Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийг арилгуулахаар “Улсын дугаар 2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн зохион байгуулж Тухайлбал: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын /тоо, үсэг нь арилж бүдгэрсэн, засварласан, буруу суурилуулсан, стандартын дагуу хэвлэгдээгүй гэх мэт/ зөрчлийг илрүүлэн газар …
Нийгэм
August, 2019
-
23 August
С.Амарсайхан: Гаргасан шийдвэр, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд бүх талууд хичээж ажиллах шаардлагатай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудтай уулзан, цаг үеийн хийж хэрэгжүүлж буй ажлууд ямар түвшинд хэрэгжиж байгааг тодруулан, цаашид удааширч буй түргэвчлэх шаардлагатай зарим ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албанд олон нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг эцэслэн гаргах, Хот байгуулалт, хөгжлийн …
-
23 August
Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 23-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 11:00-16:00 цагт: БЗД 8-р хороо АТҮТ Баянзүрх салбар болон ойр орчмоор, ⏱ 11:00-18:00 цагт: БЗД 20-р хороо Иргэн Наранцэцэг, Рендэр, Улаанбаатар бодь буян ХХК, 10 айл, Булагийн ам, Бага Шар хоолой, Шар хоолой, Гачуурмаа, Дунд төгөл, Их, бага амууд, Баяндөхөм, Туул, …
-
22 August
Бүлэг этгээдийг баривчилжээ
Бүлэг этгээдийг цагдаагийн газраас баривчилжээ. Тодруулбал, шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, ганц нэгээрээ яваа охид, эмэгтэйчүүдийг араас нь дагаж улмаар зодож, эд зүйлсийг нь дээрэмддэг дөрвөн бүлэг, 15 этгээдийг тус газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна. Урьдчилсан байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй 17-29 насны М, Э, Д, Б, Э, А нар нь Нийслэл …
-
22 August
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 21-ний өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулж хууль, эрх зүйн чиглэлээр нийт 100 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.
-
22 August
Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна
Нийгмийн даатгалынхан “явуулын үйлчилгээ” гэх шинэ ажил эхлүүлээд хагас жил шахам болж байна. Төрийн үйлчилгээ гэхээр хүнд суртал, урт дараалал төсөөлдөг иргэдийн хувьд өөрийнх нь ажил, гэрт хүрч үйлчилнэ гэхээр ихээхэн олзуурхаж байгаа юм. Тус үйлчилгээг гурван үе шаттайгаар явуулж байгаа юм байна. Эхний ээлжинд Нийслэлийн төвийн зургаан дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд дээр очиж үйлчилгээ үзүүлжээ. Нийт 25 удаа …
-
22 August
Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан наймдугаар сарын 21-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, …
-
22 August
Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэн дэлгэгдэнэ
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэнг өнөөдөр Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээнэ. Энэхүү үзэсгэлэнд Халх голын байлдааны оршил үе, үндсэн үе, төгсгөл үеийг харуулсан түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа мэдээлэл, танин мэдэхүйн ач холбогдол бүхий баримт, гэрэл зургийн самбарууд, архивын эх баримтууд болон 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлийг дэлгэх …
-
22 August
Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.Баянзүрх 10:30-17:00 цагт 10, 26-р хороо УСУГ-ын худгууд11:00-18:00 цагт Хогийн төвлөрсөн цэг, Иргэн Баянмөнх болон эдгээрийн ойр орчмоор12:00-17:00 цагт 20-р хороо УСУГ-ын 1-21-р худаг, Удирдлагын төвСүхбаатар 10:30-20:00 цагт 5-р хороо Доктор авто сүлжээ ХХК, Орбита эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоорЧингэлтэй 10:30-20:00 цагт 19-р хороо …
-
21 August
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцдээ. Тухайлбал, төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд …
-
21 August
“Сити молл” цогцолбор барилгын талбайд осол гарч нэг хүн нас баржээ
Хан Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй “Сити Молл” цогцолборын барилгад осол болж, хүний амь эрсэдсэн хэрэг наймдугаар сарын 20-ны 11:00 цаг орчим гарчээ. Энэ тухай тодруулбал, барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхрын хамгаалалтгүй лифтний хонгил руу унаж нас барсан байна. Осол гарах …
-
21 August
Бусдын овог, нэр, регистр ашиглан гадаад паспорт гаргуулж, хил нэвтэрсэн этгээдийг эрэн сурвалжилж байна
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна. Уг этгээд нь бусдын овог, нэр, регистрийг ашиглан гадаад паспорт хуурамчаар гаргуулан авч, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрчээ. Танд энэ хүний талаар өгөх мэдээлэл байгаа бол 92263619, 92007770, 106 дугаарын утсаар холбогдож, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. …
-
21 August
“Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, нийслэлийн Боловсролын газар болон “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 10 дугаар сард зохион байгуулах гэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг …
-
21 August
Дотоодын цэргийн штабаас “стрессгүй өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа
Дотоодын цэргийн анги, байгууллага 2019 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд “Стрессгүй өдөр”бие даасан өдөрлөг, үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр алба хаагчдын дунд “Стрессгүй амьдрах арга ухаан” сэдэвт яриа таниулга хийж, стрессгүй ажиллаж, амьдрах талаар зөвлөмж өгсөн юм. “Стрессгүй өдөр” өдөрлөгт анги, байгууллагын алба хаагч, ар гэрийг нь оролцуулсан “Стрессээс ангижрах нь” сэдэвт хөгжөөнт тоглоом, марафон гүйлт, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
-
21 August
Суурьшлын бүсэд орж ирсэн могойг байгальд нь буцаан тавьжээ
Энэ сарын 19-ний өдөр нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Ачлал их дэлгүүрийн арын замд могой байна” гэсэн мэдээлэл иргэнээс иржээ. Мэдээллийн дагуу газар дээр нь очиход бамбай хоншоорт могой ил анзаарагдах гэмтэл бэртэлгүй байсан тул барьж байгальд нь эргүүлэн тавьсан байна. Нийслэл хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Рашааны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл