Монгол Улс, Унгар Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2020 оны 12 дугаар сарын 17-нд байгууллаа. Тус санамж бичигт Монголын талыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, …
Нийгэм
December, 2020
-
18 December
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн, цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларна. 2020 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир …
-
17 December
Х.Баасансүрэн: Шударга байснаараа хохирлоо гэж бодоод эхлэх л юм бол муу зүйл рүү халтирч байгаагийн шинж
Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэнтэй шударга ёсны талаар ярилцлаа. -Та өмнө нь “Зөв зөвд шударга зөв, Зөөлөн зөөлөнд эе зөв” гэдэг үг сонсож байсан уу. Энэ үгийг сонсоод танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? -Сонсож байгаагүй юм байна. Зөв юм зөвийг, буруу зүйл бурууг дагуулдаг гэж ойлгогдож байна. Үйлийн үрийг хэлж байгаа юм болов уу. -Шударга байх гэдгийг та …
-
17 December
УНТЭ бөөр шээсний замын чулууг лазер эмчилгээгээр эмчлэх боломжтой боллоо
Манай улсын хувьд бөөр, шээсний замын чулууг дурангаар эмчилдэг байсан бол нэг том шат ахин лазераар эмчилдэг болж байгаа юм. Энэхүү боломжийг УНТЭ-ийн Урологи, андрологийн тасагт Хүрээ Ротари клубын санаачилгаар бүрдүүлж, “Олон Улсын Ротарийн Глобал Грант” төслийн санхүүжилтээр 227.800 ам.долларын үнэ бүхий лазер аппарат, тоног төхөөрөмжийг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий, УНТЭ-ийн Урологи, …
-
17 December
НЭМГ: Нийслэлийн харьяа эмнэлгүүдэд 354 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 14-ний байдлаар, амбулаторийн 53.611 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 973 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 1.8 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар нэмэгдсэн, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 7.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 39.8 хувийг 0-1 нас, 19.5 хувийг 2-4 нас, 8.0 хувийг 5-9 нас, 5.0 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа …
-
17 December
Б.Лхагвасүрэн: Бизнесийн харилцааны суурь зарчмаа эвдэлгүйгээр эрсдэл болон зардлаа хуваалцсанаар хүндрэлийг хохирол багатай даван туулж, сэргэлтийг түргэсгэнэ
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 11-р сарын ээлжит бус хурлын шийдвэрийн талаар ярилцлаа. -Ковид-19 вирус дотоодод тархсанаар эдийн засагт шинэ, илүү эрсдэлтэй нѳхцѳл байдал үүслээ. Тѳв банк энэ үед ямар арга хэмжээг авч байна вэ? Монголбанк цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, ѳрх, бизнес эрхлэгчид болон санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогыг оны эхнээс …
-
17 December
Орон нутгийн иргэдийг энэ сарын 18-ныг хүртэл Улаанбаатар хотоос явуулна
Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд гаргана. Ингэхдээ “Ковид-19”-ын халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар …
-
17 December
Л.Бямбасүрэн: Хөнгөлөлттэй эмийн шинэчлэгдсэн жагсаалт эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлнэ
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа. -ЭМДЕГ-аас иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд хийдэг олон чухал ажлын нэг нь хөнгөлөлттэй эм олгох, авах ажил. Хөнгөлөлттэй эм олгох тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ ажлын явц ямар байна вэ? -УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй холбоотой заалтууд нэлээд …
-
17 December
Агаарын чанарын индекс 90 гэсэн тоог зааж байвал зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчин илрэх эрсдэлтэй
Хүн өдөрт дунджаар 10 мянга орчим литр агаараар амьсгалдаг. Гэтэл өдөрт 10 мянган литр бохирдсон агаараар амьсгалаад байвал эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх бол? Хүн бүр л хоол хүнс, амьдралын хэв маяг нь эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг мэддэг. Гэхдээ амьсгалж буй агаар нь цэвэр тунгалаг байх эсэх нь энэ бүхнээс нэн тэргүүнд, эрүүл мэндэд шууд нөлөөлдгийг тэр бүр анзаардаг болов …
-
17 December
ЭХЯ:Хэтэрсэн эрчим хүчний төлбөрийг одоогийн мөрдөгдөж буй тарифаар хэрэглэгч өөрөө төлнө
Айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцах болсонтой холбогдуулан цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээний аюулгүй, найдвартай ажиллагааг хангах түр журам батлагдлаа. Хэрэглэгч айл өрх, аж ахуйн нэгж байгууллага нь цахилгаан эрчим …
-
17 December
Франкфуртаас 160 иргэн эх орондоо ирлээ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авах авах ажиллагааг зохион байгуулна. УБ-Франкфурт чиглэлийн эхний тусгай үүргийн нислэг өнөөдөр 11:19 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Сүнжин гранд, Амар зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
17 December
Н.Эрдэнэбаатар: Ковид-19 вирус “үс”-ээр дамждаг гэсэн таашаа мэдээлэл цахим орчинд цацагдсанаас болж ахуй үйлчилгээний салбар нээгдэхгүй удаа дараа хойшлогдсон
“Монголын Барбер, Үсчдийн холбоо”-ны тэргүүн, “Mini Barber Shop”-ийн үүсгэн байгуулагч Н.Эрдэнэбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. /Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд “Mini Barber Shop”-ийн захирал Н.Эрдэнэбаатартай онлайнаар холбогдож ярилцсан юм./ –Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Намжилдоржийн Эрдэнэбаатар гэдэг. “Монголын Барбер, Үсчдийн холбоо”-ны тэргүүн, “Mongolian barbershop” клубийн …
-
17 December
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 12 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, …
-
16 December
Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Элчин сайд Борбала Анна Обрушанскиг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан нарын өнгөрсөн …
-
16 December
Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд гадаад паспортаа Хил хамгаалах ерөнхий газраас авна
Гадаад улс орнуудаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн гадаад паспортыг ОБЕГ-т байрлаж байсан УОК-ын шуурхай штабаас олгож байсан. Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан гадаад паспорт олгох ажлыг түр зогсоосон билээ. Харин өнгөрөгч даваа гарагаас эхлэн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд гадаад паспортаа Хил хамгаалах ерөнхий газраас ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авах боломжтой гэж УОК-ын Шуурхай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл