Нийгэм

September, 2024

  • 3 September

    Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аянг эхлүүллээ. Улаанбаатар хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өдөрт дунджаар 600 мянга орчим тээврийн хэрэгсэл  хөдөлгөөнд оролцдог. Улаанбаатар хотын авто машин зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан билээ. Бүртгэлтэй авто машинуудыг чөлөөтэй зорчуулахын тулд одоо байгаа авто замаа гурав дахин …

  • 3 September

    Х.Нямбаатар: НИТХ-ын сонгуульд инженер, эдийн засагч, хуульчдыг нэр дэвшүүллээ

    Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулиар намууд есдүгээр сарын 2-ны өдөр орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдийнхээ нэрсийн жагсаалтаа гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байх ёстой. Нийслэлийн Монгол Ардын Намын хороо өчигдөр (09.02) хуралдаж, 2024 оны нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуульд тус намаас нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэн батлав. Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч …

  • 3 September

    Р.Эрдэнэбүрэн:Иргэдээс дугаарын хязгаарлалтын асуудлаар санал асуулга авахаар боллоо

    “20 минутын хот” үндэсний хорооны анхдугаар хуралдаан болж хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцууллаа. Энэ үеэр Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн “ Энэ есдүгээр сард нийслэлд авто зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж, хэсэгчилж автозамыг хаах болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Үүнээс гадна гадаад, дотоодын дээд хэмжээний айлчлалууд …

  • 3 September

    Төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан, албан хаагч ажилчдын автобусаар зорчино

    “20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон богино хугацааны ажил арга хэмжээг төлөвлөж зөвлөмжийг гаргасан. Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн Нийтийн тээврийн газраас төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан албан хаагчдад үйлчлэх ажилчдын автобусыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төрийн албан хаагчдад хоол, унааны …

  • 2 September

    МУГТ Ц.Раднаа ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 27 дахь алтан медалиа авчээ

    Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д амжилт үзүүлсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Иргэн бүрийг идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох их үйлсэд манлайлан оролцохын сацуу хүүхэд, залуустаа төдийгүй нийт ахмадуудыгаа идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад өөрийн үзүүлсэн амжилт, уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Танд талархал илэрхийлье” гэв. Швед улсын Готенбург хотод наймдугаар …

  • 2 September

    УЕПГ: Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдсан хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 40607, мөрдөн байцаалтын 2680 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 545 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 232 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 111, Өмчлөх эрхийн эсрэг 53, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын …

  • 2 September

    Өнөөдрөөс 215 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ

    Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140  автобус нийт 215 автобус сурагчдад үйлчилнэ. Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо зөвхөн …

August, 2024

  • 30 August

    П.Эрхэмбулган:Нийслэлийн зорилтот бүлгийн хүн амд томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн

    Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан томуугийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулгантай ярилцлаа. -Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар бодлогыг барьж ажиллаж байна вэ? -Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчлөл нэмэгддэг. Энэ жилийн онцлогийн тухайд томуугийн дархлаажуулалтыг эрт …

  • 30 August

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Куанг Нгай мужийн Ардын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр БНСВУ-ын Куанг Нгай мужийн Ардын зөвлөлийн Байнгын дэд дарга Нгуен Гао Фук тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Куанг Нгай муж нь 5000 км/кв нутаг дэвсгэртэй 1.3 сая хүн амтай. Аж үйлдвэрлэл хөгжсөн муж юм. Мужийн эдийн засагт газрын тосны олборлолт ихээхэн жин дардаг бол, ХАА- н салбараас 17 хувийг нь бүрдүүлдэг. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан …

  • 29 August

    Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа

    Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг  татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилж дууслаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол орны цэнгэг усны нөөц гол мөрний урсац бүрэлдэх эх болсон  экосистемийг тусгай хамгаалалтад авах, байгалийн унаган төрхийг хамгаалах зорилтыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж …

  • 29 August

    Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран 2021, 2023, 2024 онуудад Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргалаа. Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах эрсдэлээс …

  • 28 August

    Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ

    Монгол Улсын тод манлай уяач, “Даян” бөхийн дэвжээний тэргүүн Д. Дагвадорж,  Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, “Таван хур” ХХК-ийн захирал Д.Даяндэмид нар Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга, “Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн -66 кг-ын жинд долоодугаар байр эзэлсэн Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ. Энэ талаар Ё.Басхүү цахим хуудастаа“Д.Дагвадорж, Д.Даяндэмид ах нар маань …

  • 28 August

    “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ням-Осорын Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулсан “МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГТ ЗОРИУЛСАН 100 ЖИЛ” тусгай үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээлээ. Н.Цүлтэм нь дүрслэх урлагийн олон арван сор бүтээлийг туурвисан уран бүтээлч төдийгүй “Монголын дүрслэх урлагийн тойм” судалгаагаар дэд докторын зэрэг хамгаалсан урлаг судлалын ухааны анхны эрдэмтэн юм. Тэрээр амьдралынхаа …

  • 27 August

    Хамтарсан ажлын хэсэг байгуулж, хөрсний ус зайлуулах ажлыг зохион байгуулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж буй ажлууд, камерын нэгдсэн системийн ажлын явц, баригдаж дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлын талаар хэлэлцлээ. “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Энэ жил нийслэлийн зургаан байршилд 85.2 км нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө 11.8 км, Их тойруугийн гудамж 5.4 …

  • 27 August

    Хувийн болон улсын сургуулийн нийт 215 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ

    Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Харин хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140  автобус нийт 215 автобус сурагчдад үйлчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг …