Нийгэм

June, 2019

  • 4 June

    БСШУСЯ “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтарч Токиогийн олимпод оролцох баг тамирчдаа дэмжинэ

      “Токио-2020” зуны XXXII олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих зорилго бүхий харилцан ойлголцлын санамж бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газартай байгууллаа. “Олимп, паралимпод оролцох баг тамирчдаа дэмжих” тухай санамж бичигт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар гарын үсэг зурах ёслол өчигдөр Орхон аймагт …

  • 4 June

    УИХ-ын гишүүн асан Д.Арвин таалал төгсжээ

    УИХ-ын гишүүн асан Д.Арвин хүнд өвчний улмаас таалал төгсжээ. Тэрээр 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой. Д.Арвин нь УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож байсан бөгөөд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төсвийн байнгын хорооны …

  • 4 June

    Иргэд “E-POLICE” аппликэшн ашиглан өнгөрсөн сард 440 зөрчил мэдээлжээ

    Иргэд, олон нийт E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан тавдугаар сард замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 440 зөрчлийг илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг хүлээн авч шийдвэрлэлээ. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгалсөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах,  уулзварт давхар эргэх,  эгнээ хааж зогсох,  эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний …

  • 4 June

    “Марш, тусгай бэлтгэлийн тэмцээн” эхэллээ

    Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” өнөөдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, дэслэгч …

  • 4 June

    Он гарснаас хойш 684 хүний амь насыг авран хамгаалжээ

    Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар нийт 2608 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 66 хүн амь насаа алдаж, 34 хүн гэмтэж бэртэн, 24617 толгой мал, амьтан хорогдож, 5.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 684 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 30.3 …

  • 4 June

    Он гарсаар 1670 халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгджээ

    Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсээс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Tedy” гар утасны худалдааны лангуу түрээслэгч, иргэдэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг сурталчилах  чиглэлээр сургалт, зөвлөгөөнийг хамтран зохион байгууллаа. Энэхүү сургалт, зөвлөгөөнөөр Монгол улсын эрүүгийн хуулийн тус ангийн 18 дугаар бүлэг 18.6-д заасан …

  • 4 June

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 04-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10:00-16:00 цагт: 3-р хороо 12-р хороолол 1, 2, 3, 3/А, 5, 5/А, 6/А, 7/А, 8/А, 9, 10, 11/А, 11/Б, 13, 47, 55, 56, 58, 59-р байрууд, Халх журам, Засагт хан, Зохиомж дээд сургуулиуд, 61-р цэцэрлэг, Үйлдвэр, хөдөө аж …

  • 4 June

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ. 2019 оны 06 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, …

  • 3 June

    Өөрт нь үйлчлэхгүй бол салбараа үгүйсгэж, доромжилдог танаас бид юу хүсэх вэ

    БИ-гээр өвчилсөн хүн бусдыг хадаас, өөрийгөө алх гэж бодно. Манай салбарын Ерөнхийлөгч биднийг яг л хадаас гэж хараад байх шиг байна. Түүнд салбарын бид хэн ч биш бөгөөд бидний хийсэн бүтээлүүд нүдэнд нь тусдаггүй бололтой. Ямар сайндаа л СЭТГҮҮЛЧ ГЭХ хэмээн хамт ажиллаж байсан нэгнээ үл тоомсорлож харагдлаа. Олон жил мөр зэрэгцэн ажилласан нөхдөө үл тоомсорлож байгаа хүнд бусад нь …

  • 3 June

    ШӨХТГ-аас зөвлөмж гаргажээ

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, ….. гаргана” гэж заасны дагуу …

  • 3 June

    “Оюутан цагдаа-2019” арга хэмжээ эхэллээ

    Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг 2019 оны зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  “Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана. Өнгөрсөн 2018 …

  • 3 June

    Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцлаа

      Тавдугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, үйл ажиллагаатай танилцлаа. Ховд аймгийн хэмжээнд сум орон нутгаас аймгийн төвд шилжин суурьших иргэдийн тоо өнгөрсөн жилүүдээс өссөн хандлагатай байгаа тул аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаж, төлөөлөгчдөө Улаанбаатар хотын газар зохион байгуулалт, дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын талаар сайн туршлага судлах, аймагтаа хэрэгжүүлэх …

  • 3 June

    Монгол Улс Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

    2019 оны тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Бангкок хотноо болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы үеэр тус комиссын харьяа байгууллага болох Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн сонгууль болов. Удирдах зөвлөлийн найман суудлын төлөө манай улсаас гадна Австрали, Бангладеш, БНХАУ, Фижи, БНЭУ, Индонез, Макао, Пакистан, Филиппин, БНСУ, ОХУ, Шри-Ланк, Тайланд зэрэг 14 улс өрсөлдсөн. …

  • 3 June

    Багш, урлаг соёлынхон, тамирчдыг зөв үлгэр дуурайл үзүүлэхийг уриаллаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Авлигатай тэмцэх газраас тус яамны эрхлэх асуудлын хүрээнд уриалга гаргажээ.  Тодруулбал, багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаачид, урлаг соёлынхон, тамирчин дасгалжуулагчдыг ирээдүй болсон үр хүүхдийнхээ өмнө зөвийг үлгэрлэн харуулсан, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байхыг уриаллаа.  

  • 3 June

    Зургадугаар сарын нэгэнд 130 хүүхэд төөрчээ

    Хүүхдийн баярын өдөр нийслэлийн хэмжээнд 1,200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтад ажилласан байна. Баярын өдөр нийт 130 хүүхэд төөрснийг олж, эцэг, эх болон холбогдох газруудад хүлээлгэн өгчээ.Тодруулбал, Сүхбаатарын талбайд 91, Хүүхдийн паркад 14, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд төөрчээ. Эдгээрээс 127 хүүхдийг эцэг, эхэд нь, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран хоёр хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 …