Нийгэм

September, 2020

  • 16 September

    Дөрвөн улсаас 255 иргэн эх орондоо ирнэ

      Сөүл-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:09 цагт газардах хуваарьтай байна. Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 255 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 37 нь өндөр настан, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 134 нь бусад …

  • 16 September

    Угаарын хийн хордлогын эрсдлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн Түргэн тусламжийн төвтэй хамтран “Угаарын хийн хордлогын эрсдлийг бууруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, мөн Гачуурт, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан юм. Энэ хүрээнд “Угаарын хийн хордлого, түүнээс сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга замууд” сэдвээр НЭМГ-ын мэргэжилтэн Ш.Тэгшбаяр, …

  • 16 September

    Халдвар хамгааллын дэглэмээ сахиулж үйл ажиллагаагаа явуулахыг анхаарууллаа

    Нийслэлийн Онцгой комисс  өчигдөр хуралдлаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/930 дугаар захирамжаар түр хязгаарласан зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг нээх саналын талаар Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат танилцуулав. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар захирамжаар олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ, диско болон бүжгийн баарны …

  • 16 September

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Мөн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн хэсгийн 17 хотхоны 1700 гаруй айл өрхийн дулаан хангамжийн асуудал болон Сэлбэ дэд төвийн 28мВт дулааны станцын ажлын явцын талаар хэлэлцсэн юм. …

  • 16 September

    БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:43 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-59, өндөр настан- асран хамгаалагчтай 22, жирэмсэн- асран хамгаалагчтай 15, эрүүл мэндийн шалтгаантай-30, хөгжлийн бэрхшээлтэй-7, бусад шалтгаантай-133 иргэн байна.   Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн, Вензоу зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 16 September

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос,  бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. …

  • 15 September

    СOVID-19 цар тахалтай тэмцэхэд зориулсан болон хүртээмжтэй боловсролыг дэмжих төслийн буцалтгүй тусламжийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа

    Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжих 3.5 сая ам.долларын санхүүжилт бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших, тэгш хүртээмжийг сайжруулах болон цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой төслүүдийн буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ийг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран нар өнөөдөр гарын зурлаа. Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй …

  • 15 September

    Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана

    “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Н.Эрдэнэбаатар, дүүргүүдийн жижиг, дунд …

  • 15 September

    ХЭҮК: Хүний эрхийн зарим зөрчлийг 7 хоногийн дотор арилгах үүрэг өгөв

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 9 дүгээр сарын 5-наас 20-ныг хүртэлх хугацаанд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж, хүний эрхийн хяналт шалгалт, сургалтуудыг зохион байгуулж байна. Албан томилолтын хүрээнд дээрх аймгуудын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл солилцохоос гадна төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад “Жендэр ба Хүний эрх” сэдэвт сургалтыг явуулж, тухайн …

  • 15 September

    Ц.Дэнсмаа:Иргэд соёлын биет өвүүдээ бүртгүүлж, эзэмшигч, өмчлөгчийн эрхээ хамгаалах шаардлагатай байна

    Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Дэнсмаатай ярилцлаа. -Завхан аймгийн Проку­рорын байгууллага үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ой боллоо. Аймгийн прокурорын газрын хувьд ойгоо угтаж олон бүтээлч ажлыг хийсэн болов уу? -Тийм ээ, залуу боловсон хүчнийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднийг чадавх­жуулах үүднээс илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Мөн манай прокурорууд гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч нь тодорхойгүй …

  • 15 September

    УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тусгаарлах байрны үйлчилгээ үзүүлж байгаа зочид буудал, сувилал, амралтын газруудын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө

     Гадаад улс орноос эх орондоо ирж байгаа иргэдийг 35 зочид буудал, сувилал, амралтын газарт тусгаарлан ажиглах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2352 иргэн тусгаарлалтад байгаа юм. Тусгаарлан ажиглах үйлчилгээтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тусгаарлах байрны үйлчилгээ үзүүлж байгаа зочид буудал, сувилал, амралтын газруудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг сонсон, шийдвэрлэх арга хэмжээний талаар зарим …

  • 15 September

    УОК-т “Вест Мед” ХХК-ийн хамт олноос хандив өргөв

    Арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч “Вест Мед” ХХК-ийн хамт олноос өнөөдөр Улсын Онцгой комисст хандив өргөлөө.   Тус компаниас сая төгрөгийн өртөг бүхий өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох “Мэри” брендийн 130 ширхэг  гар ариутгагчийг хүлээлгэн өгсөн юм.   Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандив өргөсөнд талархал …

  • 15 September

    УОК-ын Шуурхай штаб:Цэргийн багийн алба хаагчдыг “Кемпински” зочид буудалд тусгаарлалаа

    ХБНГУ-тай хамтарсан “Шийдвэртэй дэмжлэг” уулын явган сургуульд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн алба хаагчид өнөөдөр 07:10 цагт эх орондоо ирлээ.  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн А310 маягийн агаарын хөлгөөр 77 алба хаагч ирсэн бөгөөд алба хаагчдыг “Кемпински” зочид буудалд тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 15 September

    Үерийн улмаас Баянбайгаль амралт руу очих боломжгүй болсон тул иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулахаар болов

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус онгоцоор 240 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-21, бусад шалтгаантай-167 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлахаар төлөвлөөд байсан. …

  • 15 September

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 240 иргэн эх орондоо ирлээ

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 40, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 21, бусад шалтгаантай 167 иргэн8 нийт 240 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.