Нийгэм

January, 2019

  • 23 January

    Шинжилгээгээр эрүүл гарсан гахайн махыг худалдаанд гаргах шийдвэр гаргажээ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн Гахайн африкийн мялзан өвчин гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан 217 хүний бүрэлдэхүүнтэй 24 ажлын хэсэг шуурхай ажиллаж 313 гахай, 3.3 тонн махыг зохих зааврын дагуу устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн ажлын хэсэг таван байршилд буй импортоор мах нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд илэрсэн өвчин үүссэн өөх, мах махан бүтээгдэхүүн битүүмжилсэн …

  • 23 January

    Улаанбаатар хотын хүн амын амьжиргааны доод түвшнийг 217,900 төгрөгөөр тогтоолоо

    Хүн амын амьжиргааны доод түвшнийг Үндэсний статистикийн хороо шинэчлэн тогтоожээ. Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” хэмээн заасны дагуу ҮСХ ийнхүү 2019 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчилсэн байна. Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшнийг өмнөх онд мөрдөж ирсэн …

  • 23 January

    Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно

    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 30-ны өдөр болно. Нийгмийн даатгалын тухай хуульд, Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор заасан байна. …

  • 23 January

    Б.Нансалмаа: Нэг оёдолчин өдөрт 60-70 тор оёдог

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2018 оны  хаврын ээлжит чуулганы хугацаанд 05 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд нийлэг тор, цаасан уут, хайрцаг, даавуун тор үйлдвэрлэж байгаа газруудаар өчигдөр  /2019.01.22/ орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Засгийн газраас баталсан 189 дүгээр …

  • 23 January

    2019 оны Нобелийн шагналд Д.Урианхай нэр дэвшинэ

    Нобелийн шагналын хорооноос 2019 онд утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монгол зохиолийг нэр дэвшүүлэх саналыг ШУА-д ирүүлсэн.  Тэгвэл 2019 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналд Монгол Улсаас зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай нэр дэвшихээр болжээ. Дамдинсүрэнгийн Урианхай 1940 оны долдугаар сарын 29-нд Булган аймгийн Уньт суманд төрсөн. 1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит ардын аж ахуйн сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит …

  • 23 January

    Монголын музейнүүдэд “Виртуал музей” төсөл хэрэгжлээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран Монгол түүх, өв соёлоо таниулан сурталчлах, дэвшилтэт технологийг ашиглан анх удаа Монголын музейнүүдийг “Виртуал үзмэр”-ээр баяжуулах ажлыг санаачлан, улсын төсвөөс тодорхой хэмжээний төсөв хуваарилан 2018 оноос эхлэн уг төслийг хэрэгжүүлж байна. Монголын үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд Хааны ордон музей, Эрдэнэзуу …

  • 23 January

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм хүйтэн байна 

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, …

  • 22 January

    Дорнод аймаг, БНСУ-ын Чоллабүгдү аймгийн Гунсан хоттой санамж бичиг байгуулж хамтран ажиллана

    Дорнод аймаг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Чоллабүгдү аймгийн Гунсан хот нь Монгол, Солонгосын ард түмний сайн сайхан, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт,  болон талуудын Засгийн газар харилцан тохиролцсон бусад салбарын хүрээнд  шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах,  төсөл хэрэгжүүлэх зорилгоор мэргэжилтэн солилцох, …

  • 22 January

    Зайсан Хилл цогцолборын хүүхэд багачуудад зориулсан давхар нээлтээ хийлээ

    Соёл амралтын Зайсан Хилл цогцолборын үйл ажиллагаа Монголын анхны бодит мэдрэмжийг мэдрүүлэх Prime Cineplex 4DX кинотеатр, Трамполин парк, VR тоглоомын төвийн нээлтээр эхэлж, нийслэлчүүддээ анхны бэлгээ барьж байсан бөгөөд аль хэдийн нэг жилийг ардаа үджээ. Гэр бүл, хүүхэд залуучууд болон хамт олноороо чөлөөт цагаа зөв боловсон хөгжилтэй өнгөрөөхөөр зорин очих соёл амралтын цогцолборыг цогцлоосон юм. Соёл амралтын Зайсан Хилл цогцолборын нэг жилийн ойгоороо үйлчлүүлэгч нартаа барьж байгаа бэлэг …

  • 22 January

    Наадмын нээлт, хаалтын найруулагчийн сонгон шалгаруулалт  зарлагдлаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах зорилгоор төслийн багтай гэрээ байгуулах саналыг хүлээн авч эхэлжээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, баярын хүндэтгэлийн тоглолт, үдшийн цэнгүүн зохион байгуулах найруулагчийг сонгон шалгаруулна гэсэн үг. Сонгон шалгаруулалтын хүрээнд, -Хүндэтгэлийн концертыг 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр хоёр удаа Соёлын төв …

  • 22 January

    Улсын хэмжээнд он гарсаар 402 удаагийн объектын гал түймэр гарч, найман хүн нас баржээ

    Улсын хэмжээнд он гарсаар нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 402 удаагийн объектын гал түймэр  гарч 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн найман хүн нас барж, гурван хүн түлэгдэж гэмтэн, 204 гэр орон сууц шатжээ. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 103 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 6.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран …

  • 22 January

    ЭХЭМҮТ-ийн байршил, чиглэлийг заасан гэрэлт самбаруудыг ашиглалтад оруулжээ

    ЭХЭМҮТ 2019 оныг “Иргэн Төвтэй Төрийн Үйлчилгээний жил” болгон зарлажээ. Үүний дагуу шинэ оны хамгийн эхний ажлыг хийж дууссан байна. Энэхүү ажил нь тус төвийн байршил, чиглэлийг заасан найман гэрэлт самбарыг ашиглалтанд оруулжээ. Шинэ оны өмнөхөн төрөх дөхсөн нэгэн эх тус төвд төрөхөөр ирэхдээ хаяг андуурч Хүүхдийн түргэн тусламжийн төвөөр ирээд Төрөхийн хүлээн авах руу явах замдаа гадаа хүүхдээ төрүүлсэн. …

  • 22 January

    Хан-Уул дүүрэгт  шинээр 434 гэрэлтүүлэг, 1052 ширхэг камер суурилуулжээ

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд дүүргүүд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ. Өчигдрийн хуралдааны үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд дүүргийнхээ хүн амын өсөлтийг тоон дүнгээр танилцууллаа. Тус дүүргийн хүн ам өнгөрсөн онд 9 мянгаар, өрхийн тоо 2 мянгаар нэмэгдсэн бол ерөнхий боловсролын сургууль 2, цэцэрлэг 6 шинээр ашиглалтад орсон байна. …

  • 22 January

    БОАЖЯ-наас “Цэвэрхэн шинэлцгээе” аяныг эхлүүллээ

    БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг санаачилж, олон улсын талархлыг хүлээгээд байгаа билээ.  Мөн Үндэсний их баяр наадмын үеэр “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгуулж улс орон даяар хоггүй наадсан. Харин энэ удаа уламжлалт сар шинийн баярыг угтаж уул, усаа бохирдуулахгүй …

  • 22 January

    Тусгаар тогтнолын талбайд цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, “Нэг Архангай” төрийн бус байгууллагаас гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж буй “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд эхэллээ. Арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар оролцлоо. Арга хэмжээний үеэр “Нэг Архангай” ТББ-аас …