Нийгэм

December, 2020

  • 28 December

    Баянзүрх дүүргийн иргэд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна

    Баянзүрх нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос тус дүүрэгт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал 70.000-80.000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. …

  • 28 December

    Бэлгээ тарааж дуусчихаад хувцсаа солиод гараад иртэл дүүгийн хүүхэд “Жагаа ахаа өвлийн өвөө бэлэгний уутаа мартаад явчихлаа” гэж инээлгэж билээ

    Ард түмэндээ “Хасар” Жагаа хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг “Өглөөний зочин” ярилцлагын шинэ жилийн тусгай дугаарт урилаа. -Танд шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. –Баярлалаа. Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Эх орондоо ажиллаж, амьдарч байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа элэг нэгт монголчууд та бүгддээ шинэ …

  • 28 December

    Сэрэмжлүүлэг:Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан шуурга шуурна

      Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна.   Салхины хурд 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.Нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 …

  • 28 December

    А.Амбасэлмаа: 8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүний сорьцод коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүний сорьцод коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 16 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 10 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос эхтэй бөгөөд хоёр нь өвчтөн, найм нь гэр бүлийн хүн байна. Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, …

  • 28 December

    АНУ-ын чөлөөт бөхийн домог Дэн Гейбл “Эрх чөлөөний медаль”хүртэв

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны “Алдрын танхим”-ын гишүүн, олимп, дэлхийн аварга Дэн Гейбл АНУ-ын хоёр дээд шагналын нэг “Эрх чөлөөний медаль”-аар шагнуулав. Өдгөө 72 настай тэрбээр эхнэр, үр хүүхэд, ач зээ нарын хамт “Цагаан ордон”-д зочилж ерөнхийлөгч Дональд Трампаас гардан авчээ. Спортын алдартнуудаас Жесси Оуэнс, Бейб Рут, Пол Брайант, Пэт Саммит, Жон Вуден нар тус шагналыг хүртжээ. Дэн Гейбл XX зууны …

  • 28 December

    Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж байна. Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авна уу. Бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 28 December

    Д.Алтангэрэл: Гамшгийн үед иргэдийн сэтгэл зүй хамгийн чухал

    ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, доктор, хурандаа  Д.Алтангэрэлтэй ярилцлаа. -Гамшиг судлалын хүрээлэн бол Онцгой байдлын байгууллагын бодлогын түвшний суурь судалгааг хийдэг газар. Өнгөрсөн хугацаанд хэрхэн ажиллаж ирэв?   -Гамшиг судлалын хүрээлэн байгуулагдсаны түүхэн 15 жилийн ой энэ жил тохиолоо. Цар тахлын халдвар, хорио цээрийн дэглэм тогтоож бүх нийтийн арга хэмжээг цуцалсан ч тавьсан зорилт төлөвлөсөн ажлаа бүрэн дүүрэн хийж гүйцэтгэлээ. Хүрээлэнгийн …

  • 28 December

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн …

  • 26 December

    ОБЕГ: Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

        Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.   Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр …

  • 25 December

    ТАНИЛЦ: “Next stop” хүмүүнлэгийн үйлстнүүд

    Шилдэг улс төрч, бизнесмен оны залууг тодруулдаг “Next stop” шалгаруулалт үе, үеийн шилдгүүдийг тодруулж, ирээдүйн лидерүүдийг төрүүлдэг уламжлалтай. 28 жилийн түүхтэй энэхүү ёслолын анхны шалгаруулалтаар 1992 оны Нийгэм, улс төрийн салбарын “Оны залуу”-аар Ц.Элбэгдорж шалгарч хожим Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болж байсан бол мөн оны эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар шалгарч байсан Н.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгч болж байсан. …

  • 25 December

    Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.   Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. …

  • 25 December

    П.Эрхэмбулган: Эрүүл мэндийн яамны нийт албан хаагчдыг чөлөөлж, яамны шинэ бүтцийн дагуу томилох ажил явагдаж байна

    Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ явагдаж байгаа талаар мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. -Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар албан хаагчдыг ажлаас чөлөөлж эхэлсэн нь ямар учиртай вэ? -Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12-р сарын 22-ны өдөр баталсан тушаалаар яамны нийт албан хаагчдыг …

  • 25 December

    ХӨСҮТ өнөөдрөөс иргэдэд үйлчлэхгүй

    Хавдар судлалын үндэсний төвд короновирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.  Тус эмнэлгийн хоёр эмчээс короновирус илэрсэн байна. Тиймээс 12-р сарын 25-н буюу  өнөөдрөөс тус эмнэлэг иргэдэд үйлчлэхгүй болохыг анхааруулжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өглөө. Тэрбээр “Хадвар судлалын үндэсний төв 600 гаруй эмч, ажилтантай. Үүнээс 324 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс урьдчилсан байдлаар короновирусийн халдвар …

  • 25 December

    Б.Баатархүү: Хөл хорионы эхний өдөр 4907 иргэнийг буцааж, 3020 хүнд маск зүүх сануулга өгсөн

    Бүх нийтийн бэлэн байдлын өдрүүдэд нөхцөл байдал ямар байсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. -Энэ сарын 23-ны өдрөөс эхлэн нийслэл хотод хөл хорио тогтоогоод байна. Нөхцөл байдал хэр байна вэ?-Засгийн газраас нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг арванхоёрдугаар сарын 23-ны 06:00 цагаас нэгдүгээр …

  • 25 December

    ХӨСҮТ: Зургаан хүнд коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Өчигдөр улсын хэмжээнд 8863 хүнд шинжилгээ хийснээс 6 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Нэмж бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой иргэд байна. Тодруулбал, өвчтөн 2, сахиур 1, гэр бүлийн хавьтлын 3 хүнээс коронавирусийн илэрсэн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд …