

  • 9 September

    Шинэчилж, зассан авто замуудын чанарт хяналт, шалгалтыг зохион байгуулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлд хийж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явц, хүнсний бараа бүтээгдэхүүнд хийж буй хяналт шалгалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, өнгөрсөн оны 8 дугаар сард болсон үерийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын нөхцөл байдал, “Тэнүүн-Огоо” ХХК-иас хохирол барагдуулах асуудал болон өвөлжилтийн бэлтгэл байдлын явцын асуудлаар хэлэлцлээ. Нийслэл энэ онд нийт авто замын 70 …

  • 9 September

    Нээлтийн барилдаанд О.Хангай аварга түрүүллээ

    Монгол улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв. Дөрөвт Архангай аймгийн …

  • 6 September

    Сэтгүүлч Ц. Сүхбаатарт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг: Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан, телевиз, радиогийн сэтгүүлч Цэндийн Сүхбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг: Монголын үндэсний олон нийтийн радио, …

  • 6 September

    Улсын бүртгэлийн ерөнхий газрын алба хаагчид “Эрсдэлийн менежментийн тогтолцоо”-г нэвтрүүлэх сургалтад хамрагдан, батламж гэрчилгээ гардан авлаа

    Байгууллагын үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийг илрүүлэх, тодорхойлох замаар байгууллагын гүйцэтгэлийг сайжруулж, зорилгодоо хүрэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллагад үнэ цэнийг бий болгох, хамгаалах, эрсдэлийн менежментийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор УБЕГ Эрсдэлийн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 03, 04, 06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ. Тус “Эрсдэлийн менежментийн тогтолцооны ISO 31000:2022 стандарт”-ын сургалтыг Олон улсын стандартын академиас удирдан …

  • 6 September

    У.Хүрэлсүх: Ахлагч нар бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын мэргэшсэн, туршлагатай цөм бүрэлдэхүүн

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт” олон улсын хүүхдийн “Найрамдал цогцолбор”-т болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтад оролцож буй генерал, офицер, ахлагч, зочид төлөөлөгчдөд амжилт хүслээ. Тэрбээр ахлагч нар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үндсэн хүч болж, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй …