Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын …
Нийгэм
May, 2020
-
28 May
Монгол-Казак иргэдээ харилцан эх орондоо татан авчрах талаар санал солилцов
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Казахстан улсын хооронд иргэдээ харилцан татан авах тусгай нислэг үйлдэх талаар санал солилцлоо. Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Харин Казахстаны 100 гаруй иргэн нутаг буцах …
-
28 May
Шинэ Дэли дэх Монголын ЭСЯ-наас анхааруулга гаргажээ
Шинэ Дэли дэх Монголын ЭСЯ-наас анхааруулга гаргасан байна. Тус анхааруулгад “Улсын Онцгой Комисс (УОК) Энэтхэг улс руу тусгай захиалгат нислэг үйлдэх шийдвэрээ өөрчлөөгүй. ЭСЯ эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн нэрс, хүсэлтийг тодорхой саналын хамт ГХЯ-ны Консулын газарт болон УОК-т хүргүүлсээр байгаа. Тусгаарлах байр, эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, ОХУ, Япон, Турк, БНСУ дахь цагийн байдал, тэнд байгаа иргэдийн хүсэлтийг харгалзан татан …
-
27 May
Дахивар хог авах цэг, дахин боловсруулах үйлдвэрүүдийн байршлыг мэдэх дата сантай боллоо
Монгол Улсын хэмжээнд хогийн цэг рүү тээвэрлэгдэн дарж булшлагдаж буй хог хаягдлын хэмжээ нь жил бүр дунджаар 281,706 тонноор нэмэгдэж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд жилд дунджаар 150,043 тонноор нэмэгдэж байна гэсэн судалгаа бий. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн нэгдүгээр зорилтод 2020 он гэхэд Нийслэлийн айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын хог хаягдлын 30 хувийг эх үүсвэр дээр ангилан …
-
27 May
10,000 программист бэлтгэх төслийн бүртгэл явагдаж байна
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” бэлтгэх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Тус төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой юм. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудад программ бичих анхан болон ахисан шатны ерөнхий суурь мэдлэг олгох бөгөөд …
-
27 May
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хашаа, хороонд хяналт тавьж, засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, …
-
27 May
“Улаанбаатар травел экспо-2020” үзэсгэлэн цахимаар зохион байгуулагдана
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо”-той хамтран “Улаанбаатар Травэл Экспо-2020” үндэсний аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг энэ сарын 29-31-ний өдрүүдэд 6 дахь жилдээ “ТӨЛӨВЛӨЕ, АЯЛЪЯ, СУРАЛЦЪЯ” уриатайгаар зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо” ТББ-ны тэргүүн Ё.Бадрал, “Орхон” гэр баазын захирал Г.Отгонбаатар нар мэдээлэл …
-
27 May
Т.Билэгжаргалд шүүхээс 2.8 жилийн хорих ял оноожээ
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэж байхад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг. Түүнд холбогдох хэргийг тавдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан ч шинжээчийн дүгнэлт ирээгүй гэх шалтгаанаар хойшлоод байсан юм. Улмаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Шүүх …
-
27 May
Хоёр орны хуурай замын цэргийн командлал хоорондын зөвлөлдөх уулзалт эхэллээ
Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлал хоорондын зөвлөлдөх уулзалт 2020 оны 5 дугаар сарын 27-ний өдрөөс цахимаар эхэллээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү зөвлөлдөх уулзалтыг тус командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар удирдан явуулж байгаа бөгөөд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд …
-
27 May
Р.Дагва: Хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
Улаанбаатар хотыг стандарттай хот болгож, хувийн хэвшлийг үйлдвэрлэлээ тэлэх, бизнесээ өргөжүүлэхэд дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх хууль эрхзүйн шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хараа сүмбэр” ХХК-ийн барилгын материалын Жоби үйлдвэртэй танилцлаа. Хараа сүмбэр компани 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2013 онд дотооддоо Герман стандартаар барилгын материал үйлдвэрлэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар барилгын гадна болон …
-
27 May
Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна
Нийслэлийн хэмжээнд иргэдийг нийтийн тээвэрт U MONEY картаар зорчиж хэвшүүлэх зорилгоор Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг “Сити Баз Консалтинг” ХХК, ”УБ Смарт Карт” ХХК нар хамтран зорчигчийн ачаалал их 20 байршлийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг энэ сарын 20-оос 07:30-09:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд U money картаараа үйлчлүүлэх …
-
27 May
“ЗУРА” кино нээлтийн 7 хоногийн үзэлтээрээ рекорд тогтоолоо
Фантастик продакшны ээлжит уран бүтээл ЗУРА уран сайхны кино 5-р сарын 16-ны өдөр дижитал нээлт хийн үзэгчдэд хүрээд 10 хоножээ. Телевизийн дамжуулах сувгийн үйлчилгээ эрхлэгч СКАЙмедиа корпораци ХХК болон Юнивишн ХХК нарын хамтарсан анхны кино нээлт тун амжилттай болсон бөгөөд SKYmedia, Univision, SkyGO, ДДЭШ ТВ, LookTV платформуудаар нэгэн зэрэг шууд дамжуулсан юм. Харин нээлтийн дараахан тус платформуудын видео санд орсон …
-
27 May
Төв аймгийн Баянжаргалан сумын төвөөс байлдааны онгоцны пулемётны цэнэгтэй сум олджээ
Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат 2020 оны 04 сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа сонор сэрэмжтэй байж сумын төвд эзэнгүй балгас дотор цэнэгтэй байлдааны онгоцны пулемётны сум байхыг илрүүлжээ. Улмаар дуудлага өгсний дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган хамтран ажилласнаар тус …
-
27 May
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс манай улсад 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын шадар сайдаас хүсэлт тавьсан дагуу НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Э.М.Конкиевичтэй өчигдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2017-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөрийн хүрээнд -Хүртээмжтэй, тогтвортой хөгжил -Оролцоо, хариуцлагын тогтолцоог …
-
27 May
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах тогтоолыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө 08:00 цаг эхэллээ. Хуралдаанаар УОК-ын Шуурхай штабаас гаргасан энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дахин нэг сараар сунгах саналыг хэлэлцсэн байна. Ийнхүү Засгийн газраас Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол баталлаа. Энэ талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл