Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-оос эхэлж есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. …
Нийгэм
August, 2024
-
19 August
Х.Нямбаатар: Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулж, төлөвлөлтөө цэгцлэхийн тулд “20 минутын хот” болж хөгжих цаг болсон
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2,206 нэгж талбар буюу 158 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж 12 мянган айлын орон сууцыг барихаар болсон. Газар чөлөөлөлтийн ажил өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн орон сууцны корпорацаас 12 мянган айлын орон сууцыг барих гүйцэтгэгчийг сонгон …
-
19 August
Х.Нямбаатар: Борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа барилгын компаниудын үйл ажиллагааг зогсооно
“Хүннү 2222” хороолол орчмын авто замд борооны ус тогтож байгаа асуудалтай холбогдуулан өнгөрсөн жил ГУББГ-аас үзлэг шалгалт хийхэд “Тэсо” группийн хэрэгжүүлж байгаа “Альфа зоне” төсөл Суруга Монголын авто замын борооны ус зайлуулах 500 диаметртэй бетонон хоолойг цоолж, шугам хоолойд хөрсний ус шавхсан зөрчил илэрч байсан удаатай. Энэ онд ГУББГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран дахин үзлэг шалгалтыг зохион байгуулахад “Тэсо” группийн “Альфа …
-
16 August
Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ. Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусна. Үүний дараа Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Цайз захын уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ. Тодруулбал, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо таван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, …
-
16 August
Л.Хосбаяр: ХУД-ийн 312 дугаар цэцэрлэгийн орц, гарцыг нээнэ
Өнгөрсөн мягмар гарагт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Хан-Уул дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр зарим сургууль, цэцэрлэгийн орц гарцыг хааж барилга байгууламж, хашаа хайс барьсан асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг уламжилсан. Үүнтэй холбогдуулан Засаг даргын орлогч ХУД-ийн 312 дугаар цэцэрлэгт ажиллалаа. ХУД-ийн 04 дүгээр хороо, БГД-ийн 20 дугаар хороог …
-
16 August
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн зүүн талын босоо түшиц ханыг бетоноор цутгах ажил 40 хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн зүүн талын босоо түшиц ханыг бетоноор цутгах ажил 40 хувьтай үргэлжилж байна. Харин далангийн баруун талын түшиц ханыг инженерийн шугам сүлжээг шийдсэний дараа хийж эхэлнэ. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн байршилд ажиллаж, уг ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Өнгөрсөн жилийн үерийн материаллаг хохирлыг тооцоход 35 тэрбумын үнэлгээ …
-
16 August
18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргалаа
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж, энэ төрлийн осол нэмэгдэх хандлагатай байна. Сурронтой холбоотой осолд ихэвчлэн хүүхдүүд өртөж, бэртэж байгаа учир 18-аас доош насны хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох нийслэлийн Засаг даргын саналыг Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн дарга П.Эрхэмбулган …
-
16 August
НИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцоно
Нийслэлийн Сонгуулийн хороо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэсэн тогтоолыг нам, эвсэлд гардууллаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд: Монгол Ардын Нам Ардчилсан Нам Үндэсний эвсэл Иргэний Зориг Ногоон Нам …
-
16 August
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Хөх хотоос баривчилж, авчирлаа
Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас шилжүүлэн авчирлаа. Уг этгээд нь 2019 онд бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад 2023 онд гадаад улсад оргон зайлж, Тайландын Хаант Улсаар дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод байх …
-
16 August
Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/988 дугаар захирамж гарч Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна. Монгол Улсын хэмжээнд төрийн …
-
15 August
“S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барьж байна
Сэлбэ голын эхэд байгуулсан усан тохируулгын урсцыг түр хааж, “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барьж буй. Үүнтэй холбоотойгоор голын ус татарсан бөгөөд энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа. Тэрбээр “Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барихын тулд голын урсцыг багасгах зорилгоор тухайн голын эхэд байгуулсан усан тохируулгын сангаас …
-
15 August
Монгол Улсад Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
Монгол Улсад шатрын ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-18-ний өдрүүдэд болж байна. 13 дахь удаагийн тэмцээнд есөн орны 81 шатарчин +50, +65 гэсэн хоёр насны ангилалд оюун ухаанаа сорьж байгаа. Дээрх тамирчдын 23 нь олон улсын цолтой гэдгээс тус тэмцээний чанар чансааг харж болно. Энэ жил Олон Улсын шатрын холбоо (ФИДЕ) үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад …
-
15 August
Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна
Нийслэлийн Сонгуулийн хороо 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд: 1. Монгол …
-
15 August
Улаанбаатар хотод хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдийг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Улаанбаатар хотод хэрэгжиж буй дэд бүтцийн төслийн асуудлаар “Бьюроу Веритас Инспекшэнь Тестин Монголиа” ХХК-ийн Монгол, Казакстан, Бүгд Найрамдах Киркиз улс хариуцсан ерөнхий захирал Сибу Найр, “Бюро Веритас КИС” ХХН-ийн төлөөний газрын захирал Э.Соёлчимэг нартай уулзлаа. Уулзалтын үеэр “Бьюроу Веритас Инспекшэнь Тестин Монголиа” ХХК-ийн зүгээс “Сэлбэ дэд төв”, …
-
15 August
10 настай Э.Энхзоригт хүү элэг нэгт Монголчууд та бүхнээс сэтгэлийн хандив хүсэж байна
10 настай Э.Энхзоригт хүү Ховор төрлийн тархины боргоцой булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон байна. Энэ өвчнийг Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу авчээ. Уг өвчнийг Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын хавдар судлалын анагаах ухааны хүрээлэнгээс эмчлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн бөгөөд тус эмнэлэгт 2024 оны 7-р сарын 15-ний өдөр очиж эмчилгээгээ эхлүүлжээ. Эмчилгээг эхлүүлснээс хойш нийт 3 удаагийн өндөр өртөг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл