Нийгэм

January, 2019

  • 26 January

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэрнэ. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн …

  • 25 January

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтад урилгаар оролцож байна

    Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцар улсын Давос хотноо энэ долоо хоногт эхэлсэн. Тус уулзалтад Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж урилгаар оролцож байна. Тэрбээр “Давос”-ын чуулга уулзалтын сонин хачин, эргэн тойронд болж буй үйл явдлын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Манай улс “Давос”-ын чуулга уулзалтад маш идэвхтэй оролцож эхэлсэн. Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа энэхүү чуулга уулзалтаар технологи, шинжлэх ухааны …

  • 25 January

    “Бүргэдчин охин”-ы хэлсэн үгийг буруу орчуулснаас үүдэлтэй асуудал үүсэв

    “Бүргэдчин охин” Н.Айшолпан Казахстаны залуучуудын их хурлын нээлтэнд оролцох үеэр хэлсэн үг нь цахим хуудсан дахь Монгол болоод Казах залуусын маргааны сэдэв болоод байна. Н.Айшолпан “Эрхэмсэг Нурсултан Назарбаев тантай Монгол Улсад уулзахыг хүсч байна. Би Казахстанд амьдардаггүй таван сая казах хүний төлөөлөл. Бас Монгол Улсад төрж өссөн. Гэхдээ би Казахстаныг эх орноо гэж боддог” гэж хэлсэн тухай цахим хэвлэлээр нийтлэгдсэн. …

  • 25 January

    Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал хаана байна вэ, түүнд холбогдох хэрэг юу болов?

    Ам.долларын ханшны өсөлт түүнийг дагасан үнийн хөөрөгдөлийг нэгэн цаг Монголбанкыг удирдаж байсан Н.Золжаргал гэх нөхөртэй холбож бичих нь бий.  Түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогддог жил ам.долларын ханш 1340 төгрөг байсан нь ийнхүү хардахад хүргэдэг болов уу. Өөрөөр хэлбэл тэрээр ам.долларын ханшийг барих, өсөлтөөс сэргийлэх үр дүнтэй ажил хийж чадаагүй учраас өнөөдөр ингэтлээ өсчихөөд байна. Яг л энэ агуулгаар буюу “Үнэ тогтворжуулах …

  • 25 January

    Б.Өлзийцэрэн:Цэргийн эмч нар нь яаралтай тусламж үзүүлээгүй улмаас хохирогч амь насаа алдсан 

    Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид амиа алдсан цэрэг Б.Алтантулгын  өмгөөлөгчид нь мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч Э.Билгүүн “Дундговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангийн байлдагч Б.Алтантулга нь амиа алдсан хэрэг гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Цагдаагийн ерөнхий газраас  ажиллагаа явуулах ёстой байтал золгүй явдал байсан мэтээр ЦЕГ–аас талийгаач нас бараад нэгхэн хонож байхад нийгэмд буруу ташаа мэдээлэл хийлээ. Зүүнбаянгийн 336-р цэргийн ангид өмнө нь …

  • 25 January

    Масато Такаока : Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт өсөн нэмэгдсэн

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзан, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд Засгийн газрын гишүүн, салбарын сайдаар томилогдсонд …

  • 25 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд агаарын бохирдолтой холбоотой төсвийг үр дүнгүй зарцуулсан асуудлыг шалгуулахаар хандав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдэгдэж байгаа хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар хандлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Арга хэмжээ авах тухай” дээрх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр …

  • 25 January

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2019 оны 01 дүгээр сарын 25-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи төвийн аймгуудын нутгаар …

  • 24 January

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөн боллоо

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон дэвшүүлсэн зорилтот жилийн нээлтийн ажиллагаа өнөөдөр  Соёлын төв ордонд зохион байгуулагдлаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ–ын дарга С.Амарсайхан, нийслэлийн засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн орон тооны …

  • 24 January

    Суурьшлын бүс доторх үйлдвэрийг нүүлгэж, шинээр барихыг хориглоно

    Зуун айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг судлах Ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт хуралдаж, суурьшлын бүс дотор үйл ажиллагаа явуулж эхлээд буй зарим аж ахуйн нэгжийн талаар хэлэлцсэн. Өнөөдөр нийслэлийн ИТХ–ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан тус ажлын хэсгийнхэн Сүхбаатар дүүргийн IX-XI дүгээр хорооны нутаг дахь үйлдвэрүүдийн үйл ажиллагааг шалгав. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тухайн орчмын тохижилтыг сайжруулж, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн орон …

  • 24 January

    “Онцгой Жаргалант” сувилал цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

    ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн цахим системийг нэвтрүүлж Монгол Улсад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сувиллуудаас анхдагч нь боллоо. Эрүүл мэндийг цахим системийг нэвтрүүлснээр сувилуулагчдын өвчний түүх, эмчилгээ, шинжилгээ зэрэг мэдээллийг оруулан цахим мэдээллийн санг бүрдүүлэх, сувиллын захиалга болон эмчийн үзлэгийг  цахимаар хийх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Ингэснээр сувилалд хэвтэн …

  • 24 January

    Орцонд эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг нэг сар хорихоор боллоо

    Цахилгаан шат хүлээж байсан 21 настай эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг цагдаа нар шуурхай баривчилсан. Энэ гэмт хэргийг үйлдсэн Б-г нэг сарын хугацаагаар цагдан хохироор болжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 утсанд 2019 оны нэгдүгээр сарын 19-ны өдрийн 17.25 цагт Баянгол дүүргийн зургаадугаар хороо “Сити-18” байрны орцонд “манай охин гэрлүүгээ орох гэж байгаад дээрэмдүүлсэн” тухай хохирогчийн аав дуудлага өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн …

  • 24 January

    Засгийн газар эх оронч худалдан авалтыг дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл” байгуулагдаж өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийв. Зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга Г. Занданшатар удирдаж, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр дэд даргаар ажиллаж, яамдын төрийн нарийн бичгйин дарга нар, аж үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоодын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл гишүүнээр томилогдон ажиллаж байна. Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр“Эдийн засгаа төрөлжүүлж, …

  • 24 January

    Цагдаагийн ерөнхий газраас ЭХЭМҮТ-д хүчилтөрөгчийн аппарат хандивлав

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаатай холбогдуулан удирдах ажилтнуудын зүгээс нийгмийн сайн сайхны төлөө, хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Сайн үйлсийн аян”-ыг зохион байгууллаа. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд 0-28 хоногтой хүүхдүүдэд нэн шаардлагатай, 10 нэр нэр төрлийн бүрэлдэхүүн хэсгүүдээс багтсан 7.5 сая төгрөгийн өртөгтэй хүчилтөрөгчийн аппаратыг хүлээлгэн өглөө.  Энэ …

  • 24 January

    Агаарын бохирдол ихтэй үед гадуур гарахгүй байхыг зөвлөж байна

    Эрүүл Мэндийн Яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах зөвлөмжийг хүргэж байна. Иргэн Та цаг тутам агаарын чанар хэрхэн өөрчлөгдөж байгааг агаар.мн сайтаас хараарай.